Friday, January 11, 2013

Нийслэлийн агентлагуудын нэр өөрчлөгдлөө


Монгол Улсын Үндсэн хуулинд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Засгийн газар 2012 оны 12 дугаар сарын 22-ний хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг хэлэлцэн шинэчлэн баталсан юм. Шинэчлэгдсэн бүтцээр нийслэлийн  удирдлагыг
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;
  • Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт,хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн засаг даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;
  • Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;
  • Улаанбаатар хотын Ерөнхий Архиктектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга гэсэн бүтэцтэй  байхаар тогтоосон байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд мөн багагүй өөрчлөлт орсон. Тухайлбал Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нь Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс , Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь, иргэдийн үйлчилгээний төв бүхий Нутгийн захиргааны удирдлагын хэлтэсболон өргөжиж байна. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба ньХэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон өөрчлөгдлөө.  Мөн Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон. Хуучин бүтцээр  бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц нь
Захиргааны алба;
-Инженерийн байгууламжийн хэлтэс;
-Хот, нийтийн аж ахуйн хэлтэс;
-Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс;
-Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан бол одоо Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс нэмэгдлээИнгэснээр Улаанбаатар хотын хог хаягдлыг асуудлыг шинэ менежментээр шийдвэрлэх болж байна. Шинэчлэгдсэн  бүтцээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь:
Захиргаа санхүүгийн алба
Инженерийн байгууламжийн хэлтэс
Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс
Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
      Харин нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудыг чиг үүрэг, эрхлэх асуудлаар нь  нэгтгэх мөн зарим агентлагийн үйл ажиллагааг өөрчлөн  зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан байна.  Тухайлбал Нийслэлийн газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бол Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болгон өөрчиллөө. Шинэ бүтцээр нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Авто замын газар, Агаарын чанарын алба, Архивын газар, Аялал жуулчлалын газар,  Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (Зуслангийн товчоотой), Биеийн тамир, спортын газар,  Боловсролын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Дотоод аудитын алба, Мал эмнэлэгийн газар, Мэдээллийн технологийн газар,  Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн бүртгэлийн газар, Онцгой байдлын газар (Нөөцийн албатай), Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Статистикийн газар, Татварын газар, Тээврийн газар, Хөдөлмөрийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар гэсэн  32 агентлаг ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл