Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дашжамцын Баттулгын 2013 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн 3 дугаар тоот захирамжаар Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын газарт дахин төлөвлөлт хийж барилгажуулах хэсэгчилсэн төлөвлөгөөг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхтэй холбогдуулан иргэдийн саналыг авах, иргэдтэй уулзалт хийх 6 ажлын хэсгийг байгуулсан.
- Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг тус хороодын иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Ням гарагт 13 цагт ЕБ-ийн 9 дүгээр сургууль дээр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр удирдан явуулав. Ажлын хэсэг СХД-ийн 5, 6, 7 дугаар хорооны нийт 1105 өрхөд хэлэлцүүлгийн урилга тарааснаас 367 өрхийн төлөөлөл болсон иргэд оршин суугчид уулзалтын төгсгөлд болсон дахин төлөвлөлтийн талаарх санал асуулгад оролцлоо. Санал асуулгад оролцсон 367 иргэдээс 337 иргэн буюу саналын хуудас бөглөсөн оршин суугчдын 91,83% нь дэмжлээ. Саналын хуудас бөглөдсөнөөс 24 саналын хуудас буюу 6,54% нь дахин төлөвлөлтөнд татгалзсан хариу өгсөн бөгөөд 6 саналын хуудас буюу 1,36% нь хүчингүй байв.
- Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг хорооны иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Бямба гарагт 12 цагт ЕБ-ийн 58 дугаар сургууль дээр зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга хөтлөн явуулав. Ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй СБД-ын 15 дугаар хорооны 113 өрхөд урилга хүргэснээс хэлэлцүүлэгт 95 иргэн ирж оролцов. Хэлэлцүүлгийн төгсгөлд явуулсан дахин төлөвлөлтийн талаарх санал асуулгад оролцсон иргэдийн 98,9% буюу 94 иргэн дэмжлээ.
- Чингэлтэй дүүргийн 13, 15 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэд оршин суугчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Ням гарагт 11 цагт ЕБ-ийн 49 дүгээр сургуулийн урлагын зааланд явууллаа. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга хөтлөн явуулав. Ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй 86 өрхөд хэлэлцүүлгийн зарлал хүргэснээс 74 нь өрхийн төлөөлөл хүрэлцэн ирлээ. Хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн иргэд оршин суугчид дахин төлөвлөлтийг 100% саналаар дэмжив.
- Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэд оршин суугчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Бямба гарагт 11 цагаас Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор /46-р сургууль/ дээр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ удирдан явуулав. Ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй 108 өрхөд хэлэлцүүлгийн зарлал хүргэснээс 105 өрхийн төлөөлөл хүрэлцэн ирлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд дахин төлөвлөлтийн талаар санал явуулхад нийт 93 саналын хуудас цугларав. Нийт 93 саналын хуудаснаас 93,5% буюу 87 иргэд оршин суугчид дэмжлээ. Санал асуулгад оролцсон иргэдийн 3,25% буюу 3 иргэн татгалзсан байна.
- Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэд оршин суугчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн Ням гарагт 13 цагт ЕБ-ийн 68 дугаар сургууль дээр зохион байгууллав. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Н.Энхцэнгэл хөтлөн явуулав. Ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй 218 өрх болон үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжид хэлэлцүүлгийн зарлал хүргэснээс 154 иргэн хүрэлцэн ирлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд дахин төлөвлөлтийн талаар санал явуулхад 100%-ийн саналаар буюу санал асуулгад оролцсон 154 иргэн дэмжив.
- Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд ажилласан ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй иргэд оршин суугчдийн дунд нээлттэй хэлэлцүүлгийг 2013 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 12 цагт “Жанжин” клубт зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн засаг даргын Хөдөлмөр эрхлэлт нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалай хөтлөн явуулав. Ажлын хэсэг дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй 188 өрх болон 8 аж ахуй нэгжид урилга тарааснаас хэлэлцүүлэгт 250 иргэд оршин суурчид хүрэлцэн ирлээ. Хэлэлцүүлгийн төгсгөлд дахин төлөвлөлтийн талаар санал асуулга явуулхад дахин төлөвлөлтөнд хамрагдаж буй 155 иргэн санал өгсөнөөс 100%-ийн саналаар дэмжигдлээ.
No comments:
Post a Comment