Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг дэвсгэрт 15 га газарт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр хэлэлцүүлэх НЭЭЛТТЭЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
2013 оны 1-р сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13, 15-р хорооны нутаг
/15 га/ дэвсгэрт дахин төлөвлөлт хийж, барилгажуулах асуудлыг иргэдээр
хэлэлцүүлж, зөвшөөрөл авах зорилгоор хийсэн хэлэлцүүлэгт НИТХ-ын дарга
Д.Баттулга, НИТХ-ын төлөөлөгч Ц.Баатархүү, Чингэлтэй дүүргийн Засаг
дарга Д.Ганболд, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Отгонбаатар, "Улаанбаатар
хотын захирагчийн Дэнжийн мянга, Хайлааст, Чингэлтэй дэх ажлын алба"
Нийслэлийн төсөвт үйлдвэрийн газрын дарга Б.Батсүх, Нийслэлийн ерөнхий
төлөвлөгөөний газрын мэргэжилтэн Д.Хан-Уул нар оролцож иргэдийн
асуултанд хариулж, тодорхой мэдээлэл өглөө. Дахин төлөвлөлтөнд орохоор
төлөвлөгдсөн тухайн бүс нутгийн оршин суугчид хэлэлцүүлэгт идэвхтэй
оролцож, уг ажлыг дэмжиж байгаагаа 100% санал нэгтэйгээр илэрхийллээ.
No comments:
Post a Comment