Friday, January 25, 2013

Гадна реклам мэдээллийн байгууламжийн талаарх нээлттэй хэлэлцүүлэг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсээс санаачлан НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэстэй хамтран Нийслэлийн Иргэний танхимд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлуулах гадна реклам мэдээллийн байгууламжийн талаар  байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ын төслийг иргэд, ААНБ, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлгийн дүнд
Реклам мэдээллийн байгууламжийн талаар гудамжаар нь загварчилж ижил загвар хэмжээтэй болгох, байрлуулахыг хориглосон гудамж зам талбай барилга байгууламжийн жагсаалтыг батлуулахыг зүйтэй, иргэдийн танхимаар хэлэлцүүлж санал авч байгааг дэмжиж байв.
Хөтөлбөр болон журам батлагдан гарсны дараа зоригтой хэрэгжүүлж ажиллахыг хүсч, сануулж байлаа.
Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэдээллийн байгууламж байрлуулахдаа 2006 онд НИТХ-аас батлагдсан “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам, мэлээлийн байгууламж байрлуулахад байгууллага аж ахуйн нэгж иргэдээс дагаж мөрдөх журам”-ыг мөрдөн ажиллаж байна.
Өнөөдөр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2180 ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байрлаж байгаа бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мөрдөгдөж байгаа  хууль, журмын хэрэгжилтийг хангуулан хяналт тавин ажиллаж байна
1995 онд анх Захирагчийн ажлын алба байгуулагдахад гадна реклам мэдээллийн байгууламж хариуцсан 1 мэргэжилтэнтэй Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт ердөө 20 ширхэг реклам мэдээллийн байгууламж байлаа. Гэтэл өнөөдөр Захирагчийн ажлын албанд хариуцсан 1 мэргэжилтэн хэвээр гадна реклам мэдээллийн байгууламжийн тоо 2180-д хүрсэн байна.
Жил ирэх тусам үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг байгууллага аж ахуйн нэгжийн тоо өсөхийн хэрээр гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах сонирхол ихсэх боллоо.
2006 оны журмаар гадна зар сурталчилгааны байгууламжийн татварыг 37 дахин өсгөж нэмэгдүүлэн эдийн засгийн аргаар гадна зар сурталчилгааны тоог цөөлөх бодлого барьж байсан. Эхэндээ гадна зар сурталчилгааны байгууламжийн тоо цөөрөх хандлагатай байсан боловч 2008 оноос эргээд хэвийн байдалдаа орсон. Энэ нь улс эх орны эдийн засгийн хөгжил нэмэгдэж байгууллага аж ахуйн нэгжийн эдийн засгийн чадамж дээшилсэнтэй холбоотой.
Энэхүү журманд Нийслэл Улаанбаатар хотын аль гудамж зам талбайд гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулж болохгүйг зааж өгөөгүй, тухайн гудамжинд ямар хэмжээтэй хэдэн ширхэг гадна реклам, мэдээллийн байгууламж байх ёстойг нарийвчлан тогтоож өгөөгүй, гадна реклам, мэдээллийн байгууламжаас авах хураамж өндөр биш байгаа зэрэг нь өнөөдрийн хотын өнгө үзэмжийг гундуулаад байгаа янз бүрийн хэлбэр хэмжээтэй гадна рекламын байгууламж бий болох нөхцлийг бүрдүүлж байна. 
Иймд энэхүү журмыг боловсронгуй болгож, нэмэлт өөрчлөлт оруулан гадна рекламын байгууламжийн өнөөгийн дүр төрхийг хот төлөвлөлт, хотын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэ түвшинд гаргах шаардлага гарч байна.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл