Нийслэл Улаанбаатар хотын экологийн тэнцвэрт байдлыг хангах, хот
байгуулалтын зөв бүтэц, хотын оршин суугчдын эрүүл аюулгүй орчинд
амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор гэр хорооллын хэд хэдэн хэсэгт
хэсэгчилсэн төлөвлөгөөг урьдчилсан байдлаар боловсруулжээ. Улаанбаатар
хотын 2020 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд эхний ээлжинд VII хороолол,
Дэнжийн мянга, Радио телевизийн орчмын гэр хорооллыг дахин төлөвлөлтөнд
оруулахаар тусгасан байсан бөгөөд эдгээр газрууд дээр нэмэгдэн дахин 7
байршилд гэр хорооллын газрыг дахин төлөвлөхөөр урьдчилсан байдлаар
зураг төслийг гаргажээ. Эхний ээлжийн төлөвлөлтөнд орж байгаа долоон
газрын байршлийг танилцуулахад, Сонгинохайрхан дүүрэг, Ханын материал
орчмын 130 га газар, мөн тус дүүргийн 10-р хороо, Арьс ширний ажилчдын
нийтийн байрны орчим оршин суугчдын 2,3 га газар, Сүхбаатар дүүргийн
15-р хороо Дамбадаржаа орчмын гэр хорооллын 13 га газар, Чингэлтэй
дүүргийн 13, 15 дугаар хорооны 72 дугаар сургуулийн орчим гэр
хорооллын 15 га газар, Чингэлтэй дүүргийн 7-р хороо, МҮОНРТ орчмын 11,4
га газар, Баянзүрх дүүргийн 12-р хороо, Амгалан орчмын 15 га газар,
Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хороо, Цэргийн их сургуулийн орчим 93 га
газарт төлөвлөлт хийхээр сонгожээ.

ар өдөр
|
Эхлэх цаг
|
Байршил
|
Оролцох албан тушаалтан
|
Зохион байгуулагдах газар
|
1.26
|
12:00
|
Сүхбаатар дүүргийн 15-р хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч. НИТХ-ын төлөөөлөгч С.Очирбат
|
58-р сургуулийн Урлаг заал
|
1,26
|
11:00
|
Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Т.Бат-Эрдэнэ
|
Сэтгэмж цогцолбор сургуулийн заал
|
1.26
|
12:00
|
Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч НИТХ-ын төлөөлөгч Ц.Буяндалай
|
Жанжин клуб
|
1.27
|
13:00
|
Сонгинохайрхан дүүргийн 5,6 дугаар хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч, Н.Гантөмөр
|
9-р сургуулийн заал
|
1.27
|
11:00
|
Чингэлтэй дүүргийн 13,15 дугаар хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Батаа
|
49-р сургуулийн Урлаг заал
|
1.27
|
13:00
|
Баянзүрх дүүргийн 8,16 дугаар хороо
|
Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ц.Энхцэнгэл
|
68 дугаар сургуулийн спорт заал
|
No comments:
Post a Comment