Thursday, October 31, 2013

Монгол Улсын гадаад бодлого ба Монгол Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын харилцаа

Пенъян хот               Ким Ил Суны Их Сургууль
Ким Ил Суны их сургуулийн эрдэмтэн багш, оюутан залуус та бүхний түмэн амгаланг айлтган чин сэтгэлээсээ мэндчилье.
Ким Ил Суны их сургуульд зочилж, Монгол Улсын гадаад бодлого, мөн БНАСАУ, Монгол Улс хоорондын харилцааны талаар ярих түүхэн боломж олдсонд туйлын их баярлаж байна.
Түүхээс цухасхан...
Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлоготой орон. Манай улсын төрт ёсны бодлого бол олон зууны уламжлалтай. Нэг жишээ дурдахад 13-14 дүгээр зуунд Монголчууд дэлхийн хамгийн том гүрнийг байгуулж явсныг та бүхэн бүгдээрээ мэдэх байх аа. Тэр үед Монголын их гүрэн бичмэл хуулийн дагуу улс орныхоо бодлогыг тодорхойлж, засаглаж байсан. Түүнийг нь “Их Засаг” хууль гэж нэрлэдэг байв. Тэр үед чөлөөт худалдааг эрхэмлэдэг, нээлттэй гадаад бодлого явуулдаг байсан.

Орон нутгийн эрх зүй

  • Сумын дүрэм,
  • Нийтийн санал хураалтаар шийдвэр гаргах /референдум/ тухай журам

Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм

Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам

Wednesday, October 30, 2013

Төсвийн тухай Монгол Улсын хууль

1.1.Энэ хуулийн зорилт нь төсөв, түүний зарчим, тогтолцоо, бүрэлдэхүүн, ангиллыг тогтоож, төсвийн тусгай шаардлагыг хэрэгжүүлэх, төсвийн харилцаанд оролцогчийн эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлж, төсөв боловсруулах, батлах, зарцуулах, бүртгэх, тайлагнах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Tuesday, October 29, 2013

Гудамж төслийн ажлууд Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал хүртлээ

Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжилд шинэ жишиг авчирсан, дэлхийн стандартад хүрсэн шилдэг бүтээн байгуулалтад олгох “НИЙСЛЭЛИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ДЭЭД ШАГНАЛ”-ын эзэд тодорч, хаш чулуун суурь бүхий “Хангарьд” цом гардан авлаа. Энэ жилээс эхлэн нийслэлийн өдрөөр олгохоор болсон “Нийслэлийн бүтээн байгуулалтын дээд шагнал”-д дөрвөн төрлөөр 21 бүтээн байгуулалт нэр дэвшсэн юм.

ТЭЦ3-ын уулзварыг өргөтгөн шинэчиллээ

ТЭЦ3-ын уулзварыг өргөтгөн шинэчиллээ.

Алтангадас одонгоор энгэрээ мялаав

Монголын төр, улс нийгэмдээ олон жил үр бүтээлтэй ажилласан иргэдээ төрийн одон медаль,алдар цолоор урамшуулан шагнадаг хуультай.2013 оны 11-р сарын 29-ны өдөр буюу Улаанбаатар хот үүсч байгуулагдасны 374 жилийн ойн өдөр НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн зохион байгуулагч Батлутын Өлзийсайхан төрийн Алтан гадас одонгоор шагнагдлаа. Б.Өлзийсайхан Өвөрхангай аймгийн барилга трест, аймгийн ЗДТГ, нийслэлийн ИТХ-ын ажлын алба зэрэгт нийтдээ 20 гаруй жил улс орныхоо бүтээн байгуулалт, төрийн албанд ажиллаж байгаа, эрхэлсэн ажилдаа хариуцлага санаачлагатай, хамт олондоо эвсэг найрсаг уур амьсгалыг бүрдүүлж чаддагаараа хүндлэл хүлээсэн ажилтан юм. Б.Өлзийсайхандаа НИТХ-ын ажлын алба, Иргэний оролцооны хэлтсийн хамт олон чин сэтгэлийн халуун баяр хүргэж амьдрал нь тэгш өөдөө, ажил бүтээл нь шинэ бүхний манлайд байхын ерөөл дэвшүүлье!

Р.Чойном яруу найрагч тэнгэрээс харж байгаа бол маш их баярлаж байгаа

Өнөөдөр нийслэлийн 374 жилийн ойн өдөр тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулж 11.00 цагт Нийслэлийн анхны шав тавьсан Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслол боллоо.

Monday, October 28, 2013

Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.

Эрхэм хүндэт нийслэлчүүд ээ!
Улаанбаатар хотын иргэд ээ!
Та бүхэндээ Нийслэлийн 374 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Бид нийслэлийнхээ өдрийг иргэдийнхээ дунд, тэднийхээ хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн, амжилт бүтээлээ цугтаа тэвэрч, аз жаргалын өрхийг татсан, иргэдийн оролцоонд тулгуурласан олон үйл ажиллагааг зохион байгуулахын зэрэгцээ хийсэн ажлаа дүгнэх, хийх ажлаа төлөвлөх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Нийслэлийн хүн ам 1.3 саяд хүрч, дэлхийн саятан хотуудын эгнээнд хэдийнэ шилжээд байна. Бидний өмнө Улаанбаатарыгаа цоо шинээр хөгжүүлэх, дүрэмтэй болгох, иргэдийн эрүүл, тайван, соёлтой амьдрах орчинг бүрдүүлэх, хүн бүрийн хүсэл эрмэлзэл, санал санаачлагад тулгуурласан хөгжлийн загвар гаргах зэрэг олон ажил ундарч байна.

Thursday, October 24, 2013

Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн удирдлагуудтай уулзлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  өнөөдөр нийслэл хотын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Эрхэмбаяр, А.Ганбаатар, Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй, нийслэлийн талаас Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын орлогчид оролцлоо.
Энэ аравдугаар сарын 29-нд нийслэл хотын өдөр, нийслэлийн 374 жилийн ойг тэмдэглэнэ. Түүний өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч нийслэлийн үйл ажиллагаатай танилцаж байгаад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга талархал илэрхийллээ. Нийслэлийн шинэчлэлийн баг энэ өдрийг жилийн ажлаа дүгнэх, алдаа оноогоо хэлэлцэх өдөр болгон тэмдэглэхээр болжээ. Үүний дараа Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл хийж буй ажлаасаа танилцуулав.

Wednesday, October 23, 2013

НИТХ тогтмол ажиллагаатай боллоо.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /НИТХ/ нь 2012 оны 7 дугаар сарын 09-нд анхдугаар хуралдаанаа хуралдуулж, Төлөөлөгчдийн бүрэн эрхийгхүлээн зөвшөөрсөн бөгөөд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хуралдааны дэгийг шинэчлэн баталсан юм. Дэгийн дагуу НИТХ-ын ээлжит хуралдааныг сар бүрийн сүүлийн долоө хоногийн пүрэв гарагт хуралдуулахаар тогтоож, 2012 оны 7 дугаар сарын Э-нөөс 2013 оны 10 дугаар сарын 1 -ний өдөр хүртэл нийт гурван удаа ээлжит бус хуралдаан, 12 удаа ээлжит хуралдааныг хуралдуулж, 45 тогтоол батлан гаргажээ. Энэ хугацаанд нийслэлийн иргэдийн эрх ашгийг хамгаалсан, бодлого тодорхойлсон олон чухал шийдвэр, тогтоолыг хэлэлцэн батлаад байна.

Иргэний танхим байгуулж, иргэдийн оролцоог нэмэгдүүллээ.

Нийслэл анх удаа Иргэдийг хүлээн авах төвтэй болж, энэхүү төв нээгдсэнээр, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон, харьяа хэлтэс, газруудад ирүүлсэн санал, өргөдөл, хүсэлт, гомдол, мэдэгдэл болон бусад баримт, матөриалыг иргэдийг хүлээн авах төвийн ажилтан хүлээн авч, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтнуудаар шийдвэрлүүлэх ажлыг гүйцэтгэж байна. Нийслэлийн бүтцэд Иргэний оролцооны хэлтэс, Иргэний танхим шинээр байгуулж, нийслэлээс гарах шийдвэрт иргэдийн санал бодлыг тусгадаг тогтолцоонд шилжлээ. Шууд ардчиллыг хөгжүүлж, иргэний оролцоог нэмэгдүүлэх ажлын хүрээнд нийслэл, дүүргүүд, 34 хороонд Иргэний танхим байгуулсан байна.

Нийслэлийн онцлох 55 шинэчлэл

Нийслэлийн 374 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал, Нийслэлийн засаг даргын тамгын газраас эрхлэн Нийслэлийн онцлох 55 шинэчлэл товхимлыг гаргажээ.

Monday, October 21, 2013

Нутгийн захиргааны албан хаагчдыг урамшуулах журам баталлаа.

Нийслэлийн өдрийг жилийн ажлаа дүгнэж, алдаа оноогоо хэлэлцэн тэмдэглэж байхаар нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас шийдвэрлэсэн. Ой тэмдэглэх ажлын хүрээнд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, харьяа газрын удирдах ажилтан, албан хаагчдын ажлын үр дүнг үнэлж, урамшуулах журмыг баталлаа. Урамшуулал олгохдоо мэдээллийн ил тод байдлыг хангасан эсэх, эрүүл аюулгүй байдлын суурь үзүүлэлтийг бүрдүүлсэн эсэх, тухайн жилийн зорилтыг хэрэгжүүлэхэд шинэ санаа санаачилга гаргасан эсэхийг үндэслэн шалгаруулах бөгөөд иргэд, хэрэглэгчдээс өгсөн үнэлгээ бас нэг үзүүлэлт болох юм. Төрийн үйлчилгээг хувийн хэвшлийн үйлчилгээтэй өрсөлдөхүйц хэмжээнд хүргэхэд энэхүү урамшуулал томоохон дэмжлэг болно гэдгийг нийслэлийн удирдлагууд онцолж байна.

Ц.Түвшинтөгс эрдмийн зэрэг хамгаалах болж “Рок” Мөнхсайхан ажлыг нь авлаа.


Мэргэжлийн урлагийн “Улаанбаатар” чуулгын удирдлага солигдлоо. Тус чуулгыг байгуулагдсан цагаас нь буюу 2006 оноос хойш МУГЖ Ц.Түвшинтөгс удирдаж ирсэн. Харин өнөөдрөөс эхлэн ард түмэнд “Рок” нэрээрээ алдаршсан тайзны найруулагч Р.Мөнхсайхан удирдах боллоо. Ц.Түвшинтөгсийн хувьд “Дуулах ур зүй” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалах зорилгоор өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгджээ. Холбогдох хүмүүсээс тодруулга авлаа.

Wednesday, October 16, 2013

Шинэ бүтээл

Энэхүү бүтээл нь эрх, эрхийн философи, Үндсэн хуулийн асуудлаар судапгааны ажил болон сонирхон судлагч оюутан, хэн бүхэнд зориулагджээ.
Аливаа улсын хууль, эрхийн баримт бичиг, тэдгээрийн ур хийц, хэл найруулга, хэрэглэж байгаа үг хэллэг, нэр томъёо, зохицуулж буй харилцаанаас тухайн улс үндэстний хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлогийг олж харж болно.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголын нийгмийн бүхий л салбарын нэг адил эрхийн шинжлэх ухааны салбар ч хуучин байрандаа байгаагүй нь тодорхой. Гэхдээ үлэмж хэмжээгээр урагшилсан гэвэл үг дутмаар хэдий ч дэвшил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид энэ хугацаанд эрхийн ухаанаар гадаад, дотоодын их дээд сургууль дүүргэсэн, энэ салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж чадахуйц өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болжээ. Тодруулбал бид юуг эрх, эрх зүй гээд байгааг, эрхийн зохицуулалттай нийгмийн байгуулал, улс үндэстэн гэж ямар байдгийг эрх биш гадарладаг болж чаджээ.

Monday, October 14, 2013

Өнөр уулзвар ашиглалтад орлоо.

ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Нэгдүгээр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон шинэ уулзвартай болгож, ашиглалтад орууллаа.

Saturday, October 12, 2013

Өнөр уулзварын бүтээн байгуулалт

ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Өнөр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон 4 замын уулзвартай боллоо.

Wednesday, October 9, 2013

Ажлын туршлагаа солилцлоо.

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид Нийслэлд айлчлан ирж ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
 Сумын ИТХ-ын дарга Н Энхтөр,ИТХ-ын нарийн бичгийн дарга Д Оюунтунгалаг нар  сумынхаа хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахдаа иргэдээ хэрхэн оролцуулж байгаа,хөгжлийн сангийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтынхаа талаар танилцуулж НИТХ-ын зохион байгуулагч Б Ганболд  хэлтсийнхээ үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглах,нэвтрүүлэх, С Энхманлай НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагааны чиг баримтлал,зохион байгуулалт,санхүүгийн боломж,хийж байгаа ажлуудын эхлэл үр дүн, Ж Хэрлэнтуул Хэвлэл мэдээллийн байгууллага,хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоо,гадаад харилцаа хамтын ажиллагаа,Н Болормаа Иргэний танхим ба иргэдийн хэлэлцүүлэг сэдвүүдээр танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцлоо.

Tuesday, October 8, 2013

Хороодын байршил

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Tuesday, October 1, 2013

Олон улсын болон монголын ахмадын өдрөөр Нийслэлийн Ардчилсан ахмадын холбооны дарга Д Хархүүгийн хэлсэн үг

Монгол орондоо  Ардчилсан хувьсгалыг очийг бадраасан өдрөөс эхлэн ардчилсан хувьсгалын тугийг өргөж, Ардчилсан намын ялалт ялагдал бүрийн баяр гунигийг амсаж хорь гаруй жилийг өнгөрөөж, 1990 онд  идэр залуухан гялалзаж явсан, өнөөдөр үсэнд нь мөнгөн сор суусан ардчиллын он жилүүдийн амьд түүхүүд болсон та бүхэндээ  олон улсын болон Монголын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье
Монголын Ардчилал, Ардчилсан нам ялахаас ялагдах нь илүү байсан энэ хорь гаруй жилд Ардчиллын ариун үйлс, Ардчилсан намынхаа чиг баримтлалаас итгэл сэтгэлээ нэгэн үзүүрт хандуулан зүтгэж  Монголын ардчиллын, Ардчилсан намын гол тулгуур баганууд байсан та бүхэндээ нийслэлийн Ардчилсан нам, Ардчилсан ахмадын холбоо гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлье.

Олон улсын болон Монголын ахмадын өдрийн мэнд хүргэе.

Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн ардчилсан Ахмадын холбоо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн ардчилсан Ахмадын холбооны дарга Д.Хархүү хүндэтгэлийн арга хэмжээг үг хэлж нээв.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл