2012 оны 12-р сарын 7-ны Баасан гарагт Нийслэлийн Иргэний танхимд ГЭР АЖЛЫН БАЙР МӨН ҮҮ? сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг болно. Уг хэлэлцүүлгийг Нийслэлийн Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих Төв, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс хамтран зохион байгуулж байна. Жижиг дунд үйлдвэрлэл, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн тулгамдсан асуудал, тэдний өсөж хөгжих, төрөөс хэрхэн дэмжлэг үзүүлэх боломжийг судлахаар Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтнууд болон Нийслэлийн иргэд нээлттэй хэлэлцэнэ. Энэхүү хэлэлцүүлэгт Нийслэл хотын иргэн та идэвхтэй оролцоно уу.
Хэзээ: 2012 оны 12-р сарын 7-ний өдөр 10:00 цагт
Хаана: НИЙСЛЭЛИЙН ИРГЭНИЙ ТАНХИМД /Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр буюу Хүүхэд залуучуудын соёлын төвийн хойд хаалга/
НИТХ-ЫН АЖЛЫН АЛБАНЫ ИРГЭНИЙ ОРОЛЦООНЫ ХЭЛТЭС
Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, Лхагвасүрэнгийн гудамж, Нийслэлийн Засаг Захиргааны 5 дугаар байр, 2-р давхар, №213,
Утас : 70110202
Факс : 70120292
No comments:
Post a Comment