Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Ч.Бат эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө гаргаж, түүний хүсэлтийн дагуу Ч.Батыг 2012 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. Түүний оронд Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Болдын Бадралыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо.
Б.Бадрал нь 1963 онд төрсөн. 1970-1980 онд Зөвлөлтийн 2-р дунд сургууль, 1980-1981 онд Политехникийн дээд сургуулийн Инженерийн бэлтгэл, 1981-1986 онд ОХУ-ын Уралын Политехникийн дээд сургуулийн цахилгааны инженер, 1992-1993 онд Удирдлагын Институт, 2000-2002 онд Австрали улсын UNSW-д суралцаж төгссөн. Техникийн ухааны магистр цолтой. Цэргийн алба хаасан.

1986-1992 онуудад “Төвийн эрчим хүчний систем”-д ээлжийн диспетчер, ерөнхий диспетчер, 1988 оноос “Төвийн эрчим хүчний систем”-д Ахлах диспетчер,1990-1992 онд Улаанбаатар хотын Ардын депутатуудтын Хурлын депутат, 1992-1994 онд АНУ-ын “Олон улсын хөгжлийн Агентлаг”-т Эрчим хүчний төслийн менежер, 1994-1996 он Японы “Марубени” корпорацийн Улаанбаатар дахь төв газрийн дэд бүтцийн менежер, 2003-2004 онд “Энержи Интернэшнл” ХХК-ийн захирал, 2004-2006 онд “ТЭХЯ”-ны Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга, 2006 оноос “Энержи Интернэшнл” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн захиралаар тус тус ажиллаж байсан. 2010 оноос одоог хүртэл “Монголын Эрчим хүчний инженерүүдийн холбоо” ТББ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч, “Үндэсний Аюулгүй байдлын Зөвлөл”-ийн Эрчим хүчний салбарын орон тооны бус шинжээчээр ажиллаж байна.
2012 оны 11 дүгээр сарын 30-наас эхлэн Нийслэлийн Засаг даргын Захирамжаар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
No comments:
Post a Comment