Орон
нутагт иргэний оролцоог хангах арга замын тухай “Иргэдийн оролцоонд
тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийг Монгол Улсын
Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-аас эрхлэн гаргалаа. “Иргэдийн
оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс” зөвлөмжийн нэгдүгээр
хэсэгт иргэний танхимын үүрэг зорилго, хэрхэн байгуулах арга зам, гарч
болох бэрхшээлийг даван туулах тухай өгүүлсэн байна.
Дараагийн бүлгүүдэд төрийн бодлого боловсруулах шийдвэр гаргах бүхий л түвшинд иргэд оролцох үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, нээлттэй хэлэлцүүлгийг үе шат дараалал, үр дүнг үнэлэх, иргэний танхимд явуулж болох үйл ажиллагааны талаар зөвлөсөн байна.
Энэхүү
зөвлөмжийг авахыг хүссэн иргэд, орон нутгийн болон иргэдийн төлөөллийн
байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын www.president.mn иргэний танхимаас мэдээлж байна хэсгээс татаж авна уу.
“Иргэн” төвтэй төрийг төлөвшүүлэхэд Иргэн Таны оролцоо юу юунаас илүү үнэтэй байх болно.
Иргэн та яарагтун.
Иргэдийн оролцоонд тулгуурласан нутгийн өөрөө удирдах ёс
No comments:
Post a Comment