Thursday, November 29, 2012

Хот ирэх оны төсвөө баталлаа

Нийслэлийн ИТХ-ын ээлжит 6 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар Нийслэлийн 2013 оны нийгэм эдийн засгийн зорилт, нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалт, нийслэлийн Аудитын газрын үйл ажиллагааны тайлан, нийслэлийн 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө зэрэг зургаан багц асуудлыг хэлэлцэн баталлаа. Мөн энэхүү хуралдаанаар Хүн амын хөгжил, нийгмийн хагмааллын яамнаас газар эзэмшүүлэх асуудлаар тавьсан хүсэлтийг хэлэлцэн баталлаа.

Ирэх оны нийгэм эдийн засгийн зорилт, болон нийслэлийн төсөв төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжигдэж батлагдлаа. Нийслэлээс, Улаанбаатар хотын ирэх оны төсвийн төслийг www.ulaanbaatar.mn цахим хуудаснаа иргэдэд нээлттэй мэдээлэн, Нийслэлийн Иргэний танхимд хэлэлцүүлэг зохион байгуулж иргэдийн санал бодлыг аван нэтгэсэн юм. Өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж батлагдсан төсвийн гол агуулга нь төвлөрлийг сааруулах, иргэдийн амьдрах орчин нөхцлийг сайжруулахад оршиж байгаа юм.
Харин нийслэлийн өмчөөс хувьчлагдах эд хөрөнгийн жагсаалтаас БЗД-ийн 87-р сургуулийн спорт заал, СХД-ийн 21-р хороо “Аж ахуйн хашаа, склад , Хан-Уул дүүрэг 14-р хороо Гүний худагын барилга гэсэн гурван объектыг хувьчлах эд хөрөнгийн жагсаалтаас хасах саналыг оруулж энэхүү санал олонхийн саналаар дэмжигдлээ.
Нийслэлийн ирэх оны газар зохин байгуулалтын төлөвлөгөө НИТХ-ын Төлөөлөгчдийн олонхийн саналыг авч батлагдлаа. 2013 онд газрын харилцааны чиглэлээр Нийслэл хотод хэрэгжүүлэх нийт 409 ажлыг 8 бүлэгт хамруулан төлөвлөгөөний төсөлд тусгасан байна.
Нийслэлийн Аудитын газрын 2012 оны үйл ажиллагааны тайлантай төлөөлөгчид танилцаад, Аудитын газрын үйл ажиллагааг бүрэн хангалттай гэж үзлээ. Мөн Концессын зүйлийн жагсаалтыг хэлэлцэн НИТХ-ын хороод болон, Тэргүүлэгчид, намын бүлгүүдээс ирүүлсэн саналуудыг тусган батлахыг дэмжиж, Концессын жагсаалт батлагдлаа.
НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар батлагдсан дээрхи асуудлуудтай холбогдуулж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл НИТХ-ын Төлөөлөгчдөд хандан, “Та бид өнөөдөр, нийслэлийн ирэх оны төсөв, болон зорилт, газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэх мэт олон чухал асуудлыг хэлэлцэн баталлаа. Хотынхоо иргэдийг эрүүл аюулгүй орчинд амьдруулахад чиглэгдсэн томоохон хөтөлбөр, төсөв, зорилтыг дэмжин баталсан та бүхэнд талархалаа илэрхийлье. Та бид бүгдээрээ маш их санаачлага бас, эр зориг гаргаж энэ түүхэн төсвийг баталлаа гэдгийг би зориуд хэлмээр байна. Төсвийн хуулиар нийсэлийн төсөвт 18 чиг үүрэг ногдуулсан байдаг. Бид харин энэ үүргийг давуулан биелүүлж төсвөө баталлаа. Цаашдаа 2014 онд хийх ажлын төлөвлөгөө зураг төсвөө энэ хаврын НИТХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцдэг байх хэрэгтэй юм” гэв.
Хуралдааны төгсгөлд НИТХ-ын дарга Д.Баттулга, “Нийслэлийг хөгжүүлэх нийгэм эдийн засгийн зорилт болон Улаанбаатар хотын ирэх оны төсвийг бид өнөөдөр баталлаа. НИТХ-ын тогтоол батлагдсан өдрөөс эхлэн Нийсэлийн Засаг дарга болон, бүх нэгжийн дарга нар ажилдаа шуурхайлан орох хэрэгтэй. Ирэх оны 4 сар гэхэд Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил эхлэх ёстой шүү” гэж санууллаа. НИТХ ээлжит хуралдаан энэ сарын 29-ний 09:00 цагт эхлэн 20:00 цагт өндөрлөлөө гэж Нийсэлийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл