НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-т
гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг-т гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд, НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн хамт олон, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Нийгмийн ажлын профессорын баг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын тэнхим, УЗНАДС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн хамт олон, сургуулиудын захирал, удирдлагууд, багш, оюутнууд оролцов.
Ёслолын арга хэмжээг нээж НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд үг хэлсэн бөгөөд оролцогсдын төлөөлөл болох:
- Нийгмийн оролцоо, нийгмийн ажилтан О.Мөнхбат /Ph.D/ (МУИС-ийн НШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч)
- Иргэний оролцоот төр – боловсролын байгууллага Т.Цэндсүрэн /Ph.D/ (МУБИС-ийн БСС-ын Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч)
- Олон нийтийн оролцоо – Нийгмийн ажил Т.Амаржаргал /Ph.D/ (ШУТИС-ийн НТС-ийн Нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор)
- Хамтын ажиллагаа, хамтын үр дүн Ц.Нацагдолгор /Ph.D/ (УЗНАДС-ийн Удирдах зөвлөлийн дарга)
- Шууд ардчилал – Иргэний оролцоо Ч.Сосормаа (МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх) болон ШУТИС-ийн оюутны төлөөлөл илтгэл тавилаа.
Арга хэмжээнд оролцогчдын ТАНИЛЦУУЛГА:
- Б.Энхболд - НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга
- Г.Эрдэнэбаяр /Ph.D/ - МУИС-ийн Нийгмийн Шинжлэх Ухааны Сургуулийн захирал
- Б.Пүрэвсүрэн /Ph.D/ - ШУТИС-ийн Нийгмийн Технологийн Сургуулийн захирал
- Ц.Сумъяа /Ph.D/ - МУБИС-ийн Боловсрол Судлалын Сургуулийн захирал
- Ц.Нацагдолгор /Ph.D/ - УЗНАДС-ийн Гүйцэтгэх захирал
- Ч.Сосормаа - МУ-ын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх
- Б.Баттүвшин - НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга
- О.Мөнхбат /Ph.D/ - МУИС-ийн НШУС-ийн Социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч
- Т.Цэндсүрэн /Ph.D/ - МУБИС-ийн БСС-ын Нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч
- Т.Амаржаргал /Ph.D/ - ШУТИС-ийн НТС-ийн Нийгмийн ажлын профессорын багийн тэргүүлэх профессор
- Г.Баярмаа /МРА/ - УЗНАДС-ийн Нийгмийн ажлын тэнхмийн эрхлэгч
Нийслэлийн Иргэний танхим
No comments:
Post a Comment