Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх “Хөтлөгч багш”-ийн 3 дахь шатны сургалтын нээлтийн ажиллагааны хөтөлбөр
Оролцогч талууд: “НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, нийгмийн салбарын их дээд сургуулиудтай хамтран ажиллах санамж бичиг”-ийн хүрээнд хийгдэж буй ажлуудын нэг болох Шууд ардчилал, иргэний оролцооны бодлогын баримт бичгийг олон нийтэд түгээн сурталчлах ажлыг дүүрэг, хороодод эрхлэн хэрэгжүүлэх “Хөтлөгч багш”-ийн 3 дахь шатны сургалтын нээлтийн ажиллагаанд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд, НИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, хэлтсийн хамт олон, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхим, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын тэнхим, ШУТИС-ийн Нийгмийн технологийн сургуулийн Нийгмийн ажлын профессорын баг, МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулийн нийгмийн ажлын тэнхим, УЗНАДС-ийн Нийгмийн ажлын тэнхимийн хамт олон, захирал, удирдлага, багш нар, уг сургалтанд хамрагдах сургагч багш нар оролцож байна.
Сургалтын зорилго: Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн зарлиг, Нийслэлийн ИТХ-ын даргын захирамж шийдвэрийг хэрэгжүүлэн нийслэл хотод Шууд ардчилал, иргэний оролцооны олон талт арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны зарчим, үйл ажиллагааны хүрээг нэгтгэн чиглүүлэхэд оршино.
Үйл ажиллагаа:
Ёслолын арга хэмжээнд НИТХ-ын тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхболд, иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Баттүвшин, МУИС-ийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийн социологи, нийгмийн ажлын тэнхимийн эрхлэгч О.Мөнхбат, сургагч багш Д.Одонтуяа нар үг хэлнэ.
НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтэс
Нийслэлийн иргэний танхим
No comments:
Post a Comment