Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, нутгийн удирдлагын байгууллагын ажилтнууд, иргэдэд зориулсан гарын авлага хэвлэгдэн гарчээ.
Нутгийн өөрөө удирдах байгууллагын хамгийн чухал эрх мэдэл нь шийдвэр гаргах эрх юм.
Энэ эрхийг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар баталгаажуулж өгсөн билээ. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлууд шийдвэр гаргах эрхээ хуулийн дагуу зөв хэрэгжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай гэдэг үүднээс энэхүү гарын авлагыг бэлтгэхээр шийдвэрлэсэн болно. Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд асуудал санаачлан оруулах, асуудал оруулахаар санал дэвшүүлэх, Хурлаас зохион байгуулж байгаа нээлттэй хэлэлцүүлэг, нээлттэй сонсголд төлөөлөгч болон иргэн, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл ямар эрх, үүрэгтэйгээр оролцох, өөрсдийн санал, хүсэлтээ илэрхийлэхдээ ямар эрх, үүрэгтэй байх, хуулиар олгогдсон эрхээ эдлэх боломжийг Хурлын зүгээс хэрхэн журамлаж, олон нийтэд сурталчлах үүрэгтэйг тайлбарлахыг хичээлээ.
Нутгийн удирдлагын чиглэлээр олон жил мэргэжлийн өндөр түвшинд ном бүтээл туурвиж, бидэнтэй хамтран ажиллаж байгаа Тунгаамал Төв ТББ-ын гүйцэтгэх захирал, хатагтай Очирхүрээгийн Тунгалаг Танд тус гарын авлагыг эрхлэн гаргасанд КАС-ийн зүгээс талархал илэрхийлье.
No comments:
Post a Comment