Saturday, September 19, 2015

we love books

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.
Чингисийн талбай дахь Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдууд, ардын уран зохиолчид оролцлоо. Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ Эцэг өвгөдийн маань шавхагдашгүй оюун билгээс ундарч, мянганаар өртөөлөн ирсэн дундаршгүй өв соёлын тэргүүнд ном эрдэм байдаг. Тиймдээ ч хуучны үгэнд номт гурван улс хэмээгдэгчийн нэгд Монгол Улсыг багтааж ирсэн түүхтэй. Монголчууд өөрсдөө хөдсөн дээл өмсөж, үр ачаа нэхийд өлгийддөг хэр нь ээ ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ. Энэхүү баярын өдрийг улс орон даяар ёслон тэмдэглэх болсноор өнөө жил 4 дэх жилтэйгээ золгож байна.
Тус өдрийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд өргөнөөр тэмдэглэх уламжлал тогтжээ. Энэ хугацаанд зохион байгуулагдсан Зохиолч-уншигчдын уулзалт, Сэтгэл гэгээрээсэй номын чуулган, Шинэ номын баяр, Монголын Үндэсний Номын сангийн Номын баяр, Үнэт ховор номын музей болон Номын аялал, Зөөврийн номын сан, Монголчуудын номын өв соёл үзэсгэлэн, Номын хандив, Үдшийн уншлага, Үндэсний бичиг соёл улсын уралдаан гээд сайн уламжлал, сонин сайхан санаачилгуудыг тоочиход сэтгэл нэн таатай байна. Цаашид ч энэ уламжлал үргэлжлэхийн сацуу улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид номд дуртай ард түмэн.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигт заасан ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахад төрийн бодлого чиглэж, байгууллага, хувь хүмүүс ч улам нэмэгдсээр байгааг та бид харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх заалт бий. Үнэхээр номын соёл бол монголчуудын соёл уламжлал, бахархал түүхийн томоохон хэсэг нь билээ. Ташрамд энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, зөв мэдлэгт хөтлөгч Номын соёлт ертөнц төрийн бус байгууллагад талархаж, цаашдын ажилд их амжилт хүсэн ерөөе.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай гэлээ.
Өдөрлөгийн хүрээнд Зохиолч-уншигчдын уулзалт, Бид өөрөө ном зохиолын баатруудын тоглолт, Ном дотор зам бий хүүхдийн бүтээл туурвилын  уралдаан, Номын хандив аян, Бид номд дуртай аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, Ном хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.




















No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл