Monday, May 4, 2015

Ардчиллыг бэхжүүлэх тайланг боловсрууллаа

Монгол Улсын Их Хурлын Тамгын газраас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийн хүрээнд Швейцарын Хөгжлийн агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ” судалгааны тайланг боловсруулан гаргажээ.
Судалгааны тайлан, дүгнэлтийг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт боловсруулах ажлын хэсгийн гишүүд болон эрдэмтэн судлаачид, сонирхогч талуудад танилцуулах, харилцан санал солилцох зорилгоор өнөөдөр /2015.05.04/ номын нээлт, чөлөөт ярилцлагыг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга, Төслийн үндэсний захирал Б.Болдбаатар үг хэллээ.
Тэрээр хэлсэн үгэндээ, “Монгол Улс Ардчилсан Үндсэн хуулиа батлан мөрдөж эхэлсэнээс хойш 23 жилийн ой тохиож буй энэ цаг хугацаанд бид Үндсэн хуулиа эргэн харж хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурал, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь” төслийг 2013 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжүүлж байна. Тус төсөл нь хууль тогтоох ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, иргэд ба сонгогчдын харилцаа холбоог улам ойртуулах, энэ дагуу хууль тогтоомжийг шинэчлэхэд судалгаа, хэлэлцүүлгээр дэмжих, УИХ-ын холбогдох байнгын хороодын чадавхыг дэмжин бэхжүүлэх, Авлигатай тэмцэх НҮБ-ын конвенцын хэрэгжилтийг хангах чадавхыг дэмжихээс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааны дагуу Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх чиглэлээр хийсэн шинэтгэл, төрийн институцийн хөгжлийн 20 жилийн туршлага, сургамжийн талаар дэлгэрэнгүй шинжилгээ хийж, шаардлагатай шинэтгэлийн талаар зөвшилцөл бий болгоход хувь нэмэр оруулахад чиглэгдэж байна. Энэ зорилгоор нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр бүрдсэн баг болох Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, профессор Ч.Энхбаатар, Үндсэн хуулийн цэцийн гишүүн профессор Д.Солонго, УИХТГ-ын Хууль зүйн үйлчилгээний хэлтсийн ахлах зөвлөх П.Амаржаргал нар болон олон улсын зөвлөх АНУ-ын Чикогийн их сургуулийн Хуулийн сургуулийн профессор Томас Гинсбург нар хамтран Монгол Улсад ардчиллын бэхжүүлэхэд Үндсэн хуулийн тодорхой институтуудын гүйцэтгэсэн үүрэг, сургамжийг судлан дүгнэж мөн цаашид шинэчлэн хөгжүүлэх зөвлөмж боловсруулсан” гэлээ.
Мөн энэхүү арга хэмжээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Сезин Синаноглу оролцож үг хэлсэн.Түүнчлэн Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн дэд захирал, профессор Ч.Энхбаатар судалгааны талаар оролцогчдод танилцуулав.
Номын нээлтэд Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар оролцож үг хэлсэн юм.
Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэхэд үндсэн хуулийн гүйцэтгэсэн үүрэг: Дүн шинжилгээ судалгааны тайланг монгол, англи хэл дээр бэлтгэн хэвлэжээ. Мөн төслийн вебсайтад монгол, англи хэл дээр нээлттэй татаж авахаар байрлуулсан байна.




No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл