Thursday, November 8, 2012

Шууд ардчиллын давалгаа Дарханд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Хүний эрх, эрх чөлөөг хангасан иргэн төвтэй нийгмийн харилцааг бэхжүүлэх, орон нутагт эрх мэдэл олгох зорилго бүхий шууд ардчиллын эхний сургалтыг өмнө нь нийслэлд зохион байгуулж, түүнд оролцсон хүмүүст “Шууд ардчиллын сургагч-багш” гэсэн гэрчилгээ олгосон билээ. Энэхүү сургалтыг Ерөнхийлөгчийн Тамгын газар орон нутагт ИТХ, Засаг даргын Тамгын газартай хамтран арваннэгдүгээр сараас зохион байгуулж эхлээд байна.
“Шууд ардчилал–Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт”-ыг Дархан-Уул аймагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан удирдан зохион байгууллаа. Энэ үеэр иргэд өөрсдөө төр засгийн болон нутгийн удирдлагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд хэрхэн шууд оролцох талаар ярив.
Шууд ардчилал хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар наймаас 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм байна. Иргэд дөрвөн жилд ганц удаа сонгуульд оролцож төлөөллөө сонгоод л төр засгийн үйл ажиллагаанд түүгээрээ дамжуулж оролцож байгаа хэмээн ойлгодог. Тэгвэл төр, засгийн үйл ажиллагаанд тасралтгүй оролцох боломж “Шууд ардчилал”-ын зарчмыг хэрэгжүүлснээр бүрдэнэ. 2013 оноос Монгол Улсын нэгдсэн төсөв, мөнгөний бодлогыг шинэ хуулийн дагуу хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдэнэ. Өмнө нь төсвийн наймхан хувь л Монголын 2,7 сая иргэнд хамаатай байсан бол хууль, эрх зүйн шинэ орчин бүрдсэнээр төсвийн хөрөнгийн 30-40 хувь нь тэдний мэдэлдшилжиж байна гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын ярилаа. Ирэх жилээс Орон нутгийн хөгжлийн санг байгуулна. Түүнийг захиран зарцуулах, тайлагнах үлгэрчилсэн журам тус Тамгын газар боловсруулжээ.

Сургалтын үеэр лектор Б.Баттүвшин мөнхийн хөдөлгөөнд оршдог ардчилал дараагийн шинэ шатандаа дэвшиж байгааг танилцуулсан бол лектор Д.Цогтсугар монголчууд амьдралын дайсан болсон архи, тамхинаас татгалзаж, элдэв мухар сүсэгт авталгүй эрүүл саруулаар сэтгэн ардчиллаа гүнзгийрүүлэх ёстой хэмээн ярьж байв. Мөн Дархан хотод бага насаа өнгөрөөн дэлхийд данстай тамирчин болох гараагаа эхэлсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар дарханчууд спиртээс татгалзан спортыг сонгож эрүүл чийрэг иргэд болох ёстойг, байгаль дэлхийгээ хамгаалахыг уриаллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч С.Эрдэнэболд энэ онд тэмдэглэж буй эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойтой холбоотой сэдвийг хөндөв. Хагас зуун жилийн өмнө Чингис хааны 800 жилийн ойг тэмдэглэх гэснээс болж төр, засгийн удирдах ажилтнууд ажлаасаа хөөгдөж цөлөгдөж, хэлмэгдэж байсан бол өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 850 жилийн ойг тэмдэглэдэг болтлоо ардчилал хөгжөөд буйг тэрээр хэлсэн юм. Ардчилалд эмэгтэйчүүдийн оролцоо их байгааг мөн онцоллоо. Чингис хааны үеэс монгол эмэгтэйчүүд төрийн хэрэгт оролцож байсан, дэлхийн анхны дипломатч эмэгтэй Монголынх байсан, Монгол Улсын Ерөнхийлөгч саяхан эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх уриалгыг НҮБ-д дэвшүүлсэн зэргийг энэ үеэр дарханчуудад сонирхуулав.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл