Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, судлаач, оюутнуудад “Иргэдийн оролцоотой төсвийн хуулийн хэрэгжилт” сэдвээр өнөөдөр лекц уншив.
Тэрээр Төсвийн тухай хууль 2013 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх гэж байгаатай холбогдуулан уг хуульд орон нутгийн төсвийн шинэтгэл, иргэдийн оролцооны чиглэлээр орсон өөрчлөлтүүдийн талаар ярилаа. Тухайлбал Засгийн газар, аймаг, нийслэл, сум төсвөөс хэрэгжүүлэх чиг үүргийг хэрхэн заагласан, орон нутгийн татвараас аль нь тухайн сум, аймаг, нийслэлийн төсөвт орох, тогтоосон дээд, доод хязгаарын дотор татвараа өсгөх, бууруулах эрх, нэмэлт орлого, төсвийн зарлагын хэмнэлт орон нутгийнхаа мэдэлд үлдэх, орон нутгийн хөгжлийн сан байгуулах, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр, санд төсвөөс шилжүүлэг олгох шууд хуваарилалт, хувь хэмжээ, сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг олон нийтийн оролцоо, саналд тулгуурлах, уг хөрөнгийг юунд зарцуулахыг хориглох, аливаа шийдвэрийг гаргахдаа иргэдийн оролцоог хангах үүднээс сум дүрэмтэй, бас баг, хороо иргэдийн нийтийн хурлын дүрэмтэй байх, Засаг дарга нь буруу шийдвэрлэвэл иргэд гарын үсэг цуглуулан санал асуулга явуулах гэхчлэн олон зүйлийг дэлгэрэнгүй тайлбарлав. Эдгээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх талаар орсон заалт ажил хэрэг болж буй нэг алхам гэдгийг зөвлөх онцлон тэмдэглэлээ.

Дараа нь Ерөнхийлөгчийн зөвлөх багш, оюутнуудтай иргэдийн оролцоог идэвхжүүлэх асуудлаар санал солилцож, Ерөнхийлөгчийн Тамгын газраас боловсруулаад байгаа иргэдийн оролцооны үлгэрчилсэн дүрэм, журмуудыг олон нийтэд таниулахад болон тэдгээрийг тухайн сум, орон нутгийн онцлогт тохируулан боловсруулж мөрдүүлэхэд хамтран ажиллахаар болов.
Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, оюутнуудад лекц уншин, иргэдийн оролцооны асуудлаар хамтран ажиллахаар болов.
No comments:
Post a Comment