Saturday, October 10, 2015

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарьсан модоо услав.

Өнөөдөр бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд урьд жилүүдэд тарьсан модоо арчилж, усаллаа.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн үүсгэн байгуулагдаад 5 жил болж байгаа бөгөөд энэ хугацаанд иргэдийн амарч зугаалах таатай орчинг бүрдүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлж мод тарихаас гадна арчилгааны ажлыг графикийн дагуу тогтмол зохион байгуулсаны үр дүнд 28.5 га талбайг бүрэн зүлэгжүүлж 110.000 гаруй мод, бут, сөөг 93 хувийн ургалттай байгаа аж.

Thursday, October 8, 2015

Prof. Dr. Ilber ORTAYLI - Илхаадын түүх

Илхаадын түүх сэдвээр Түүхийн ухааны доктор, Проф Илбэр ОРТАЙЛЫ өнөөдөр Монгол Улсын ШУА-ийн Их чуулганы танхимд лекц уншив. Лекцийг ШУА-ийн гадаад харилцааны дарга Р. Бандий хөтөлж, Элчин сайд Мурат КАРАГӨЗ, ШУА-ийн Ерөнхийлөгч Б. Энхтүвшин нар нээж үг хэлэв.
Лекц асуулт хариултын хүрээнд онц сонирхолтой болов.

Wednesday, October 7, 2015

Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр Төрийн тахилгат Богдхан уулын тэнгэрийг тайх ёслол болов. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний тахилгат овооноо болсон тахилгын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, А.Ганбаатар, Ч.Өнөрбаяр, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн дарга Д.Баттулга зэрэг албаны хүмүүс, Төв аймгийн  удирдлагууд, Зүүн хүрээ хийдийн Хамба лам Д.Дамбажав, лам хуврагууд, иргэдийн төлөөлөл оролцов.

Monday, October 5, 2015

Д.Баттулга: Автобусанд дамжин суухад 60 хувийн хөнгөлөлт үзүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Нээлттэй Улаанбаатар сэдвийн дор сэтгүүлчидтэй уулзлаа. Энэ үеэр яригдсан асуудлыг тоймлон хүргэж байна.
 -Нийслэл хотын албан татварын хууль хэрэгжээд эхэллээ. Уг татварын талаар зарим иргэд бүрэн ойлголтгүй байна. Уг татварыг ямар нөхцөлд авах юм бэ?
-УИХ-ын 2015 оны зургадугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Нийслэлийн хотын албан татварын тухай хуулийг хэлэлцэн баталсан. Уг хууль энэ сарын 1-нээс эхлэн хэрэгжиж байгаа. Хуульд нийцүүлэн өнгөрсөн долоо хоногийн НИТХ-ын 29 дүгээр хуралдаанаас нийслэлийн албан татварын хувь хэмжээг тогтоож, нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл солилцох журмыг баталлаа. Уг хуулиар аж ахуйн нэгжүүд татвар төлөхгүй. Татвар төлөгч хэн бэ гэвэл дэлгүүрээс архи, тамхи худалдан авч байгаа иргэн. Мөн зочид буудал, баар, ресторан, амралтын газраар үйлчлүүлсэн иргэд нийслэлд татвар төлнө. Угтаа бол архи, тамхи гэдэг зайлшгүй хэрэглээ биш шүү дээ. 2000 төгрөгийн тамхи авахдаа 2020 төгрөг төлдөг болно. 20 төгрөгийг нийслэлийн татварт өгч байна гэсэн үг. Ресторан гэхэд ямар ч хамаагүй хоолны газрыг хэлээгүй. Нэрийн хоолтой, өндөр зэрэглэлийн тоног төхөөрөмжтэй, дээд зэрэглэлийн стандарт хангасан байвал үйлчлүүлэгчээс нь татвар авна. Түүнээс биш жирийн нэг хоолны газар шөл ууж байгаа иргэдээс татвар авахгүй. Амралтын газарт мөн адил. Боломжтой хүмүүс л амралтын газраар үйлчлүүлдэг болохоос биш хэн дуртай нь тэр бүр яваад байдаггүй биз дээ. Тэгэхээр юм болгоноос авна гэсэн ойлголт биш. Талх, гурил, мах зэрэг иргэдийн өдөр тутмын хэрэглээнээс татвар авахгүй. Дээд зэргийн, тансаг хэрэглээ юмуу шаардлагагүй зүйлээс татвар авч байгаа.

Нийслэлийн шавыг анх тавьсан газарт хүндэтгэл үзүүллээ


Нийслэлийн анхны үүслийн өлгийн нутаг болсон Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутагт орших Ширээт цагаан нуурын хөвөөнд 1999 онд “Гэрэлт хөшөө” босгосон бөгөөд түүнээс хойш нийслэлийн удирдлагууд жил бүрийн нийслэлийн өдрийг тохиолдуулан хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтсон. Үүний дагуу Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 376 жилийн ойн хүрээнд “Гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх ёслолын арга хэмжээ боллоо.

УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарт ил захидал хүргүүллээ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД
ЧИМЭДИЙН САЙХАНБИЛЭГ
ТАНАА
Ил захидал
Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй Үндсэн хуулийн 59 дүгээр зүйлийн 1-д “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулах үндсэн дээр хэрэгжинэ”, 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллагад тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэх…” уг зүйлийн 2-т “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх, эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно” хэмээн заасан нь нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн зарчим болдог билээ. Эдгээр зарчим нь эрх мэдлийг хэт төвлөрүүлдэг захиргаадалтын дэглэмээс иргэдээ хамгаалахад чиглэсэн ардчилсан тогтолцооны амин сүнс болсон үнэт зүйл юм.

Thursday, October 1, 2015

С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

Төр нийгмийн зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол өнөөдөр боллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв.
Уг ёслолд УИХ-ын гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд болон албаны бусад хүмүүс оролцож, хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөсөн юм.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл