Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын
тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-ын “д”, 29.2 дахь хэсэг,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2006 оны 44
дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Улаанбаатар хотын гэр хорооллын 92 хороонд АНУ-ын Азийн сантай хамтран тухайн хорооны иргэдийн оролцоотой газрын зураглал хийх ажлыг зохион байгуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын алба /Б.Бадрал/, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар /Н.Нацагдорж/-т тус тус үүрэг болгосугай.
2. Дээрх ажилд шаардагдах 65.070.000 /жаран таван сая далан мянга/ төгрөгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахыг Тамгын газар /Ё.Гэрэлчулуун/-т зөвшөөрсүгэй.
3. Дээрх ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, хангаж ажиллах, Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд танилцуулахыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн Ажлын албаны дарга Б.Бадралд даалгасугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА
БӨГӨӨД УЛААНБААТАР
ХОТЫН ЗАХИРАГЧ Э.БАТ-ҮҮЛ
No comments:
Post a Comment