БЗД-н 12-р хорооны нийт иргэдийн дунд шууд ардчилал иргэдийн оролцоог идэвхижүүлэх зорилгоор сургалт зөвөлгөөнийг 2013.3.9-ны 11 цагаас Жанжин клубт зохион байгууллаа.
- БЗД-н 12-р хорооны зөвөлгөөн 11 цагт эхлэж модератор Амарзаяа нээж зөвлөлгөөнд ирсэн төлөөлөгчдийг танилцууллаа. Зөвлөлгөөнд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд, 12-р хорооны иргэдийн нийтийн хурлын дарга Цэцэгмаа, Засаг дарга Мөнхтуяа нар ирэв.
- Шууд ардчилал иргэний оролцооны бодлого үйл ажиллагааны талаар НИТХ-н ажлын албаны Иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд танилцуулга хийлээ.
- Бодлогын баримт бичиг түүнийг үндэслэн хороодод хэрэгжүүлэх үйл ажиллагааны дүрэм журмын талаар хөтлөгч товч мэдээлж дүрэм журмын агуулгыг танилцуулах чиглүүлэгч багш нарыг танилцуулав.
- Хорооны иргэдийн нийтийн хурлын дүрэм- НИТХ-н ажлын албаны Иргэний оролцооны хэлтэсийн зохион байгуулагч Ганболд
- Хорооны дүрэм- Д.Энхцэцэг /Модератор/
- Нийтийн зар мэдээ түгээх үлгэрчилсэн журам- Өлзийсайхан /Модератор
- Хорооны хөгжлийн сангийн үлгэрчилсэн журам- Өлзийсайхан /Модератор
- Иргэдийн санаачлагаар явуулах санал асуулгаар явуулах үлгэрчилсэн журам -Б.Амарзаяа /Модератор/
- Хорооны иргэний танхимын дүрэм Мөнхбат /Модератор/ нар танилцуулсан
дараалалын дагуу тус бүр илтгэл тавьж сургалт явууллаа.
- Хорооны иргэдэд нэн шаардлагатай тулгамдсан асуудлын талаар 12-р хорооны Засаг дарга, \Мөнхтуяа ИНХ-н дарга Цэцэгмаа нар хорооныхоо иргэдтэй яриа хийж хэлэлцэв.
- Сургалтыг хааж ИНХ-н дарга Цэцэгмаа үг хэлсэнээр сургалт зөвлөлгөөн өндөрлөв.
БЗД-н 1,2-р хороонд уулзалт, зөвлөлгөөн зохион байгуулсан:
- Б.Ганболд /Зохион байгуулагч/
- Б.Амарзаяа/Модератор/
- Д.Энхцэцэг/Модератор/
- Б.Өлзийсайхан /Модератор/
- Д Мөнхбат /Модератор
No comments:
Post a Comment