НИТХ-ын ажлын Алба ажиллагсаддаа Өөрчлөлт ба манлайлал сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтыг НИТХ-ын Ажлын алба, Дэлхийн манлайлагч залуучуудын JCI байгууллагын Монгол дахь салбартай хамтран зохион байгуулж НИТХ-ын ажлын албаны дарга Б Энхболд, JCI-ийн сургагч багш Даваасүрэн нар хичээл заалаа.
Сургалтанд Ажлын албаны гурван хэлтсийн ажилтангууд бүрэн хамрагдаж,харилцан ярилцаж,санал бодлоо солилцон нээлттэй оролцсон нь хичээлийг илүү бүтээлч болгож,энэ хичээлээр олж авсан мэдлэгээ үйл ажиллагаандаа шингээх ухаарал олгосон сургалт боллоо гэж дүгнэцгээлээ.
Энэ удаагийн сургалтыг Амрангаа Суралцъя хэлбэрээр KHAAN JIMS амралтын цогцолборт хийснээр ажиллагсадаа нэг өдөр амрангаа суралцах боломж, ажлын шинэ эрч хүч нэмсэн ончтой арга хэмжээ боллоо.
гэж НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс ахлах зохион байгуулагч Д. Хархүү мэдээллээ.
No comments:
Post a Comment