Thursday, June 18, 2015

virus

Миний компьютер нэг л бишээ. Ажил үүргээ мөрөөрөө гүйцэтгэж чадахаа байчихаж. Компьютер маань i5 гэсэн үзүүлэлт өндөртэй сайн эд юмсан. Ер нь миний үгэнд ороод, миний хүссэнээр байж чадахаа байж. Эхлээд аливаа үйлдэл хийхэд маш удаан байдаг байснаа сүүлдээ бүр таг болж гацаж орхидог боллоо. Уул нь миний үнэнч анд юмсан. Би гэдэг хүн ийм нэгэн бэрхшээлтэй учирлаа. Асууж лавлалаа, чаддагаар нь өнөө интернетээ л ухлаа. Тэндээс юу ойлгосон гэхээр өөрийн хэрэглэж байгаа ажлын ганц багажиндаа анхаарал тавьж нэг ёсондоо эзэн нь болж, гадны халдлага буюу вирус гэж нэрэлсэн элдэв юмнаас үргэлж болгоомжилж, хамгаалж, сэрэмжилж байхгүй бол дэлгэцтэй л бол телевизор гэдэг сэтгэлгээнээсээ салаад удаагүй, бас бичгийн машин ч биш юм байна гэж ойлгож ядаж байгаа мань мэт нь гар хоосорч ажил амьдралд маань талх шиг байр сууриа эзэлсэн тийм цахим ертөнцийн цаг үе ирсэн юм байна гэж л ойлгох шив.

Компьютерийн энэ өвчин даамжрахаараа системд нь гэмтэл орж ашиглах араггүй болгодог юм байна. Бясаатай байна гэж байшингаа шатаадаггүйтэй адил вирустай боллоо гээд компьютраа чулуудчихаж яаж болох вэ? Эртхэн эмчилгээнд оруулдагийг хэн хүнгүй мэдэх л байлгүй. Би эхлээд копьютартаа байгаа өөрийн гэсэн хийсэн бүтээсэн ажил хөдөлмөр, үнэт зүйлс зэрэг хэрэгтэй гэснийгээ ялгаж авч байгаад форматлаад дахиж вирус орохоос хамгаалсан дархлаа суулгаж хэвийн ажиллагаанд нь оруулж компьютертээ нэг ёсондоо хувьсгал хийж чадлаа. Юмны эзэн – Сумны занги гэж чадахгүй гээд яахав.
Тэгснээр вирус орж ирж байгааг мэдээлдэг тохиргоотой болж жигд сайн ажиллагааг нь хангахын тулд дор дор нь арга хэмжээ авч арилгадаг болсноор компьютор маань шалмаг шуурхай гэдэг нь ярих ч юмгүй, гацаж балайтах вий гэж айх юмгүй, ёстой миний нүд онгойж хамрын битүү гарах шиг л болсон шүү.
Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэхээр ард иргэд бид ардчилсан хувьсгалаас хойш мөн л аанайдаж хэнэггүйтэж, өөрийн хариуцах хариуцлагаасаа хөндийрч, хэн нэгэнд итгэж найдаж явсны харгайгаар төр засгаа дээрхи вирустэй компьютер шиг болгож орхижээ л гэж хэлэх гэсэн юм.
Өнөөгийн энэ төр засаг маань нэг л бишээ. Ажил үүргээ мөрөөрөө гүйцэтгээд байж л чадахгүй юмдаа. Уул нь тусгаар тогтносон, эрх чөлөөтэй, ардчилсан Монгол улсыг бий болгож чадсан ард түмэн юмсан. Орд цагаан өргөөгөө босгочихоод дотор нь амьдрах гэр бүлийн гишүүд нь яаж амьдрах учир зүйгээ л олохгүй байгаатай адилтгамаар байна. Бид чинь шашны зөрчилдөөнгүй, үндэстэн хоорондын ялгаварал тэмцэлгүй, өргөн уудам нутаг, хүний хэрэгцээ цөм багтсан, магтаж баршгүй тийм л эх оронтой. Юу дутлаа гэж энэ вэ? Тэгвэл өнөөгийн энэ бий болсон гажуудлаас яаж гарах вэ? Хэн гаргах вэ? Ямар нам нь гаргах вэ? Мэдээж хэн нэг мундаг хүн тодроод ч юмуу, аль нэг супер нам гарч ирлээ гээд үүнийг засаж залж цааш хөдөлгөх хүч тэнхээ нь хүрэхгүй гэдэг нь хэн хүнд ойлгомжтой л болж байна. Гарч ирэхийг нь хүлээдэг юм гэхэд цаг хугацаа, он жилүүд, хэдий хир, хичнээнээр хөвөрч одохыг хэн мэдлээ. Ёстой Бухын доодохыг харсаар үнэг яана гэдэг билээ.
Ер нь одоогийн энэ тогтолцоо буюу төлөөлөл маань дангаараа өнгөлөг өөдрөг, шинэлэг сайн сайхан шийдэл гаргаж улс орноо хөгжилд хүргэнэ гэдэг ч лөөлөө боллоо гэдгийг иргэд нэг л мэдрээд явчих шиг болсон шүү. Харин улс төрчид маань мэдэрч байдаг болов уу? Аль 17-р зуунд суут эрдэмтэн Шарль Монтескье Ардчилалын зарчим зөвхөн эрх тэгшийн үзэл санаа алдагдсанаас бус, хэтийдсэнээс ч бас завхардаг гэж нэгэнтээ хэлжээ. Хорвоо зөвхөн Коммунизм, Капитализм гэсэн хоёр изм-ээс хамааралтай биш юм байна гэж монголчууд өөрийн ухаанаараа ойлгож эхэлж л байгаа. Бас сонгогч иргэд нь нэгэнт байгуулсан төр засагтайгаа үргэлж тулж ажиллах, арчилгаа тордолгоог байнга хийх, үргэлжийн сонор сэрэмж, өндөр хариуцлага, шудрага ёс зэргийг эрхэмлэж байхгүй бол ардчилал маань гажуудах нь амархан тийм ч төгс төгөлдөр, бат бэх эд биш юм байна гэдгийг өнөөг хүртэл туулж ирсэн туршлагаасаа мэдрэвшив. Шууд ардчилал болон төлөөллийн ардчилал хоёрыг хооронд нь сөргөөцөлдүүлэх гэсэн санаа энд огтхон ч байхгүй билээ. Харин ч зүй зохистойгоор хослуулан хэрэглэх, эрх мэдэл, хүчийг нь тэнцвэржүүлэх, бие биенээ хянах тогтолцоотойгоор хууль эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгвөл төр засаг нь шийдэлд хүрч чадахгүй мухардалд ордог, иргэд нь намчирхан талцдаг зэрэг зохисгүй үзэгдэлүүд бүрнээ арилах нь дамжиггүй.
Монгол улс Үндсэн хуулиндаа Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ гэжээ. Засгийн бүх эрх ард түмний мэдэлд юм бол улс орны эзэн нь төрийн үйл хэрэгт шууд оролцдог, төлөөллийг сонгох эс сонгохоо шийддэг иргэд нь л болж таарна. Эзэн нь юмаа мэдэж- Эргэ нь усаа хашдаг- гэсэн жам ёсны энгийн нэг байглийн хуулийн дагуу иргэд шууд оролцож энэ улс орны эзэн гэдгээ харуулах цаг үе иржээ. Нэгэнт сонголтоо хийсэн бол түүнийгээ хамгаалах дархлааг суулгаж, Монгол улсын Үндсэн хуулийнхаа ЭХ ОРОНДОО ХҮМҮҮНЛЭГ, ИРГЭНИЙ АРДЧИЛСАН НИЙГЭМ ЦОГЦЛУУЛАН ХӨГЖҮҮЛЭХИЙГ ЭРХЭМ ЗОРИЛГО БОЛГОНО- гэсэн зорилт өөд эргэлт буцалтгүйгээр явахаас өөр замгүй билээ. Монгол улс ийм л Үндсэн хуультай. Шинэ Үндсэн хуулийн эхийг баригч, соён гэгээрүүлэгч, гавьяат хуульч Б.Чимид гуай  Үндсэн хууль гэдэг гудамжны хөдөлгөөн зохицуулдаг дүрэм биш, улсын үндсийг бататгасан тулгуур хууль юм шүү гэж хэлж байжээ. Хуйвалдааны маягаар 2000 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан нь эх оронд сайныг авчирсан нь үгүй. Харин ч муу үлгэр дууриалал болж түүний балагийг өнөөдөр бүх нийтээрээ залхатлаа амсаж байгаа иргэд бид ч гэсэн буруутайн дээр хариуцлагаа ухамсарлаж цаг алдалгүй засах нь зүйтэй. Үүнээс улс төрчид, төлөөллүүд сургамж авсан нь үгүй. Үндсэн хуулинд өөрчлөлт оруулна гэдэг хээв нэг яригдаж, бүр наад захын хуулинд өөрчлөлт оруулахаас ч хялбар болсон мэт. Үндсэн хууль нь хувьсгалаар бүтэж, хувьсгалаар л өөрчлөгддөг, нэг бол ард нийтийн санал хураалтаар шийдэгддэг хууль. Хэрвээ өөрчлөлт орвол, тэр дундаа бүх нийтийн санал хураалтаар сонгогддог ерөнхийлөгчийн зүйл заалт утга агуулгын хувьд бүрэн өөрчлөгдөх гэж байгаа бол энэ нь бүх нийтийн санал асуулгаар л шийдэгдэнэ гэсэн үг. 2000 онд оруулсан нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулинд, Монголын төр засагт суусан том “вирус” бөгөөд завхрал, гажуудлын эхлэл болой. Төлөөллийн төвлөрсөн тогтолцоогоо задлах сонирхолгүй байгаа Вирус-тай өнөөгийн суурь хөрсөн дээр Шууд ардчилал-Иргэдийн оролцоо-г хэрэгжүүлнэ гэдэг нь түмэн бэрхшээлтэй тулгарч, амтай болгон нь хөгжүүлэгч мэтээр ярьж, хэлбэрдэж, дүр эсгэж өнөөх популизм-аа цэцэглүүлэх дамжиггүй. Тэгж хэрэгжүүлэгч мэтээр эхлэх нь эхлүүлээгүй байснаас ч илүү хор уршигтай байж мэднэ. Шууд ардчилал-Иргэдийн оролцоо гэдэг нь Иргэний нийгэм-ийг байгуулахад эхний хэв шинж, үе шат, талх нь байх болно. Үүний учир хэлбэрдэх, аль эсвэл жинхэнээр нь хэрэгжүүлж Иргэний нийгэм-ээ цогцлоон хөгжүүлж чадах эсэх нь иргэд та бид яаж форматлах-аас шалтгаалах билээ. Энэ форматлах арга нь иргэдийн маань сонгуулийн хэлбрээр илэрч, маш тайван замаар хийгдэх түүхэн хувьсгал байх болно.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл