Friday, June 19, 2015

Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо

Ерөнхийлөгчийн тамгын газар, Нээлттэй нийгэм форумаас хамтран зохион байгуулах Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордон дахь Ерөнхийлөгчийн Иргэний танхимд болов. Тус хэлэлцүүлэгт манай улсад дээрх асуудлаар туршлага судлахаар хүрэлцэн ирээд буй Казакстан улсын төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцож хэлэлцүүлгийн сэдвийн хүрээнд оролцогчидтой туршлага, сургамж хуваалцлаа
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Төсвийн төвлөрлийг сааруулах үйл явц ба орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг боллоо. Уг хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж, Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг, Ил тод сангийн тэргүүн Д.Цэрэнжав нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус хэлэлцүүлэгт Бүгд Найрамдах Казакстан Улсын Орон нутгийн удирдлагын хөгжлийн институцийн захирал Сергей Худяков, Мангистауский бүсийн иргэдийн холбооны ерөнхийлөгч Жаксыгуль Маханбетова, Үндэсний эдийн засгийн яамны Орон нутгийн өөрийн удирдлага, бүсийн хөгжлийн хэлтсийн захирал Санат Тунгышбеков нарын 10 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид оролцож буйгаараа онцлогтой юм.  

Төлөөлөгчид Монгол Улсын төсвийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явцад иргэдийн оролцоог хангаж буй талаарх Монгол Улсын туршлагыг судлах, Монгол Улсад Олборлох үйлдвэрлэлийн ил тод байлын санаачилга хэрэгжүүлж буй байдал, түүнийг орон нутагт хэрэгжүүлэх, иргэний нийгмийн оролцоог хангахтай холбоотой туршилга судлах зорилготой 6 хоногийн хугацаатай айлчилж байгаа юм. Тус туршилга судлах аялалыг Казахстан Улсын Соросын сангийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын  газар, Нээлттэй нийгэм форум, Транспэрэнси Интернэшнл Монгол, ТАН  (Төлсөн авснаа нийтэл) эвсэл хамтран зохион байгуулж байна.

Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж Иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төврөлийг сааруулах, орон нутгийн төсвийн шинэтгэлийг хэрэгжүүлэх сэдвээр тавьсан илтгэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Төсвийн эрх мэдэл, төвлөрлийг сааруулах чиглэлээр сүүлийн жилүүдэд хийж хэрэгжүүлсэн ажлуудыг танилцуулаад төлөөлөгчид болон хэлэлцүүлэгт оролцогчдын сонирхосон асуултад хариулт өгч, орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, түүний үр дүнгийн талаар ярилаа.
Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн зөвлөх П.Ганчимэг Орон нутгийн хөгжлийн сангийн тухай сэдвээр тавьсан илтгэлдээ Орон нутгийн хөгжлийн сангийн тухай болон Төсвийн тухай хуулийн талаар дэлгэрэнгүй ярилаа. Түүний илтгэлд төсвийн тухай хуулинд иргэдийн оролцоог хангах тэднийг санал санаачилгыг бодитой дэмжих заалтууд батлагдсан талаар онцлоод, орон нутгийн хөгжлийн сангаар хөдөө орон нутагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудыг танилцууллаа. Өмнөх жилүүдэд орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан 300 гаруй тэрбум төгрөг зарцуулагдаж байсан бол 2015 онд эдийн засгийн хүндрэлтэй байдлаас хамааран 128.6 тэрбум төгрөг хуваарилагдан санхүүжүүлт хийгдэж байгаа, мөн  хуулинд суугдсан хяналт, шалгалт хариуцлагын тогтолцооны талаар тайлбарлав.
Ил тод сангийн тэргүүн Д.Цэрэнжав Орон нутгийн төлөвлөлт, төсвийн үйл явц дахь иргэдийн оролцоо сэдвээр тус тус илтгэл тавьж оролцлоо.








































































No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл