Monday, December 15, 2014

LOGIN - workshop

LOGIN нь төвлөрлийг сааруулах, орон нутгийн засаглалын чиглэлээр ажиллаж буй Зүүн болон Өмнөд Азийн улс орнуудын ороцогчдод зориулсан динамик, бусдыг уриалан дуудах платформ бөгөөд асуудлыг эргэцүүлэх, туршлага судлах мөн харилцан суралцах орон зай юм. Энэхүү сүлжээ нь дараах зорилгыг хангах, хангахад хувь нэмрээ оруулахад оршино.

Шинэ оны мэнд!

Оргилуун дарс үлдсэнгүй
Ёслолын буудлага ч дууслаа
Одоо харин хоёулханаа
Орхигдсон мэт, хоосорсон мэт

Сайхан баяр жаргах цагтай
Саарал өглөө угтах уйтай
Өчигдөртэй огт адилгүй
Өдгөө харин үгээ өргөх цаг

Tuesday, December 9, 2014

DD&CP in Nepal

Local Governance Initiative and Network
Knowledge Network on Decentralization and Local Governance
© The workshop venue from the 2nd to 4th December is the RegaE Hall.

Friday, December 5, 2014

Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил

Монголын Ардчилсан Холбоо, Улс Төр Боловсролын Академиас зохион байгуулж байгаа Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хурал Төрийн ордонд боллоо

Monday, November 24, 2014

Нийслэлийн 2015 оны төсвийн төслийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэнэ

Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хууль, нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн дагуу иргэдийн оролцоотойгоор боловсруулсан нийслэлийн 2015 оны төсвийн төслийг хуулийн дагуу Нийслэлийн ИТХ-д өргөн барьж, 2014 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хуралдах нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр боллоо. Үүний дараа нийслэлийн ирэх оны төсвийн төслийг НИТХ-ын 11 дүгээр сарын 28-ны өдрийн ээлжит чуулганы хуралдаанаар нэгдүгээр хэлэлцүүлэг, 12 дугаар сарын 04-ний хуралдаанаар хоёрдугаар хэлэлцүүлэгт оруулахаар төлөвлөж байна.

Saturday, November 8, 2014

Asia-Pacific Economic Cooperation

АПЕК-ийн дээд түвшний уулзалтын хүрээнд болж байгаа “Дэд бүтцийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх нь” яриа хэлэлцээнд оролцож буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр уг форумд үг хэллээ.
Эрхэмсэг ноён БНХАУ-ын дарга аа,
Хуралдаанд оролцож буй улс, олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нар аа,
Хүндэт зочид оо,
Хатагтай, Ноёд оо,
Юуны өмнө энэхүү дээд хэмжээний уулзалтыг амжилттай зохион байгуулж байгаа БНХАУ-ын Засгийн газарт гүн талархлаа илэрхийлье.
Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын  “Эдийн засгийн тэргүүн нарын долоо хоног” (APEC Economic Leader’s Week)-ын хүрээнд 2014 оны хурлыг даргалагч БНХАУ-ын санаачлагаар энэхүү форумыг зохион байгуулж, энэхүү форумд намайг урьсан БНХАУ-ын дарга ноён Си Зиньпинд гүн талархалаа илэрхийлье.
Монгол Улс нь АПЕК-ийн зорилго, зарчмыг бүрэн дэмждэг бөгөөд АПЕК-тай хамтран ажиллах, улмаар гишүүнээр элсэх сонирхолтой байгаагаа 1993 оноос эхлэн илэрхийлж ирлээ.
АПЕК-ийн гишүүнчлэлийн шалгуур үзүүлэлтийг бүрэн хангахын төлөө чармайж, 2000 оноос хойш АПЕК-ийн гишүүн эдийн засгийн орнуудын жишгээр "Худалдаа, хөрөнгө оруулалтын либералчлалын төлөвлөгөө" гарган ажиллаж байна.

Tuesday, November 4, 2014

Захиргааны ерөнхий хууль, Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслөөр нээлттэй хэлэлцүүлэг хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Захиргааны ерөнхий хуулийн төсөл, Төрийн сонгогдсон болон томилогдсон өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийн талаарх нээлттэй хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт захиргааны хэргийн шүүгч, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, төрийн захиргааны байгууллагын албан хаагчид оролцлоо.

Wednesday, October 29, 2014

Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэлийн 375 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Баттулга, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, нийслэлийн Засаг даргын орлогч нар, Нийслэлийн үе үеийн удирдлагуудыг төлөөлж УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн М.Энхболд болон гадаадын зочид төлөөлгчид Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Сүлдэт хуур цэнгүүллээ.
Одоогоос 375 жилийн тэртээ 1639 онд өндөр гэгээн Занабазарыг Их Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн өргөө байгуулан өгснөөр Монгол улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Тэр цагаас хойш 28 удаа бууриа сэлгэж, 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож Хүн чулуун хөшөөгөөр шав тавьжээ. Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын Мэлхийт хөшөөг босгож, нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай болсон юм.

Friday, October 24, 2014

Алтан намар


Газрын зураг дээрх Indian summer-ийг дэлгэц дүүрнээр харахыг хүсвэл энд дарж сонгоно уу.

Wednesday, October 22, 2014

street view

Google компанитай хоёр жил орчмын хугацаанд хамтран ажиллаж төслийн туршилтыг бүрэн хийсний үндсэн дээр өнөөдөр Чингис хааны талбайд “Google street view” албан ёсны нээлтээ хийлээ.
Ингэснээр дэлхийн аль ч цэгээс гар утас болон компьютер ашиглан хотын бүх гудамж талбай, музей, ресторан, барилга байшин дотор аялах боломжтой болох юм.
Дэлхийн 60 орчим улсын 4000 орчим хотын 8 сая км замын дүрслэл өнөөдөр Google street view-д бүртгэгдээд байна.
Street view- ийн тусламжтайгаар Вашингтон, Нью-Йорк, Лондон, Парис, Токио, Хонгконг, гэх мэт томоохон хотуудад аялал хийх боломж нээгдээд байгаа бол төв Азийн бүс нутагтаа Street view-д бүрэн хэмжээнд орж байгаа анхны хот нь Улаанбаатар болж байна.
Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Google –ийн бүс хариуцсан удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Wednesday, September 10, 2014

Хэлмэгдэгсдийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Өнөөдөр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсэдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Жил бүрийн есдүгээр сарын 10-нд дээрх өдрийг тэмдэглэж ирсэн бөгөөд Хэлмэгдэгсдийн төв хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх ёслол өнөөдөр боллоо. Дээрх арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга М.Энхболд, Л.Цог тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Дашжамцын БАТТУЛГА тэргүүтэй нийслэлийн удирдлагууд, хэлмэгдэгсдийн төрөл төрөгсөд оролцлоо. Хэлмэгдэгсдийг хүндэтгэх өдрийг энэ удаад 19 дэх жилдээ тэмдэглэж байна.
Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссоос гаргасан мэдээгээр 1922-1990 он хүртэлх хугацаанд хэлмэгдсэн хүний тоо 36 мянга орчимд хүрчээ. Тэдгээрээс 30 мянга орчим нь хилс хэрэгт гүтгэгдсэн болохыг нь тогтоон цагаатгасан юм байна. Харин 1998 онд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах тухай хууль батлагдсанаар өнөөг хүртэлх хугацаанд 17 мянга орчим хүнд нийтдээ 16 тэрбум төгрөгийн нөхөн олговрыг олгожээ.

Friday, August 22, 2014

Тэргэнцэртэй иргэд, залуучуудын тайван марш

Аль ч оронд төр нь дан ганцаараа бүх ажлыг гүйцэтгэж чаддаггүйг түүх гэрчилнэ. Тиймээс ардчилсан улс орнууд иргэдийг төрийн хэрэгт оролцуулж их ажил амжуулдаг туршлага хуримтлуулжээ. Иргэдийг төрийн хэрэгт оролцуулах нь олон давуу талтай: төр нь үнэн зөв мэдээлэл авч олон нийтийн саналд нийцсэн зөв шийдвэр гаргана, төрийн албанд соногодсон хүмүүс иргэдээс илүү дэмждэг авна гэх мэт. Ер нь төр, иргэдийн байгууллагууд бие биеээ ойлголцож, нөхөж, хамтран ажиллах нь олон эерэг өөрчлөлтийг авчирдаг.

Monday, August 11, 2014

Заавал хэвшүүлэх 21 дадал номыг өрх бүрт хүргэнэ.

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо”–ны гарын авлага болох “Заавал хэвшүүлэх 21 дадал” номыг хэвлүүлэн өрх бүрт хүргэхээр аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газруудад хүргэж эхэлсэн байна.
Эдгээр газрууд хүлээн авсан гарын авлагаа өрх бүрт хүргэн, Заавал хэвшүүлэх 21 дадлаа иргэдэд тайлбарлан таниулж,дадлуудыг амьдралд хэрэгжүүлснээр ямар ач холбогдолтой болохыг тайлбарлах юм  байна.

Sunday, August 10, 2014

Заавал хэвшүүлэх 21 дадал - 18

Халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамрагдаж, халдварт өвчнөөр өөрсдийгээ болоод үр хүүхдээ хамгаалах нь Та бидний заавал хэвшүүлэх дадал мөн.

  • Халдварт өвчнөөс сэргийлэх заавал хийх тарилгад хүүхэд бүрийг хамруулцгаая!
  • Тарилга хийлгэх насандаа хүүхэд чинь ямар нэгэн шалтгаанаар тарилгадаа хамрагдаж чадаагүй бол заавал нөхөж хийлгээрэй!
  • Халдварт өвчин хүний биеийн эсэргүүцэл суларсан, дархлаа муудсан үед илүү халдварладаг учир биеийн эсэргүүцлээ болон дархлаагаа сайжруулах арга хэмжээг авч хэрэгжүүлцгээе!
  • Хүнсний бохирдлоос үүсэх хоолны хордлого, бактерит халдвар, цусан суулгаас сэргийлэхийн
  • тулд хүнсний бүтээгдэхүүнийг сайтар угааж хоол хүнсэндээ хэрэглэх, хүнсээ муудуулахгүй зөв хадгалж сурцгаая!

Заавал хэвшүүлэх 21 дадал - 19

Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл эрүүл мэндийн анхны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.
  • Айл бүр яаралтай тусламжийн эмийн сантай байя! Үүнд: бинт, спирт, өвчин намдаах эм, хөвөн, халууны шил, шингэн сэлбэх давс /хросол/ заавал байлгаарай!
  • Түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг яаралтай цэвэр, хүйтэн усаар зайлж, хатаана. Ариутгасан бинтээр сулхан бооно. Цэврүүг хагалж болохгүй!
  • Яс хугарсан үед хугарсан газрыг хөдөлгөлгүйгээр чиг барьж бооно. Өвчин намдаах эм өгнө.
  • Бага насны хүүхдийг хахсан үед доош харуулж, далны хооронд болгоомжтойгоор алгадна. Том хүүхдийг араас нь хүйсний дээгүүр бүсэлхийгээр тэвэрч, хүчтэйгээр дугтарах хөдөлгөөнийг хийнэ.
  • Хордсон үед бөөлжүүлэх гэж оролдсны хэрэггүй. Хордлого үүсгэсэн зүйлийг эмнэлэг рүү авч яваарай! Хэрвээ нүдэнд хортой бодис орсон үед 10 минут орчим цэвэр усаар нүдээ угааж, эмчид хандаарай!

Заавал хэвшүүлэх 21 дадал - 20

Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
  • Гэр орны угаалга, цэвэрлэгээ болон аяга тавагны цэвэрлэгээнд хэрэглэж байгаа химийн бодисуудтай болгоомжтой харьцаж, сав суулгаа сайтар угааж, усаар зайлж байя!
  • Бага насны хүүхдүүдийн тоглоомыг савантай усаар сайтар угааж, ахуйн цэвэрлэгээний бодисоор цэвэрлэцгээе! Агаарын бохирдол утаа ихтэй өвлийн улиралд гадуур явахдаа шүүлтүүртэй маск зүүж заншицгаая!
  • Хүнсний ногоо, жимс тариалах, цэцэг тарих, хашаа байшингаа цэцэрлэгжүүлэх үедээ химийн бордоог хэтрүүлж хэрэглэхгүй байцгаая!
  • Байгаль орчинд халтай цианит натри, мөнгөн ус болон бусад химийн бодисоор хөрс, усыг бохирдуулахгүй байцгаая!

Заавал хэвшүүлэх 21 дадал - 1

Идэвхтэй хөдөлгөөн, алхалт, дасгал нь эрүүл мэндээ хайрладаг хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.
  • Өглөөний нарнаар өөрийнхээ биед хэт ачаалал өгөлгүйгээр алхаж, гүйж, дасгал хөдөлгөөн хийж суръя!
  • Гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ, гудамж орцоороо нийлж алхаж, гүйж, дасгал хийвэл бүр сайн!
  • Цахилгаан шатаар биш явган шатаараа алхан гарч, орж байвал эрүүл мэндэд тустай!
  • Олон нийтийг хамарсан явган аялалд оролцож, биеэ чангалаарай!
  • Иог, хийн болон суналтын дасгалуудаас аль нэгийг нь өөртөө тохируулан өдөрт заавал цаг гаргаж тогтмол хийж заншъя!

Заавал хэвшүүлэх 21 дадал - 3

Уур бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.

  • Уурлаж байгаа нэгнээ хараад зэрэгцэж уурлалгүй, ямар нэг зуйлийг засаж залруулах шаардлагатай байгаа юм байна гэж тайвнаар хүлээн авч сурцгаая!
  • Уур хүргэсэн асуудлаа уурлаж бухимдсан үедээ биш, тайван болсон хойноо ярилцаж, тухайн асуудлаар харилцан ойлголцолд хүрч сурцгаая!
  • Уур бухимдлаа архи ууж, тамхи татаж гаргадаг буруу зуршлаасаа татгалзацгаая!
  • Сэтгэл санаа тавгүй, бухимдсан үедээ хөгжим сонсох, ном унших, дэлгүүр явах зэрэг өөрийн дуртай зүйлээ хийж, уур бухимдлаасаа ангижирч, өөдрөг бодолтой байж сурцгаая!
  • Албан ажил, гэр бүлийн болон хувийн амьдралын тэнцвэрийг хадгалж, хэт ачаалад орсон үедээ амарч тайвшрах энгийн аргуудыг хэрэглэж байя!

Tuesday, July 22, 2014

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын 52 байршил

Гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд газар өмчлүүлэх ажил ирэх сарын 1-нээс эхэлнэ. Өмчлүүлэх 52 байршлын 15 мянган га газрын хил хязгаарыг тогтоож, 230 мянган иргэний газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Иргэд урт дараалал үүсгэн дугаарлахгүйгээр интернэт цахим хуудас ашиглан өргөдлөө өгөх юм. Мөн цахим системээр сонгогдсон эсэхээ ч харж болно. Та бүх 52 байршлын талаарх мэдээллийг хүснэгтээс харна уу.
Газар өмчлөх ажил ирэх сарын 1-нээс эхлэх бөгөөд http://umch.ub.gov.mn цахим хаягаар бүртгэнэ.

Tuesday, July 1, 2014

Шилэн дансны тухай хууль

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр буюу 2014.07.01-ны орой эрхэм гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны тухай хуулийг баталлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт Төсвийн болон төрийн, төрийн өмчийн оролцоотой байгууллагуудын нягтлан бодох бүртгэл, санхүүгийн байдлын ил тод Шилэн дансны тогтолцоог нэвтрүүлнэ хэмээн тусгасан байдаг. Мөн Ерөнхийлөгчийн 2012 оны есдүгээр сарын 19-ний өдрийн 176 дугаар зарлигаар батлагдсан Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичигт уг хуулийн төслийг боловсруулах зорилтыг дэвшүүлсэн юм. Эдгээр хөтөлбөр, бодлогын баримт бичиг болон Төрийн тэргүүний Том төрөөс Ухаалаг төр рүү санаачлагыг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2013 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн 52/32 дугаар зөвлөмжид үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан юм.

Friday, June 13, 2014

Spain Netherlands


Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр - Google Street View

Google компанийн ази дахь томоохон төлөөлөл Хонконгийн салбарын залуус Монголын үзэсгэлэнт байгалийг дэлхийд суртчилахаар Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын урилгаар хүрэлцэн ирсэн юм байна. Тэд нэг их дуулиан шуугиан болголгүйгээр ирсний учир эхний шатны зураг авалт хийж Google Street View-д оруулан 8 сард албан ёсоор хүрч ирэхдээ Surprise задлах юм уу даа. Цонжинболдог, 13-р зуун аялал жуулчлалын баазад зураг авалтаа хийсэн залуус Монгол орны сайхныг гайхан биширч байна. Монголын томоохон дурсгалт газрууд, музейнүүдийг суртчилснаар дэлхийн мянга мянган хүн Монгол орныг сонирхож, монголын талаар мэдээлэл авах сайхан боломжийг бүрдүүлэх юм. Google-тэй хамтарсан энэ төсөл Ухаалаг Улаанбаатар хөтөлбөрийн нэг хэсэг юм байна.

Tuesday, June 3, 2014

УБ - Тэрэлж - Гүнжийн сүм - Хагийн хар нуур

УБ - Хагийн хар нуур = 90.7 km
УБ - Тэрэлж - Хагийн хар нуур = 99.3 km
УБ - Тэрэлж - Гүнжийн сүм - Хагийн хар нуур = 100 km

Sunday, June 1, 2014

Эх үрсийн баярын мэнд хүргэе!

СХД-ийн АН-аас ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ өдрийг тохиолдуулан НИТХ-ийн төлөөлөгч Л.Сайнтөгс, Д.Энхсайхан, Ш.Одгэрэл, Т.Болдбаатар нартай хамтран СХД-ийн амьдралын түвшин доогуур айл өрхийн 600 гаруй хүүхэд багачуудад баярын бэлэгийг 6 сарын 1 ны өдөр гардуулхаар бэлдэж байна.

Saturday, May 10, 2014

НИТХ-ын Ажлын албаныхан мод тарив.

Өнөөдөр даяар олноороо мод тарих өдөр.Манай ажлын албаны зарим ажилтан мод тарина гэж сэтгэл нь хөдлөөд нойргүй хоносон гэнэ.Хур бороо орж дэлхий дэлэгнэсэн сайхан өдөр Албаны дарга Б Энхболд,Хэлтсийн дарга Б Баттүвшин,Д Азжаргал болон бусад ажилтангууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэгээхэн хэсгийг ойжуулан сар бүр эргэж тойрч байхаа хэлцгээлээ Манай хэлтсийн дарга Б Баттүвшин,ажилтан Б Ганболд Б Өлзийсайхан,Ж Хэрлэнтуул бид хэд очоод тариад л байсан сүүлд нь тоогоо алдсан Бэлтгэлийг нь маш сайн хангасан болохоор урамтай байлаа...гэж Д.Хархүү мэдээлэв.

Sunday, March 23, 2014

Нийслэл Хүрээний нэрийг Улаанбаатар хот болгон өөрчилсөн тухай БНМАУ-н Анхдугаар Их хурлын 14-р тогтоол. 1924/11/26

Монгол Улсын 14-р он 10-р сарын 30 бөгөөд, Аргын улирлын 11-р сарын 26-ны өдөр хуралдсан БНМАУ-ын Анхдугаар Их хурлын 14-р тогтоол.
Нэгдүгээр зүйл: Ерөнхий сайд Цэрэндоржоос, БНМАУ-ын Үндсэн хуулийг дахин уншиж илтгэснийг шүүмжлэн хэлэлцээд, энэхүү хуульд улсын их хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын үлэмж цөөнийг үзэж тогтоон томилохоор заасан болох, үүнд харъяат их хурлын төлөөлөгчдийн тоог одоогийн тогтоосон зарим 95 хүнээс дутуу үгүйгээр жич тогтоон гүйцэтгүүлэхээс гадна мөнхүү хуулийн дотор уг зүйлүүдэд гадаадад мөнгө зээлдүүлэх, улсын дээд эрхийг улсын бага хурлыг чөлөө цагт, мөн хурлын төлөөлөгчид ба, Засгийн газрын тул хадгалуулбаас зохих ба, бас ч тус Улсын Иx Бага хурлыг Улаанбаатар хотод хуралдуулан байваас зохимой хэмээн нэмэн оруулж засамжлан төгсгөж, бүгд 6 бүлэг 51 зүйлийг мөнхүү өдрийн үдийн 4 цаг 17 минутад бүрнээ ёсоор болгон батлав.

Friday, March 21, 2014

Ухаалаг Улаанбаатар хөтөлбөр

Смарт УБ програм хангамж нь Монгол улсын Улаанбаатар хотын удирдлагын үйл ажиллагааг автоматжуулах, иргэдийг үнэн, шуурхай мэдээллээр хангах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилготой аппликэйшн, удирдлагын системийн цогц шийдэл юм.

Wednesday, March 12, 2014

Оросын Цагаан толгойгоос “Ы” үсгийг хасах хэрэгтэй

“ОХУ-ын Либерал Ардчилсан Намын тэргүүн В. Жириновский Оросын Цагаан толгойгоос “Ы” үсгийг хасах хэрэгтэй гэж мэдэгдлээ” хэмээн РИА Новости агентлаг өнөөдөр мэдээллээ. В.Жириновский “Ы үсэг Монголоос орж ирсэн муухай үсэг. Хэлэхэд ч нэг араатан амьтан архирч байгаа юм шиг санагддаг. Европын ямар ч оронд ийм авиа үсэг байхгүй. Азийн ийм зэрлэг үсэг хэрэглэж байгаа болохоор л Европ бидэнд дургүй байгаа юм” гэж ярьсан байна. Түүний хэлснээр багадаа Ы үсэг хэлэх гэж их зовдог, чаддаггүй байж. Хулгана гэх гээд МИШКА гэхээр аав нь баавгай гэж хэлж байна гэж боддог байжээ. Уг нь бяцхан Жириновский МЫШКА гэж хэлээд байж л дээ.

Saturday, February 8, 2014

Sochi 2014 – Өвлийн олимп

Бямба гарагт буюу 2 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн уламжлалт цасны баяр Хандгайтын амны Янзага зусланд боллоо. Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан албан хаагчид оролцох энэхүү өдөрлөг Өвлийн олимп-2l014  нэрийн дор явагдав.
Өдөрлөгийн үеэр оролцогчид буюу НИТХ, Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, харъяа газар, агентлагууд, Дүүргүүдийн ЗДТГ, харъяа байгууллагууд, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороодын ажилтан, албан хаагчид спортын уралдаан тэмцээнүүд, цасны бүжгээр өрсөлдөж Сочи 2014 – Өвлийн олимп, Нийслэлийн бүтээн байгуулалт сэдэвт цасан хотхон байгуулан уралдлаа.

Monday, February 3, 2014

МОНГОЛ УЛСЫН ХҮН АМ

Wednesday, January 29, 2014

Мэндчилгээ

Модон хэмээх Морин жилийн сар шинийн бэлэгт сайн өдрийг тохиолдуулан үр хүүхэд, ач, зээ, төрөл төрөгсөддөө болон найз нөхөд, хамтран зүтгэгчид, журмын нөхөдийнхөө амар амгаланг айлтган ёсолж, ирж байгаа жилдээ ах, дүү, айл саахалтаараа эрүүл энх байж ажил үйлсдээ амжилт арвин ард олондоо хүндлэл өндөр, санасан бодсон чинь сэтгэгчилэн бүтэж байхын ерөөлийг сэтгэлийн хадаг болгон өргөе!

Monday, January 13, 2014

Ухаалаг Улаанбаатар

Смарт УБ програм хангамж нь Монгол улсын Улаанбаатар хотын удирдлагын үйл ажиллагааг автоматжуулах, иргэдийг үнэн, шуурхай мэдээллээр хангах, мэдээллийн ил тод байдлыг хангах зорилготой аппликэйшн, удирдлагын системийн цогц шийдэл юм.

Шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах стандарт хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Шилэн дансны тухай, Нийтийн зар, мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслүүдээр олон нийтээс санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.

Шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах стандарт хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Шилэн дансны тухай, Нийтийн зар, мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслүүдээр олон нийтээс санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.

Friday, January 3, 2014

Шилэн дансны тухай хуулийн хэлэлцүүлэг боллоо.

Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас өнөөдөр Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулагдсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод буй бөгөөд энэ хүрээнд иргэд, судлаачдаас санал авч буй юм. Үүнд, Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүд багтсан байна.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл