Monday, January 13, 2014

Шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах стандарт хууль, эрх зүйн орчинг бүрдүүлэх хуулийн төслүүдээр хэлэлцүүлэг хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Шилэн дансны тухай, Нийтийн зар, мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслүүдээр олон нийтээс санал авах хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийг Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж хөтлөн явуулав.

Өнгөрсөн 2013 оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар нийт 14 хууль, үндэсний дөрвөн хөтөлбөрийг олон нийтээр хэлэлцүүлж, иргэдийн оролцоотойгоор боловсруулахаар болсон юм. Уг зарлигийн хүрээнд дээрх гурван хуулийн төслийг иргэдийг оролцуулан боловсруулж, санал авахаар хэлэлцүүлэг хийж буйг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж цугларагсдад танилцуулав. Нийтдээ 195 иргэн хуулийн төсөл боловсруулахад оролцохоор хүсэлтээ ирүүлжээ. Тэдгээрийг ажлын хэсгүүдэд хуваан ажиллуулж, эхний үр дүн гарч эхэлсэн байна.

Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж хэлэлцүүлгийн эхэнд хуулиудын төслийн талаар товч танилцууллаа. Өнөөдөр бол Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг баталсан өдөр. Энэ өдөр хуулийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад ач холбогдол өгч байна. Үндсэн хуульд Төрийн хэрэгт иргэд шууд оролцоно гэж заасан байдаг. Бидний хэлэлцэх гэж байгаа гурван хуулийн төслийг УИХ-д өргөн барьж батлуулснаар Үндсэн хуулийн заалт бүрэн агуулгаараа хэрэгжих боломжтой болно.

Ерөнхийлөгчийн санаачилсан Шилэн дансны хуулийн төсөлд Улс, орон нутгийн төсөв, хөрөнгө оруулалт, хөтөлбөр, арга хэмжээнд зарцуулж байгаа хөрөнгө ард иргэдэд нээлттэй, ил тод байх, энэ чиглэлээр гарч байгаа өмч хөрөнгө, төсөвтэй холбоотой шийдвэрүүдийг ард иргэдэд шууд мэдээлж хүргэж байх тогтолцоог бүрдүүлэх үндсэн агуулгатай юм. Гол зорилго нь татвар төлөгчдийн мөнгө, төсвийн хөрөнгийг үр ашигтай зөв зүйтэй зүйлд зарцуулах, авлига, хээл хахуулиас ангид ил тод тогтолцоог бүрдүүлнэ.

Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төслийн хувьд өнгөрсөн 2013 оны нэгдүгээр сарны 1-нээс Орон нутгийн хөгжлийн сан бүрэн агуулгаараа хуулийн хүрээнд хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн онд 250-иад тэрбум төгрөгийг улсын төсвөөс орон нутаг руу, сум, аймаг,нийслэл, дүүргүүдийн Орон нутгийн хөгжлийн санд хуваарилж, зарцуулалтыг иргэд шийдэх эрх үүсгэсэн. ЕТГ-аас хэдэн жилийн өмнө Нийтийн зар мэдээний журам боловсруулж нийтийн хүртээл болгосон ч энэ журмын хэрэгжилт орон нутагт ижил тэгш биш байгаа. Иймээс үүнийг хууль болгож УИХ-д өргөн барихаар болоод байна. Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төсөлд  иргэдийг төсвийн хөрөнгө зарцуулалтад оролцуулж санал авахдаа эхлээд энэ талаарх мэдээг нийтэд зарлаж байх, ИТХ, ИНХ-аар хэлэлцэх асуудлыг иргэдэд түрүүлж мэдээлж байх тогтолцоог тусгаж өгч байгаа. Иргэд бүрэн мэдээлэлтэй байсан цагт Төрийн хэрэгт иргэд шууд оролцох Үндсэн хуулийн заалт бүрэн утгаараа хэрэгжинэ. Мэдээллийн үндсэн дээр иргэд нийтийн эрх ашигт харшилсан шийдвэрүүдийг буцаах эрхтэй болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага тооцох тухай хуулийн төсөл боловсруулж Засгийн газарт оруулаад байна. Энэ хуулиар тодорхой албан тушаалтнуудад хариуцлага тооцох механизмыг тогтоож өгөх юм. Эдгээр хуулиуд бүгдээрээ нийлээд шууд ардчилал-иргэдийн оролцоог хангах том бодлогын зайлшгүй байх стандарт хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх юм “гэлээ.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийн тухайд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд шаардлагатай асуудлыг нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх санал хураалтыг бэлтгэн зохион байгуулж явуулах, үр дүнг олон нийтэд зарлах, хадгалах, нэгэнт гарсан шийдвэрийг дахин хянах, түүнчлэн орон нутгийн захиргааны санаачилгаар иргэдийнхээ дунд санал асуулга зохион байгуулах замаар иргэдийн санаа бодолд тулгуурласан шийдвэр гаргахтай холбогдсон харилцааг зохицуулах агуулга бүхий төсөл юм. Энэ хууль батлагдсанаар иргэд өөрсдийн санаачилгаар, эсвэл захиргааны болон шийдвэр гаргах байгууллагын хүсэлтээр аливаа асуудалд нийтийн байр суурийг илэрхийлэх, шийдвэр гаргах үйл явцад өөрийн биеэр шууд оролцон шийдвэр гаргах, гаргасан шийдвэрээ биелүүлэх буюу өөрөө өөрийгөө удирдах энгийн ардчилсан соёл төлөвшиэө гэж үзжээ.

Шилэн дансны тухай хуулийн төслийг МУИС-ийн Эдийн засгийн Их сургуулийн санхүүгийн тэнхмийн багш А.Энхбат, Нийтийн зар, мэдээний тухай хуулийн төслийг Шууд ардчиллын хүрээлэнгийн захирал, доктор А.Саруул, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төслийг Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн дарга Б.Батүвшин нар оролцогчдод танилцууллаа. Хэлэлцүүлэгт оролцогсод хуулиудын төслийн талаар санал бодол, байр сууриа илэрхийлцгээв.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл