Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл эрүүл мэндийн анхны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.
- Айл бүр яаралтай тусламжийн эмийн сантай байя! Үүнд: бинт, спирт, өвчин намдаах эм, хөвөн, халууны шил, шингэн сэлбэх давс /хросол/ заавал байлгаарай!
- Түлэгдэлтийн үед түлэгдсэн газрыг яаралтай цэвэр, хүйтэн усаар зайлж, хатаана. Ариутгасан бинтээр сулхан бооно. Цэврүүг хагалж болохгүй!
- Яс хугарсан үед хугарсан газрыг хөдөлгөлгүйгээр чиг барьж бооно. Өвчин намдаах эм өгнө.
- Бага насны хүүхдийг хахсан үед доош харуулж, далны хооронд болгоомжтойгоор алгадна. Том хүүхдийг араас нь хүйсний дээгүүр бүсэлхийгээр тэвэрч, хүчтэйгээр дугтарах хөдөлгөөнийг хийнэ.
- Хордсон үед бөөлжүүлэх гэж оролдсны хэрэггүй. Хордлого үүсгэсэн зүйлийг эмнэлэг рүү авч яваарай! Хэрвээ нүдэнд хортой бодис орсон үед 10 минут орчим цэвэр усаар нүдээ угааж, эмчид хандаарай!
No comments:
Post a Comment