Ерөнхийлөгчийн Тамгын газар, Иргэний танхимаас өнөөдөр Шилэн дансны тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа. “Ухаалаг төр” бодлогын хүрээнд боловсруулагдсан гурван хуулийн төслийг өргөн барихад бэлэн болгоод буй бөгөөд энэ хүрээнд иргэд, судлаачдаас санал авч буй юм. Үүнд, Шилэн дансны тухай, Төрийн сонгогдсон болон томилогдсон албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай, Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төслүүд багтсан байна.
Тухайлбал, Шилэн дансны тухай хуулийн зорилго нь төсвөөс санхүүжих аливаа байгууллагын нягтлан бодох бүртгэл, тайлан тооцоо нь ил болгох, хэн хэдий хэмжээний мөнгийг чухам юунд зарцуулав гэдгийг тухайн байгууллага өөрийн сайт болон интернэтэд дэлгэснээр сонирхсон хүн бүхэн орж үзэх боломж бүрдүүлэх тухай аж. Мөн төсвийн болоод орон нутгийн өмчөөс санхүүждэг байгуулагуудаас гадна төрийн өмчийн оролцоотой аж ахуйн болон улсын үйлдвэрийн газруудын төсөв санхүү ил тод болох бөгөөд энэ нь үр ашиггүй зардал, маргаан, шахааны бизнес зэрэг сөрөг үр дагаваруудаас зайлсхийх чухал алхам юм.
Холбоотой мэдээлэл :
No comments:
Post a Comment