Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.
- Гэр орны угаалга, цэвэрлэгээ болон аяга тавагны цэвэрлэгээнд хэрэглэж байгаа химийн бодисуудтай болгоомжтой харьцаж, сав суулгаа сайтар угааж, усаар зайлж байя!
- Бага насны хүүхдүүдийн тоглоомыг савантай усаар сайтар угааж, ахуйн цэвэрлэгээний бодисоор цэвэрлэцгээе! Агаарын бохирдол утаа ихтэй өвлийн улиралд гадуур явахдаа шүүлтүүртэй маск зүүж заншицгаая!
- Хүнсний ногоо, жимс тариалах, цэцэг тарих, хашаа байшингаа цэцэрлэгжүүлэх үедээ химийн бордоог хэтрүүлж хэрэглэхгүй байцгаая!
- Байгаль орчинд халтай цианит натри, мөнгөн ус болон бусад химийн бодисоор хөрс, усыг бохирдуулахгүй байцгаая!
No comments:
Post a Comment