Улаанбаатар чуулгын 10 жилийн ойд зориулан хөгжим ангийн уран бүтээлчид үндэсний болон цахилгаан хөгжмийн зэмсгийг хослуулан шинэлэг өнгө төрх бүхий “5 Tones” тоглолтыг 2016 оны 4-р сарын 22/23-ны өдөр 19:00 цагт өөрийн тайзнаас үзэгчдэд толилууллаа.
Их хотын залуус хөгжим гэдэг ямар агуу зүйл вэ гэдгийг жинхэнэ утгаар нь мэдрүүллээ.
Ардын урлаг, сонгодог болон цахилгаан хөгжмийн төгс хослолыг бүрэн утгаар нь үзэгчидэд толилуулав. Суудал дээрээ тогтож чадахгүй өндөлзөн алга нижигнүүлэн таших үзэгчид, хөг хэмнэл дээд цэгтээ хүрсэн хөгжимчид бүгд нэг цогц болж чадсан юм.