Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар тохижилт үйлчилгээний компаниудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад тохижилт үйлчилгээний компаниудтай хамтран ажиллаж байгаа юм.
Хурлын үеэр нийслэлийн төвийн зургаан дүүргийн хог хаягдалд хяналт тавьж буй төрийн бус байгууллагынхан “Хог ачилт тээвэрлэлтэд жолооч ачигч нараас гадна иргэдийн бүлгийн гишүүд анхаарч түүвэр цэвэрлэгээ хийж байгаа нь хог хаягдлыг багасгахад чухал үүрэг гүйцэтгэж байна” гэдгийг онцолсон.
Цаашид хог их цугладаг газруудад хогийн савбайршуулж техник ажиллагаагаар хогийг нь машинд ачдаг болох юм. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас дүүргүүдээс үүсмэл хогийн цэгийн судалгааг нэгтгэн авч байгаа. Ирэх сараас мэргэжлийн хяналт, цагдаагийн байгууллагатай хамтран олон нийтийн байцаагчдыг чадваржуулах нэгдсэн сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
No comments:
Post a Comment