Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Радио, телевизийн өргөн нэвтрүүлгийг тоон технологид шилжүүлэх” үндэсний хөтөлбөрийн дагуу телевизийн өргөн нэвтрүүлгийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг орон даяар 2015 оны долоодугаар сарын 15-наас аравдугаар сарын 05-ны хооронд зогсоохоор төлөвлөжээ. Тэгвэл өнөөдрөөс буюу есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 5-н хүртэл Улаанбаатар хотын Телевизийн аналоги системийн дахин дамжуулах станцуудыг унтраах юм байна.
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
Thursday, September 24, 2015
Нийслэлчүүдээс 1 хувийн татвар авах санал гарчээ
Ирэх аравдугаар сарын 1-нээс Нийслэл хотын албан татварын тухай хуулийг хэрэгжүүлж эхэлнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн өдрөөс эхлээд нийслэлийн нутаг дэвсгэрт хоёр төрлийн бараа худалдан авах, дөрвөн төрлийн үйлчилгээ үзүүлсний төлөө хүн бүр татвар төлнө. Хоёр төрлийн бараанд архи, тамхи орж байгаа. Архи гэдэгт бүх төрлийн согтууруулах ундааг хамруулах бөгөөд, тамхины төрөл ч бүгд орж байгаа. Мөн зочид буудал, ресторан, баар, амралтын газар гэсэн дөрвөн төрлийн үйлчилгээнд татвар төлнө. Тухайн бараа, үйлчилгээг хотын аль хэсэгт борлуулж байгаагаас хамаарч, татварын хэмжээг 0-1 хувийн хооронд байлгах бөгөөд энэ хувь хэмжээг НИТХ баталж байхаар хуульчилсан. Тэгэхээр хэрэглэгч та архи, тамхи борлуулж байгаа дэлгүүрийн үнийн дүн дээр нэг хүртэлх хувийн татвар нэмж төлнө гэсэн үг.
Wednesday, September 23, 2015
Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр /2015.09.24/ Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны хуралдааны Б танхимд зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны гишүүд, нийслэлийн болон Орхон аймгийн баг, хороодын Засаг дарга нар болох 100 гаруй хүн оролцлоо.
Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон симфони найрал
АНУ-ын хөгжмийн зохиолч Griffes CharlesTomlinson-ы Хубилай сэцэн хааны цэнгэлийн ордон симфони найрлын нээлт СТӨ-нд болов.
Tuesday, September 22, 2015
Монгол төрийн их дуулал хүндэтгэлийн тоглолт
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн арга хэмжээний хүрээнд Монгол төрийн их дуулал хүндэтгэлийн тоглолт Чингисийн талбайд болж байна.
Маргааш нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан болно
Нийслэлийн ИТХ-ын ээлжит 29 дүгээр хуралдаан 2015 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр буюу Пүрэв гарагт 09 цагаас Хангарди ордны 14 давхрын хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Нийслэл хотын албан татварын хувь хэмжээг тогтоох тухай, “Нийслэл хотын албан татвар суутгагчийг бүртгэх бүртгэлээс хасах мэдээлэл солилцох журам”-ыг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ. Хуралдаанд асуудлыг нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа танилцуулж, хэлэлцүүлнэгэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллэлээ.
Sunday, September 20, 2015
Дарь-Эх цогцолборын нээлт боллоо.
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь Дарь-Эх цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. Дарь-Эх цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулна.
Saturday, September 19, 2015
Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн нэгдсэн хөтөлбөр
Агуу их Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа билээ. Хубилай хааны мэндэлсний ойд зориулсан ёслолын арга хэмжээ энэ сарын 15-нд Чингисийн талбайд болсон бөгөөд энэ оныг дуустал түүхт баатрын тэгш ойг тэмдэглэх юм байна.
we love books
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.
Thursday, September 17, 2015
Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа.
Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар тохижилт үйлчилгээний компаниудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад тохижилт үйлчилгээний компаниудтай хамтран ажиллаж байгаа юм.
Monday, September 14, 2015
Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Улаанбаатар хотын иргэдийн үнэлгээ
Энэхүү судалгааны мэдээллийг 2015 оны 9-р сарын 5-10-ний өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс авсан болно.
Thursday, September 10, 2015
Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд,
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Энхболд тэргүүтэй нийслэлийн удирдагууд болон бусад төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ.
Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байна.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байгаа юм байна.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байгаа юм байна.
Friday, September 4, 2015
Сансрын тунелийг зургаар чимжээ
Франц, ХБНГУ-аас ирсэн таван уран бүтээлч Сансрын тунелийн ханыг урлагийн бүтээл болгожээ. Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон Гёте институт хамтран Street art хэмээх урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх шинэ төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний таван уран бүтээлчийг Улаанбаатар хотноо ийнхүү урьсан байна.
1945
2012.09.08
2013
2014
2015
2020-2030 хөгжлийн чиг хандлага
373
374
376
a fine painting
Ann Altman Ph.D.
concert
contrivance
Deliberative Dеmосгасy
Deliberative Dеmосгасу
Deliberative Polling
eagle-tv
election
email
facebook
gercity.mn
Happy City
http://ulaanbaatar.mn
http://usip.mn
map
neutrality
New year
on-line
praesidium
Prezi
referendum
Smart UB
street view
think-tank
tv
Urban park
workshop
Алтан Хангарьд
Ардчилал
Ахмадын зөвлөл
Аюушийн ГАНТУЛГА
Б.Зууннаст
БААТАРХҮҮ
Бага нуур дүүрэг
Багахангай дүүрэг
Байршил
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
БАТТҮВШИН Бат-Очир
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баяр
Боловсрол
Бүтээл
видео
Газар
ГАНБОЛД Бат-Очир
Ганболдын ГАНБАЯР
гарын авлага
Гудамж төсөл
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл
Дамбийжавын Хүрэлбаатар
Дархан-Уул
дүрэм
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим
ёслол
жагсаал
Журам
Заавал хэвшүүлэх 21 дадал
зар
Захирагчийн Ажлын Алба
Захирамж
ЗГ
Зочин
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
ИНХ
Иргэдийн бүлэг
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн оролцоо
иргэдийн оролцоотой газрын зураглал
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам
Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэн ба 45
Иргэний оролцооны хэлтэс
Иргэний танхим
ИТХ
Ламжавын ШАГДАРРАГЧАА
Манай хороо-Миний оролцоо
мод тарив
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир
МУ-ын Засгийн газар
МУ-ын Засгийн газрын тогтоол
Мэдэгдэл
Мэдээ
Мэндчилгээ
Налайх дүүрэг
Нийслэл guide
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэний танхим
Нийслэлийн ой
Нийслэлийн онцлох 55 шинэчлэл
Нийслэлийн өмчийн харилцааны газар
Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам
НИТХ
НИТХ-ын АА
НИТХ-ын Ажлын алба
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
НИТХ-ын дарга Д. Баттулга
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Ном
Нутгийн захиргаа
Нээлттэй нийгэм форум
нээлттэй Улаанбаатар
Нээлттэй цаг-UBtv
Нямдаваагийн ГАНТӨМӨР
Орон нутгийн үндсэн дүрэм
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн эрх зүй
Өглөөний цай
С.Зориг
Санал хураалт
Санамж бичиг
семинар
Сонгинохайрхан дүүрэг
Сонгууль
Сорогжоогийн ОЧИРБАТ
судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
тайлан
татвар
ТББ
Технологи
Тогтоол
Төлөвлөгөө
Төлөвлөлт
Төр хувийн хэвшлийн түншлэл-2015
төсөв
төсөл
Транспэрэнси Интернэшнл Монгол
УИХ
Улаанбаатар хот
Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам
Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг
Улаанбаатар чуулга
Урилга
Уулзалт
Ухаалаг Улаанбаатар
үзэсгэлэн
үлгэрчилсэн журам
Үндэсний шуудан
форум
Хамтын ажиллагаа
Хан-Уул дүүрэг
Хандив
ХАРХҮҮ Доноров
Ховд аймаг
Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм
Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
Хөвсгөл аймаг
хөтөлбөр
худалдаа
хууль
Хүн ам
Хүүхдийн оролцоо
Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал
Хэвлэлийн тойм
Хэлтсийн үйл явдлын тойм
Хэлэлцүүлэг
ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Цахим сум
Чингэлтэй дүүрэг
шагнал
Шилэн дансны тухай хууль
Шинэ жил
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Э. Бат-Үүл
эмгэнэл
ЭНХМАНЛАЙ Сүхээ
Эрдэм шинжилгээний бага хурал
ЭРДЭНЭБУЛГАН Бээжин
эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил
Эрүүл мэнд
яармаг