Saturday, April 25, 2015

Ц.Элбэгдорж: Бидний хэнтэй баярлах нь бидний өөрсдийн мэдэх хэрэг

Президента Монголии не смогли уговорить не ехать на Парад Победы в Москву
9 мая в Москве не будет премьер-министра побежденной в 1945 году Японии - отказался - но будет президент страны-победительницы Монголии. При этом и Монголия будет представлена на Красной площади и президентом, и военными.
Энэ сарын 25-нд ОХУ-ын “Россия” телевизийн сурвалжлагч Монголд ирж, Дэлхийн хоёрдугаар дайны Ялалтын 70 жилийн ойн баярын талаар нэвтрүүлэг хийжээ. Ирэх тавдугаар сарын 9-нд Москва хотноо болох Ялалтын баярын ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж оролцохоор болоод байгаа билээ. Америк, Европын олон орны Төрийн тэргүүд, удирдагч нар Ялалтын баярт оролцохоос татгалзаад байгаа энэ үед Монголын Төрийн тэргүүн хамгийн түрүүнд ойн ёслолд оролцохоо мэдэгдсэнд орос ах нар ихэд баяртай байгаа юм. Ингээд “Россия” телевизийн нэвтрүүлгийг орчуулан хүргэе.
Тавдугаар сарын 9-нд Москвад болох Ялалтын баярт 1945 онд ялагдсан Япон улсын Ерөнхий сайд ирэхгүй. Харин ялагч орон Монголын Ерөнхийлөгч ойн баярт оролцох болно. Монголын Ерөнхийлөгч ганцаараа биш, өөрийн цэрэг дайчдын хамт Москвад хүрэлцэн ирэх юм.
Монгол бол юуны өмнө үнэхээр үзэсгэлэнтэй хөх тэнгэр. Гэхдээ газар дээр ч энэ улсад гайхалтай сайхан зүйл олон бий. Жишээ нь хээр талд эрт үеийнх шиг л жирийн гэр байх боловч одоо нарны зайтай, орчин үеийн телевизтэй болжээ. Нүүдэлчин малчдын хүүхдүүд гэртээ компьютерээр орос хүүхэлдэйн кино үзээд сууж байх аж.
Монголын нийслэл хөгжилтэй сайхан хот. Чингис хааны хөшөөний дэргэд орчин үеийн сайхан залуус цуглана. Буддын шашны эртний сүм хийдийн дэргэд шил толь болсон өндөр цамхгууд сүндэрлэнэ. Түүхэн янз бүрийн үеийг Улаанбаатар хот хослуулжээ. Эртний буддын ном судар хадгалагдсан нэгэн газар Монголын Ерөнхийлөгч биднийг хүлээн авч уулзсан. Агуу үндэстэн агуу соёлтой байдаг. Бид өөрсдийн соёлоо ихэд дээдлэн хадгалж явдаг гэж Монголын Ерөнхийлөгч хэллээ. Мөнгөн дээр алтаар бичсэн түвд судар. Энэ үнэт судартай адил дэлхийн хоёрдугаар дайнтай холбоотой дурсгалууд Монголд их үнэтэй гэгээн зүйл гэнэ.
Би Монголын иргэн. Москвагийн их сургуульд сурч байхдаа би сайн дураар фронт явсан. Манай сургуулиас нийт 850 хүн дайнд оролцсон. Бид энэ талаараа Элчин сайдын яамандаа ч сургуулийн захиргаандаа ч хэлээгүй. Фронтод орос монгол дайчид идэх хоолоо ч хуваан, найзлаж нөхөрлөсөн гэж Дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин Цэндийн Алтангэрэл ярилаа.
Улаанбаатарт маршал Г.К.Жуковт зориулсан хөшөө бий. Монголчууд Жуков бол Оросын төдийгүй Монголын баатар хүн. Японыг ялахад тэр маш их гавьяа байгуулсан болохоор бид одоо хүртэл түүнийг дурсан санаж явдаг. Манай үр хүүхдүүд ч түүнийг байнга санах болно гэж ярьж байна.
Ингээд Монголын ардчилсан Ерөнхийлөгчтэй яриагаа эхэлье.
Тавдугаар сарын 9-нд Москвад Ялалтын баярын ойд заавал очно гэж та яагаад шийдсэн юм бэ?
Энэ ялалт бол бидний хамтын ялалт. Аугаа Эх орны дайны үеэр Монгол Улс ЗХУ-ын Ази дахь цорын ганц холбоотон байсан. Би цэргийн сургууль төгссөн болохоор цэргийн хүмүүжилтэй хүн.
Таныг харахад сууж байгаа тань хүртэл нуруу цэх, цэргийн хүн гэдгийг харуулж байна.
Тийм болохоор би Ялалтын баярт оролцохыгоо нэр хүндийн хэрэг гэж бодож байна.
Харин гадаад олон улсын удирдагч нар өнөөгийн улс төрийн байдлаас болоод Ялалтын баярт оролцохоос татгалзсан. Энэ талаар юу бодож байна вэ?
Тэр бол тэдний л хэрэг. Бидний хувьд хаашаа явж, хэнтэй уулзаж, хамтдаа баяр тэмдэглэх маань бидний эрх гэж боддог.
Хэрэв нууц биш бол гадны өөр гүрний төлөөлөгчид таныг Москвад битгий оч гэж ятгасан эсэх талаар яриач.
Хэн ч тэгэж ятгаагүй.
Монголчуудыг ятгаад ашиггүй гэж бодсон юм болов уу?
Тиймээ, тэд үүнийг мэдэж байгаа.
Яагаад монголчуудыг Москвад Ялалтын баярт битгий оролц гэж ятгах нь ашиг олохгүй гэж? Түүхийн хуудсыг сөхье. XX зууны эхэн үеийн Өргөө хотын гэрэл зургийг үзье. Тэр үед энэ хот үнэхээр л хөдөө газар байсан тул маш их шинэчлэл хийх шаардлагатай байв. Зөвлөлтийн үед Монголыг феодализмаас социализмд шууд шилжин орох хэрэгтэй гэж байв. Гэвч одоогийн Улаанбаатарыг хараад байхад энд үнэхээр капитализм байна.
Өнгөрсөн зууны 1930-1940 онд Монгол Улс аж үйлдвэр, соёл урлаг, ахуйн салбарт Оростой адилхан болохоор хичээж байлаа. Мэдээж энэ бүх хөгжил дэвшил Сталиний үеийн хэлмэгдүүлэлт зэрэг сөрөг тал ч авчирсан билээ. 1939 онд Японы дайнчид Монголд довтлоход ЗХУ 1936 онд байгуулсан гэрээ ёсоор Монголд тусалсан юм.
Гитлерийн Герман Монгол улсууд маш хол оршдог. Алс хол Азид байдаг монголчууд яагаад ЗХУ-д туслахаар шийдсэн юм бол?
Бид хөршүүд шүү дээ. Хэрэв хөрш айлд, оронд гай зовлон тохиолдвол бид нэг нэгэндээ туслах ёстой. Москвад байсан бүх нөөц дивиз Монголын эсгий гутал, хүрмээр бүрэн хангагдсан байлаа. Бид өөрт байгаа бүх зүйлээрээ тусалсан.
Монголын малчид, ажилчдын хандиваар боссон танкын бригад, нисэх онгоцны эскадрил фронтод тулалдаж, чухал хэрэгтэй вольфрам, хүлэг морьд нийлүүлж байв. Дайны үеэр Улаан арми Монголоос хагас сая адуу авсан нь Берлинд хүрсэн билээ. Герман бууж өгсний дараа Японтой хийх дайн эхэлсэн. Энэ дайнд Монголын насанд хүрсэн бараг бүх эрчүүд оролцсон гэдэг. Нутгийн иргэд Бид телевизийн мэдээгээр Оросын талаар мэдээлэл авдаг. Саяхан их хэмжээний түймэр гарсан. Боломж байвал бид очиж түймэр унтраахад ч туслах хүсэлтэй байна гэж ярьж байлаа. Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн онд гэхэд л таван удаа В.Путинтэй уулзсан байна. Монгол Улс бол Орос Хятадыг холбох гүүр болж болох юм. Байгалийн хий, эрчим хүчийг Монголын нутгаар дамжуулан Хятадад гаргах талаар яриа гарч байгаа. Гэхдээ ажил хэрэг болоход маш ойрхон нэгэн зүйлийн талаар Бид мах, чанартай хүнсний бүтээгдэхүүн Сибирьт нийлүүлж чадна. Ойрхон Монгол байхад яагаад Австрали, Шинэ Зеландаас мах авах хэрэг байхгүй. Манай ноолууран бүтээгдэхүүн Италийнхаас огт дутахгүй. Өнгөрсөн жилээс харилцан визгүй болсон болохоор хоёр орны худалдаа нэмэгдэж байна. Бид ОХУ-д нийлүүлэх махны хэмжээгээ нэмэгдүүлэхийг хүсэж байна. Бололцоотой гэж бодож байна гэж Монголын Ерөнхийлөгч ярьж байна.

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл