Wednesday, April 29, 2015

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдааны удирдамж

Нийслэлийн 2015 оны шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага аж ахуйн нэгж шалгаруулах болзолт уралдаан зарлаж байна. Уралдаан нь нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудын ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж, амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилготой.
Болзолт уралдаан 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 09 дүгээр сарын 25-ны  өдрийг хүртэлх хугацаанд зарлаж байгаа. Нийслэлээс 52 ажлын хэсэг гарч, дүүргүүдийн аж ахуйн нэгж байгууллагуудын тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээний ажилтай танилцаж тогтмол хяналт тавина.
Уралдаанд нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага,  эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг, банк санхүү, худалдаа, үйлчилгээ гэх мэт  бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдах юм.
 Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангиллаар 22 төрлийн номинаци, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн  номинаци, хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн  номинаци, нийт 41 ангиллаар 87 номинацийг  шалгаруулна.
Тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавих, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх  үүрэг бүхий,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгүүд дүүргийн хуваарьт хороодод ажиллана.
Ажлын хэсэг хариуцсан хороодын байгууллага, аж ахуйн нэгж бүрийг 14 хоногт 1 удаа шалгаж дүн мэдээг  фото зургаар баримтжуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ.
 Сар бүрийн эцэст  өмнөх хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй байгууллагад “ГАХАЙ” наалт, идэвх чармайлттай ажиллаж, онцгой ахиц дэвшил гаргасан байгууллагад “СМАЙЛ” наалт гардуулна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн хэмжээнд тухайн сард хийгдсэн  ажлын дүнг нэгтгэн “Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-д сар бүрийн 25-ны дотор тайлагнана.
Зөвлөл сар бүрийн эцэст хуралдаж, удирдамжийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг хэлэлцэн дүгнэнэ. Шилдэг тохижилттой, цэмцгэр аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах ажлыг 3 үе шаттай явуулна. Нэгдүгээр шатанд салбарын ангилал тус бүрээс 20 шилдэг тохижилттой,  цэмцгэр байгууллага буюу 820  байгууллагыг  шалгаруулна. Шалгарсан 820 байгууллагын  жагсаалтыг ubservice.mn сайтад байршуулж иргэдээс санал авна. Хоёрдугаар  шатанд нэгдүгээр  шатнаас шалгарсан 820 байгууллагаас сар бүр авсан “Смайл” наалтын тоо, иргэдээс цахимаар ирүүлсэн санал, ажлын хэсгээс ирүүлсэн баталгаажсан баримт материал, саналыг тус тус үндэслэн 174 байгууллагыг  шалгаруулна.
 Гуравдугаар  шатанд дээрх 174 байгууллага, аж ахуйн нэгжийг “Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж 41 ангиллаар 87 байгууллага, аж ахуйн нэгжийг   шалгаруулна.
Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  өргөмжлөл, 5.0 сая төгрөгөөр шагнаж, 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр  нийтэд сурталчилна.
 Шагналыг их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  2015 оны 09 дүгээр сарын  25-ны өдөр зохион байгуулагдах Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулна.
Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд урлагийн оддын тоглолт, хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээ, шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн фото зургийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.
Ажлын хэсгүүд 4 сарын хугацаанд 14 хоног тутам хяналт тавьж, тохижилтын ажил хийлгэн, цэвэрлэгээ, угаалгын шаардлагыг хангуулснаар нийслэл хотын өнгө төрх шинэчлэгдэж, гудамж талбайн угаалга цэвэрлэгээ тогтмолжин  иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, ажиллах нөхцөл бүрдэнэ. Мөн байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн нийгмийн хариуцлага дээшилж 2016 онд нийслэлд зохион байгуулагдах Асемийн чуулга уулзалтын бэлтгэл ажил тодорхой хэмжээгээр хангагдах юм.
Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Алба







НИЙСЛЭЛИЙН 2015 ОНЫ ШИЛДЭГ ТОХИЖИЛТ, НОГООН
 БАЙГУУЛАМЖТАЙ, ЦЭМЦГЭР  БАЙГУУЛЛАГА, АЖ АХУЙН НЭГЖ
ШАЛГАРУУЛАХ  БОЛЗОЛТ УРАЛДААНЫ УДИРДАМЖ
Нэг. Үндэслэл
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2,  Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2, Хот байгуулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6.3 дах заалт, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны  “Журам батлах тухай” 63, 2012 оны “Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 61 дүгээр тогтоол, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 24/04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэв.
Хоёр. Зорилго, хугацаа, хамрах хүрээ
2.1. Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн хариуцлагыг өндөрсгөх, тохижилт бүтээн байгуулалт, хог хаягдал, цэвэрлэгээний менежментийг сайжруулах, ажлын шинэ санал санаачлагыг дэмжих, хотын өнгө үзэмжийг дээшлүүлэх замаар иргэдийн ая тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг хангуулахад энэхүү болзолт уралдааны зорилго оршино.
2.2. Болзолт уралдааныг  2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны  өдрийг хүртэлх хугацаанд зарлана.
2.3. Болзолт уралдаанд Нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх байгууллага, аж ахуйн нэгж, иргэн өмчийн төрөл хэлбэр харгалзахгүйгээр хамрагдана.
 Гурав. Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах  ангилал, шалгуур үзүүлэлт
3.1. Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг худалдааны салбарт 7 ангиллаар 22 төрлийн номинаци, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт 4 ангиллаар 16 төрлийн  номинаци, хүнс, хөнгөний үйлдвэрлэлийн салбарт 4 ангиллаар 8 төрлийн номинаци, ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбарт 13 ангиллаар 17 төрлийн номинаци, төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбарт 13 ангиллаар 24 төрлийн  номинацыг тус тус  шалгаруулна. Үүнд:
           

Салбарын ангилал
Шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах тоо
  1. Худалдааны салбар
1
Зах, худалдааны төв
4
2
Хайпермаркет
1
3
Супермаркет
3
4
Минимаркет
3
5
Хүнсний дэлгүүр
6
6
Хүнсний биш барааны дэлгүүр
3
7
Хүнсний мухлаг
2
  1. Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар
1
Ресторан
5
2
Баар
3
3
Кафе
3
4
Гуанз
5
  1. Үйлдвэрлэлийн салбар
1
Хүнсний үйлдвэр
2
2
Хөнгөний үйлдвэр
2
3
Хүнсний жижиг, дунд үйлдвэр
2
4
Хөнгөний жижиг, дунд үйлдвэр
2
Ахуйн үйлчилгээ, аялал жуулчлалын салбар
1
Хувцас захиалга, засвар
1
2
Гутал захиалга, засвар
1
3
Үсчин, гоо засал
2
4
Хими цэвэрлэгээ, угаалга
1
5
Ахуйн электрон, цахилгаан хэрэгслийн засвар
1
6
Алт, мөнгө, үнэт чулуун эдлэл захиалга, засвар
1
7
Зурагчны газар
1
8
Нийтийн халуун ус
1
9
Саун
1
10
Авто  засвар, авто угаалга
2
11
Амралтын газар, жуулчны бааз
2
12
Зочид буудал
2
13
Дэн буудал
1
Төрийн болон төрийн бус байгууллага, бусад салбараас
1
Төрийн захиргааны байгууллагууд
2
2
Их, дээд сургууль
2
3
Ерөнхий боловсролын сургууль
2
4
Цэцэрлэг
2
5
Эмийн сан
2
6
Эмнэлэг
2
7
Төрийн бус байгууллагууд
2
8
Банк
1
9
Банк бус санхүүгийн байгууллага
1
10
Театр
2
11
Спортын ордон, клуб
2
12
СӨХ
2
13
Ломбард
2

Нийт 41 ангилал
87 төрлийн номинаци
3.2. Ангилал тус бүрээр шилдэг тохижилттой, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжийг захирамжийн 2 дугаар хавсралтаар батлагдсан  шалгуур үзүүлэлтээр шалгаруулна.
Дөрөв. Болзолт уралдааны зохион байгуулалт
4.1. Энэхүү удирдамжийн хүрээнд хийгдэж буй тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээний ажлын явцад хяналт тавих, эрчимжүүлэх, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх  үүрэг бүхий,  Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан ажлын хэсгүүд дүүргийн хуваарьт хороодод ажиллана.
4.2. Ажлын хэсэг нь 2-5 хороог хариуцах бөгөөд 4 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.2.1. Ажлын хэсгийн ахлагчаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн нар, дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтсийн  болон Дэд бүтэц, тохижилтын хэлтсийн дарга, Захирагчийн гэр хороолол дахь ажлын албаны дарга нар ажиллана.
4.2.2. Ажлын хэсгийн гишүүдээр дүүргийн салбар хариуцсан хэлтсийн мэргэжилтэн, дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч, хорооны Засаг дарга нар тус тус ажиллана.
Тав. Ажлын хэсгийн чиг үүрэг
5.1. Хуваарьт хорооны байгууллага, аж ахуйн нэгжийн судалгаан дээр үндэслэн хяналтын хуваарь гаргаж, 1 цэгт 14 хоногт 1 удаа, сард 2-оос доошгүй  удаагийн давтамжтайгаар хяналт тавьж ажиллана.
5.2. Байгууллагуудын тохижилт, цэвэрлэгээний ажлыг шалгаж,  батлагдсан шалгуур үзүүлэлтүүдийн дагуу үнэлгээ өгнө. Үнэлгээг өгөхдөө шалгуур үзүүлэлтийн 100%-ийн гүйцэтгэлд 5.0 оноо, 90%-ийн гүйцэтгэлд 4.5 оноо, 80%-ийн гүйцэтгэлд 4.0 оноо, 70%-ийн гүйцэтгэлд 3.5 оноо, 60%-ийн гүйцэтгэлд 3.0 оноо, 50%-ийн гүйцэтгэлд 2.5 оноо, 30-40%-ийн гүйцэтгэлд 2.0 оноогоор тус тус тооцно.
5.3. Хяналт тавих тухай бүр байгууллагын  гадна, дотор орчны тохижилт, цэвэрлэгээний өөрчлөлт, явцыг  фото зургаар баримтжуулна.
5.4. Өмнөх хяналтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгаагүй байгууллагад сануулсан, идэвх чармайлттай ажиллаж, онцгой ахиц дэвшил гаргасан байгууллагад  сайшаасан “Тусгай тэмдэг” тус тус гардуулна.
5.5. Хог хаягдал, цэвэрлэгээний чиглэлээр зөрчил дутагдлыг арилгуулж шаардлагатай бол захиргааны хариуцлага хүлээлгэнэ. Удаа дараа зөрчил дутагдал гаргасан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр болон бүр мөсөн зогсоох  хүртэл арга хэмжээ авна.
5.6. Хяналт тавьсан талаарх дүн, мэдээг фото зургаар баримтжуулан сар бүрийн 05, 20-ны өдөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд  odjargal@ubservice.mn  болон erdenetsetseg@ubservice.mn цахим хаягаар ирүүлнэ.
5.7. Ажлын хэсгүүд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас гаргасан  жагсаалтын дагуу тухайн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудад аттестатчилал явуулна. Аттестатчиллыг дараах шалгуур үзүүлэлтээр дүгнэж дүнг хавсралт хүснэгтээр  Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэст 2015 оны 06 дугаар сарын 15-ны дотор ирүүлнэ.  Үүнд:
5.7.1. Нийслэлийн худалдаа, үйлчилгээний нийтлэг журмын хэрэгжилт
5.7.2. “Хоолны газрын ангилал, зэрэглэл, үндсэн шаардлага MNS4946:2005”, “Худалдааны газар, түүний үйлчилгээ MNS5021:2007” стандартын шаардлагыг хангасан байдал
5.7.3. Тохижилт цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн дагаж мөрдөх журмын хэрэгжилт
5.7.4. Хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал хангагдсан байдал
5.7.5. Хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад өөх тос баригчийг суурилуулсан байдал
5.8. Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй газруудын болзолт уралдаанд оролцож буй идэвх,  бүтээн байгуулалт, тохижилт, цэвэрлэгээний ажлын шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдал зэргийг тусгай зөвшөөрлийг сунгахад харгалзаж үзнэ.
Зургаа. Байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн чиг үүрэг
6.1. Барилга байгууламжийн гадна өнгө үзэмжийг шинэчлэх, архитектурын чимэглэл хийх /гадна фасадаа шинэчлэх/
6.2. Хаяг, рекламаа  стандартын дагуу шинэчлэх, гэрэлтүүлэгтэй болгох
6.3. Орчны болон талбайн гэрэлтүүлэгтэй байх
6.4. Барилгын гадна /экстерьер/ болон дотор /интерьер/ тохижилт, орц гарцын явган зам, тэмдэг тэмдэглэгээг иж бүрнээр шийдсэн байх
6.5. Гадна талбайдаа мод, бут, сөөг тарьж зүлэгжүүлэх, нэмэгдүүлэх, цэцгийн мандал хийх, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байх, ногоон байгууламж хийх талбайгүй тохиолдолд өөрийн эзэмшиж буй нийт талбайн 10-аас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний газарт ногоон байгууламж бий болгосон байх
6.6. Явган зорчигчдын урсгал хөдөлгөөнд зохицуулсан зам гаргах, авто зогсоол, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэсэн байх
6.7. Холбогдох стандарт, ариун цэвэр, эрүүл ахуйн  шаардлага хангасан байх
6.8. Хог тээврийн гэрээ, Тохижилт, цэвэрлэгээний  гэрээ байгуулсан байх
6.9. Гадна орчныхоо 50 м хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламж, явган хүний замын хогийг тогтмол цэвэрлэж, орчныг бохирдолгүй цэвэр байлгаж, шарилж хогийн ургамлыг түүж цэвэрлэх
6.10. Барилгын гадна фасад хана, цонх, хаалга, шат довжоо,  талбай, хаяг рекламыг тогтмол угааж цэвэрлэн өнгө үзэмжтэй байлгах
6.11. Нийслэл, дүүрэг, хорооноос зохион байгуулсан их цэвэрлэгээний ажилд тогтмол  идэвх  санаачлагатай оролцох, шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг цаг тухайд нь арилгаж ажиллах
6.12. Байгууллагаас  гарч буй хог хаягдлыг ангилан ялгаж, зориулалтын уут саванд түр хадгалах байдлаар хог тээвэрлэгч компанид хүлээлгэн өгч хэвших, байгууллагын дотор болон гадна талбайд хогийн савыг байршуулж тогтмол сулласан байх
6.13. Болзолт уралдааны хугацаанд хийгдсэн тохижилт, ногоон байгууламж, цэвэрлэгээ, бүтээн байгуулалтын ажлыг харуулсан цогц альбом хийх
Долоо. Мэдээ тайлан ирүүлэх, нэгтгэх
7.1. Ажлын хэсгийн ахлагч нар байгууллага, аж ахуйн нэгжийн тохижилт, цэвэрлэгээний явцад хяналт тавьсан талаарх илтгэх хуудас, идэвх санаачлагатай оролцож хотын өнгө үзэмжинд тодорхой хувь нэмэр оруулсан болон тохижилт, цэвэрлэгээг хангалтгүй хийсэн газруудын жагсаалт, баталгаажуулсан баримт материалыг нэгтгэн 5, 6, 7 дугаар сарын 05, 20  болон 08 дугаар сарын 05-ны дотор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд ирүүлнэ.
7.2. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь Нийслэлийн хэмжээнд тухайн сард хийгдсэн  ажлын дүнг нэгтгэн “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-д сар бүрийн 25-ны дотор тайлагнана.
7.3. Зөвлөл сар бүрийн эцэст хуралдаж, удирдамжийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнг хэлэлцэн дүгнэж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд мэдээлж сурталчилна.
Найм. Шалгаруулалт
8.1. Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах ажлыг 3 үе шаттай явуулна.
8.1.1. Нэгдүгээр шатны шалгаруулалтыг 2015 оны 08 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд явуулж салбарын ангилал тус бүрээс 20 шилдэг тохижилт, ногоон байгууламжтай,  цэмцгэр байгууллага буюу 820 байгууллага, аж ахуйн нэгжийг  шалгаруулна.
 8.1.2. Шалгарсан 820 байгууллага, аж ахуйн нэгжийн жагсаалтыг ubservice.mn сайтад 2015 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 05-ны өдрүүдэд байршуулж иргэдээс санал авна.
8.1.3. Хоёрдугаар  шатны шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 05-наас 10-ны өдрүүдэд явуулж, нэгдүгээр  шатнаас шалгарсан 820 байгууллага, аж ахуйн нэгжээс сар бүр авсан “Тусгай тэмдэг”-ийн тоо, иргэдээс цахимаар ирүүлсэн санал, ажлын хэсгээс ирүүлсэн баталгаажсан баримт материал, саналыг тус тус үндэслэн 174 шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийг шалгаруулна.
8.1.4. Гуравдугаар  шатны шалгаруулалтыг 2015 оны 09 дүгээр сарын 10-наас 15-ны хооронд явуулах бөгөөд хоёрдугаар шатнаас  шалгарсан 174 байгууллага, аж ахуйн нэгжийг “Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгж шалгаруулах Зөвлөл”-ийн хурлаар хэлэлцэж 87 байгууллага, аж ахуйн нэгжийг   шалгаруулна.
Ес. Болзолт уралдааныг дүгнэх, шагнах
9.1. Шилдэг тохижилт, ногоон байгууламжтай, цэмцгэр байгууллага, аж ахуйн нэгжүүдийг  өргөмжлөл, 5.0 сая төгрөгөөр шагнаж, 30 минутын тусгай нэвтрүүлэг бэлтгэн UBS телевизээр  нийтэд сурталчилна.
9.2. Шагналыг их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд  2015 оны 09 дүгээр сарын  25-ны өдөр зохион байгуулагдах Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр гардуулна.
9.3. Ёслол хүндэтгэлийн арга хэмжээний хүрээнд их эзэн Чингис хааны нэрэмжит талбайд урлагийн оддын тоглолт, хямдралтай, урамшуулалтай худалдаа, үйлчилгээ, шилдэг байгууллага, аж ахуйн нэгжийн фото зургийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.
9.4. Тохижилт, цэвэрлэгээний явцад хяналт тавьж ажилласан ажлын хэсгүүд, албан тушаалтнаас идэвх оролцоо, ажлын үр дүнг харгалзан эхний 5 байр эзлүүлэн дараах байдлаар  шагнаж урамшуулна. Үүнд:
1 дүгээр байр-1-Гадаад улсад  багаараа  аялах эрхийн бичиг /ажлын хэсгийн 4 хүн, 2 албан тушаалтан/
2 дугаар байр-1- Гадаад улсад багаараа аялах эрхийн бичиг /ажлын хэсгийн 4 хүн, 2 албан тушаалтан/
3 дугаар байр-2 ажлын хэсэг – тус бүр  3.0 сая төгрөг
4 дүгээр байр-2 ажлын хэсэг – тус бүр  2.0 сая төгрөг
5 дугаар байр-2 ажлын хэсэг – тус бүр  1.0 сая төгрөг

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл