Өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ-ын хэрэгжүүлж буй төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Иргэдийн оролцоо ба сумын хөгжлийн төлөвлөлт" сургалт Нийслэлийн иргэний танхимд болж байна. Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь шилжилтийн болон хөгжиж буй орнуудын засгийн газрын хувьд тулгамдсан зорилт болоод байгаа бөгөөд үүнд олон улсын хөгжлийн байгууллагууд ч ихээхэн ач холбогдол өгч, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь МНУХ ТББ-ын хэрэгжүүлж буй дээрх төсөл болно.
Сургалтын үйл ажиллагааг нээж УИХ-ын гишүүн, МНУХ-ны тэргүүн Су.Батболд, УИХ-ын гишүүн, Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Д.Батцогт, Мерси Кор олон улсын байгууллагын APPEAL төслийн менежер Д.Уран нар үг хэлсэн бөгөөд тус холбооны илтгэгч зөвлөх Го. Маналжав "Сумын хөгжлийн төлөвлөлт, түүний зорилго, өнөөгийн байдал" илтгэл тавьж сургалтыг эхлүүллээ.
No comments:
Post a Comment