Thursday, May 16, 2013

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгүүдийн төслийг иргэдээр хэлэлцүүлнэ.

Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх гэж байна.
Үүнд:
1. "Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын эрх олгох, шилжүүлэх харилцааг зохицуулах журам"-д иргэн аж ахуйн нэгж, байгууллагад газрын эрх олгох, шилжүүлэх, хугацаа сунгахтай холбоотой, холбогдох хууль тогтоомжоор зохицуулаагүй асуудлыг нарийвчлан зохицуулсан болно. Энэ журмын төсөлд, иргэдэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлж, өмчлүүлэхэд сугалааны зарчмаар эрх олгох, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад барилга байгууламж барих зориулалтаар газар эзэмшүүлэхэд дуудлага худалдаа, төсөл шалгаруулалтын зарчмыг баримтлах нөхцөл, шаардлага, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад түр хугацаагаар газар ашиглах эрх олгох, олгогдсон газрын эрхийг шилжүүлэх, хугацаа сунгахтай холбоотой харилцааны хууль, журмаар зохицуулаагүй асуудлыг нарийвчлан тусгасан байгаа болно.
2. "Нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх журам"-д иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, өмчлөлд байгаа газрыг улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн хөрөнгөөр шинээр баригдах, өргөтгөх зам, шугам сүлжээ, барилга, байгууламж барих хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор чөлөөлөх, нөхөх олговорын үнэлгээ хийх харилцааг нарийвчлан зохицуулсан. Уг журмаар зөрчил бүхий газрыг албадан чөлөөлөх, хувийн хэвшлийн байгууллага болон газар өмчлөгч иргэний хооронд хийгдэх газар чөлөөлөн барилга барих, дахин төлөвлөлтөөр барилга байгууламж барихад газар чөлөөлөх талаар үүсэх харилцааг зохицуулахгүй бөгөөд зөвхөн улс, орон нутгийн төсөв, төсөл хөтөлбөрийн  хөрөнгөөр баригдах нийтийн эзэмшлийн зам, шугам сүлжээ, барилга, байгууламж барих хэрэгцээг үндэслэн газар чөлөөлөх, нөхөх олговорын хэмжээ тогтоох түүнийг олгох харилцааг зохицуулахаар боловсруулсан.
3. "Газрын үнэлгээ хийж, үнийг тогтоох аргачлал" нь иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоор эргүүлэн авах үед газрын үнийг тогтоох, газрын зах зээлийн жишиг үнэ болон жишиг үнийн бүсийг нийслэлийн нутаг дэвсгэрт тогтоох үндэслэл болох юм. Газрын тухай хууль, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд зааснаар газрын нөхөх олговор нь газрын үнээс гадна газраас салгаж үл болох эд хөрөнгийн үнэ, үл хөдлөх хөрөнгийг буулгах, зөөвөрлөх, газар чөлөөлөх зардал гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд энэ аргачлалаар зөвхөн иргэнд олгох нөхөх олговорт багтах газрын үнийг тогтооно. Харин газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн үнэ болон газар чөлөөлөх бусад зардлыг энэ удаагийн хэлэлцүүлгээр орж буй "Нийслэлийн нутаг дэвсгэрт нөхөх олговортойгоор газар чөлөөлөх журам" болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд зааснаар тусгай эрх бүхий мэргэжлийн үнэлгээчин тогтоож, иргэнд олгох нийт нөхөх олговорын  хэмжээг тодорхойлох юм.  Дээрх баримт бичгүүдийг боловсруулан гаргаснаар нийслэлийн нутаг дэвсгэрт газрын эрх олгох, шилжүүлэх, газрыг улс, орон нутгийн хэрэгцээг үндэслэн нийтийн эзэмшилд эргүүлэн авахад иргэн, аж ахуйн нэгжид олгох нөхөх олговорын хэмжээг тогтоох гэсэн газрын харилцааг бүхэлд нь хамарсан асуудлыг хотын хөгжлийн онцлогт тохируулан цогцоор нь зохицуулах боломжтой болох юм.
Нээлттэй хэлэлцүүлэгт Нийслэлийн Засаг даргын Хөрөнгө оруулалт, хот байгуулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар, НЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн дарга С.Отгонгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан,  Нийслэлийн өмчийн харилцааны газрын Хуулийн хэлтсийн дарга Э.Ариунгэрэл, Нийслэлийн өмчийн харилцааны газрын Газрын үнэлгээ, төлбөрийн хэлтсийн дарга Д.Дашцэцэг, ХААИС-ийн багш н.Нямсүрэн /Ph.D/ нар оролцож иргэдэд дээрх баримт бичгүүдийг танилцуулах болно. Уг хэлэлцүүлгээр боловсруулсан журам аргачлалын төсөлд иргэдээс гаргасан саналуудыг тусган илүү боловсронгуй болгон НИТХ-аар оруулж батлуулах бололцоотой болох юм.
  

No comments:

Post a Comment

1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл