Нийслэлийн ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэд нийслэлийн ИТХ-ын иргэний оролцооны хэлтсийн ажилтай танилцлаа. Ажилтай танилцасныхаа дараа Нүрзэд:
“НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтэс нь Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах” бодлогын үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2012 оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-аас байгуулсан төрийн улс төрийн албан хаагчидаар бүрдсэн нэгж юм.Нийслэлийн бүх хороодод сургалт явуулах,сайн дурын идэвхижүүлэгчид бэлтгэх,Иргэний танхимд хэлэлцүүлэг,сургалт зохион байгуулах гээд ихээхэн ачаалалтай ажилладаг юм байна.
Хэлтсийн үйл ажиллагаанд намын зүгээс шууд оролцохгүй та нөхөд ч намын нэрээр үйл ажиллагаа явуулах нь зохисгүй гэж үзэж байна. Харин та бүхэн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлигаараа батламжлан дэвшүүлсэн зорилт түүнийг дэмжин НИТХурал,Засаг даргаас баримталж байгаа бодлогыг иргэдэд хүргэж байх гүүр юм гэж ойлгож байна.
Та бүхний үйл ажиллагаа Монголын Иргэний оролцооны шинэчлэлд ихээхэн дэвшил авч ирнэ гэж үзэж байна.Нийслэлийн Ардчилсан нам та бүхний ажилд шаардлагтай дэмжилгийг үзүүлж,бодлогын зарим асуудлаар хамтран ажиллахад ч болохгүй зүйлгүй.Зөвхөн Ардчилсан нам ч биш Ардчилалын үнэт зүйлсийг хэлбэрдүүлэн гажуудуулсан,саармагжуулсан байдлыг арилгаж,Үндсэн хуулинд тунхагласан Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах эрхэм зорилгыг хүлээн зөвшөөрсөн нам бүр та нөхөдтэй хамтран ажиллаж,иргэн бүр яиар нэгэн намаас хамааралгүйгээр та нөхдийн түгээн дэлгэрүүлж байгаа үзэл санаан дээр нэгдэх нь Монгол Улсын хөгжлийн бодлого,шинэчлэлийн суурь байх болно гэлээ
No comments:
Post a Comment