Friday, May 31, 2013

Туулын хурдны замын төсөөлөл

Гудамж Төслийн хүрээнд хийгдэхээр төлөвлөж байгаа Туулын хурдны замын төсөөлөл анимац

Thursday, May 30, 2013

Нийслэлд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 52 байршилд 15 309 га газар өмчлүүлнэ

НИТХ-ын 05 сарын 30-ны өдрийн 10/39-р тогтоолоор гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэнд өмчлүүлэх газрын байршил, хэмжээг тогтоосон. Тогтоолын дагуу Баянзүрх, Хан-уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүрэгт нийт 15 309 га газрыг гэр бүлийн зориулалтаар иргэдэд өмчлүүлэх юм. Төлөвлөлтөд хамрагдсан дээрх газрыг хамгаалалтанд авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 2013 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тодотгол хийлгэх, 2014-2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгуулах замаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар иргэдэд өмчлүүлэх ажлыг нийслэлийн Засаг дарга зохион байгуулна. Ингэхээр 2014 оноос нийслэлийн иргэд гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар авч эхлэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Tuesday, May 28, 2013

Шууд ардчилал - Иргэдийн оролцоо

Шууд ардчилал - Иргэдийн оролцоо бол манай орны хөгжил дэвшил, аюулгүй байдлын дархлаа, баталгаа юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж.

Monday, May 27, 2013

Өргөө уулзварын анимэйшн

Гудамж төслийн ажлын хүрээнд Нийслэлийн замын 33 уулзварын өргөтгөн шинэчлэх зам барилгын зураг төслийн болон гүйцэтгэгчийг сонгон оролцуулах шалгаруулалтанд олон компаниуд саналаа ирүүлснээс эхний уулзвар болох Өргөө кино театрын уулзварын зураг төслийг хийх гүйцэтгэгчээр Ти Ай Би ХХК, мөн дээрх уулзварын зам барилгын ажлыг гүйцэтгэх гүйцэтгэгчээр Паблик роуд ХХК тус тус шалгараад байна. Ажил 2013.05.27-ны 17 цагт эхлэхээр боллоо.

Tuesday, May 21, 2013

Иргэдийн оролцоо ба сумын хөгжлийн төлөвлөлт - сургалт

Өнөөдөр АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр Монголын нутгийн удирдлагын холбоо ТББ-ын хэрэгжүүлж буй  төслийн хүрээнд зохион байгуулагдаж буй "Иргэдийн оролцоо ба сумын хөгжлийн төлөвлөлт" сургалт Нийслэлийн иргэний танхимд болж байна. Орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх нь шилжилтийн болон хөгжиж буй орнуудын засгийн газрын хувьд тулгамдсан зорилт болоод байгаа бөгөөд үүнд олон улсын хөгжлийн байгууллагууд ч ихээхэн ач холбогдол өгч, төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаагийн нэг нь МНУХ ТББ-ын хэрэгжүүлж буй дээрх төсөл болно.

Sunday, May 19, 2013

Saturday, May 18, 2013

population

Бүхлээр нь харахыг хүсвэл энд дарна уу.

Friday, May 17, 2013

Иргэдийн оролцооны эрх зүйн орчин ба үнэлгээ

Монгол улс ардчиллын замналыг сонгож 20 гаруй жил тууштай явжсны үр дүнд ардчиллын суурийг баттай тогтоож чадсан билээ. Монгол улсын гаргасан идэвхи, чармайлт, ололт олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, үүний нэг илрэл нь Монгол улс Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийг (АОХН) 2011 оноос даргалах хариуцлагатай үүргийг хүлээн авсан явдал юм. Монгол улс АОХН-ийг даргалахдаа ардчиллын боловсрол, иргэний нийгмийн байгууллагуудын төлөвшилд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах, АОХН-ийн бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ардчиллыг бэхжүүлэхэд бусад улс оронтой туршлага солилцох, авлигатай тэмцэх зэрэг асуудалд тэргүүлэх ач холбогдол өгч ажиллаж байна. Эдгээрийг амжилттай хэрэгжүүлж чадах нь ардчилсан үйл явцыг гүнзгийрүүлэн бэхжүүлж, эргэлт буцалтгүй болгоход чухал ач холбогдолтой юм.

Thursday, May 16, 2013

Нийслэлийн нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичгүүдийн төслийг иргэдээр хэлэлцүүлнэ.

Нийслэлийн иргэний танхимд 2013 оны 5 дугаар сарын 20-ны өдөр  Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэн, аж ахуй нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах, өмчлүүлэхтэй холбогдон үүссэн тодорхой харилцааг хотын хөгжлийн онцлогт тохируулан нарийвчлан зохицуулах, иргэн, аж ахуйн нэгж байгууллагад эзэмшүүлж, өмчлүүлсэн газрыг нөхөх олговортойгоор солих, эргүүлэн авах, иргэний өмчийн газрын нөхөх олговорын бүтцэд багтах газрын үнийг тогтоох зорилгоор боловсруулсан баримт бичгүүдийн төслийг нийслэлийн иргэдэд танилцуулж, гарсан саналыг төсөлд тусгахаар хэлэлцүүлэх гэж байна.

Tuesday, May 14, 2013

Mongolian Presidential election, 2009.05.08-09

Судлаач нарт зориулав.

Mongolian Presidential election, 2009.05.29

Судлаач нарт зориулав.
 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН 2009 ОНЫ СОНГУУЛИЙН АНХАН ШАТНЫ САНАЛ ХУРААЛТЫН НЭГДСЭН ДҮН
2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Бүхлээр нь харахыг хүсвэл энд дарна уу.

80 бага сургуулийг 4 жилийн хугацаанд барина.

НИТХ-ын ээлжит хуралдаанаар  “80 бага сургуулийн байршил тогтоох” тухай асуудлыг хэлэлцэн баталсан. Цаашид ажил хэрхэн үргэлжлэх талаар нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганаас тодрууллаа.
-“80 бага сургуулийн байршил тогтоох” тухай асуудал батлагдлаа. Сургуулиуд хаана хаана баригдах, ач холбогдлын талаар иргэдэд мэдээлэл өгөхгүй юу.

Monday, May 13, 2013

Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарь - 2013

Сонгуулийн Ерөнхий Хорооны 2013 оны 4-р сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн зүйтэй гэж үзэн дэмжсэн болно.
СОНГУУЛИЙН ЕРӨНХИЙ ХОРОО
Бүхлээр нь харахыг хүсвэл энд дарна уу.

Sunday, May 12, 2013

Улаанбаатарт Метро хэрэгтэй юу? /төслийн танилцуулга/

Японы “Mарубени” корпораци Улаанбаатарт метроны хоёр шугам байгуулахад хөрөнгө оруулахаар төлөвлөж буйг “Reuters” дамжууллаа. 21 болон 27 км урт метроны хоёр шугам байгуулахад нийт 180 тэрбум иен (2.22 тэрбум ам.доллар) шаардлагатай бөгөөд Японы тал хөрөнгө оруулахыг тус агентлаг тодотгожээ.
Харин ТЭЗҮ-ийг JGC болон Японы бусад корпораци хамтран ирэх наймдугаар сард хийх гэнэ. Энэ нь Японы “Keihan Electric Railway” болон бусад компанийн Вьетнам, Индонез, Монгол гээд Азийн гурван оронд төмөр зам, метроны сүлжээ байгуулах төслийн нэг хэсэг болохыг “Nikkei business daily” уламжилжээ.

Thursday, May 9, 2013

moderators

ИРГЭДИЙН ОРОЛЦООГ НЭМЭГДҮҮЛЖ, ШУУД АРДЧИЛЛЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД ИДЭВХЖҮҮЛЭГЧДЭД ЧАДАВХ БИЙ БОЛГОХ НЬ сэдэвт сургалтын зорилго нь Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх замаар Шууд ардчиллыг хэрэгжүүлэх талаар нийгэмд зөв ойлголтыг түгээж, мэдээллээр хангах, улмаар оролцооны идэвхийг иргэдийн амьдралд суурилуулан хэвшүүлэхэд чиглэгдсэн ажлыг орон нутагт зохион байгуулах Идэвхжүүлэгч\үндэсний сургагчдыг бэлтгэх, тэдэнд шаардлагатай чадавхи бий болгоход оршино.

Sunday, May 5, 2013

Улаан-Уул сумын ИТХ-хан НИТХ-д


Хөвсгөл, Улаан-Уул сумын ИТХ-ын төлөөлөгчид нийслэлд

Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс төрийн бус байгууллагууд, Шууд ардчилал иргэний оролцооны  чиглэлээр  зохион байгуулагдсан иргэдийн хамтлаг,клубуудийн хүсэлтээр Нийслэлийн иргэний танхимд төрөлжсөн болон сэдэвчилсэн сургалт уулзалтуудыг зохион байгуулдаг уламжлалтай.
 Энэ удаа алс холын Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын  ИТХ-ын төлөөлөгчид сумын ИТХ-ын дарга Шишгэдмээ,Сумын засаг дарга М Батцогт  нарын 24 хүн Ховд аймгийн Зэрэг сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга,Чингэлтэй дүүргийн зарим иргэд  өөрсдийнхөө хүсэлтээр ирж  12 цагийн сургалт авч байна.
Алс холоос ирж туршлага хуваалцан сургалт зөвлөлгөө авахаар ирсэн зочидыг НИТХ-ын Ажлын албаны дарга Б Энхболд хүлээн авч уулзасны дээр Нийслэл хотоо танилцуулах аялалд урилаа.
Энэ нь Нийслэлийн ИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагааны нөлөөлөл Улсын өнцөг булан бүрд мэдрэгдэж түүнээс суралцах,үйл ажилагаатай нь танилцах  хүсэл эрмэлзлэл нэмэгдэж байгаагийн илрэл юм.
Эх орондоо  Шууд ардчилал иргэний оролцоот Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм байгуулах эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд Нийслэлчүүд бид манлайлан үлгэрлэж нийслэлийн олон хорооны иргэд, идэвхийлэн оролцож эхэллээ.
Сургалт 6,7,8-ны өдрүүдэд Нийслэлийн иргэний танхимд явагдана.Нийслэлийн иргэний танхимд явагдаж байгаа сургалт,аливаа үйл ажиллагаа иргэн бүрд нээлттэй тул та ч гэсэн Шууд ардчилал иргэний оролцооны бодлого, үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар мэдээлэл авах богино хэмжээний сургалт авах боломжтой.

Saturday, May 4, 2013

Би улсаа бүтнээр нь харж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нийслэлийн иргэдийн төлөөлөгчидтэй өнөөдөр төрийн ордонд уулзлаа. Ерөнхийлөгч эхлээд өөрийн санал, байр сууриа илэрхийлээд дараа нь иргэдийн асуултад хариулав.

Thursday, May 2, 2013

Бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Нийслэлийн ардчилсан намын хэрэг эрхлэх газрын дарга Нүрзэд нийслэлийн ИТХ-ын иргэний оролцооны  хэлтсийн ажилтай танилцлаа. Ажилтай танилцасныхаа дараа Нүрзэд:
 “НИТХ-ын Ажлын албаны иргэний оролцооны хэлтэс нь Шууд ардчилал иргэний оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах” бодлогын  үзэл санааг түгээн дэлгэрүүлэх зорилгоор  2012  оны Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийн үр дүнгээр бүрдсэн НИТХ-аас  байгуулсан төрийн улс төрийн албан хаагчидаар бүрдсэн нэгж  юм.Нийслэлийн бүх хороодод сургалт явуулах,сайн дурын идэвхижүүлэгчид бэлтгэх,Иргэний танхимд хэлэлцүүлэг,сургалт зохион байгуулах гээд ихээхэн ачаалалтай ажилладаг юм байна.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл