Монгол улсын нийслэл Улаанбаатар хот үүсэж хөгжсөний 373 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ өдөр нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх ёслолын ажиллагаа нийслэлийн анхны шав тавьсан цэцэрлэгт хүрээлэнд боллоо. Энэхүү ёслолын үеэр НИТХ-ын дарга Д.Баттулга хэлсэн үгэндээ: 1639 онд Түшээт хан Гомбодоржийн дэд хөвүүн Занабазарыг Халхын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулан өгснөөр Улаанбаатар хотын маань үүсэл тавигдсан бөгөөд олон газар бууриа сэлгэж, нүүж сууж, олонтаа нэр зүсээ сольж өөрчилж ирсэн талаар судлаач, түүхчдийн бүтээлд тодорхой тусгагдсан байдаг. Их хүрээ нь 1778 онд Богдхан уулын ар, хатан Туулын хөвөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хонхорт суурьшихдаа нүүдэллэн ирсний тэмдэг болгож хүн чулуун хөшөөгөөр шав тавьжээ.
Энэхүү түүхэн үйл явдлыг мөнхжүүлэх, хойч үедээ таниулан сурталчлах зорилгоор тус шав тавьсан газрын хойхно хэсэгт 1994 онд дурсгалын хөшөө босгож, улмаар дурсгалын цогцолбор болгон өргөжүүлж, гол билгэдэл “Мэлхийт” хөшөөнд үе үеийн нийслэлийн удирдлага, иргэдийн хамт нийслэлийнхээ ойгоор хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай юм. Бид нийслэл Улаанбаатар хотынхоо үүсч байгуулагдсаны 373 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ нийслэлийн иргэддээ чиглэсэн, иргэдээ урамшуулсан, иргэдийг оролцуулсан уулзалт, уралдаан, тэмцээн, үзэсгэлэн зэрэг иргэдийн оролцоонд тулгуурласан олон арга хэмжээ зохион байгуулж дүгнэн, иргэдээ урамшууллаа. Нийслэлийн иргэдийн зүгээс ч талархалтай хүлээн авч, нийслэлийг хөгжүүлэх “Таван А”-г дэмжиж, нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийг хурдасгах, иргэдийн нийслэлийнхээ төлөөх сэтгэлгээ, соёлыг дээшлүүлэх чиглэлээр олон арван үнэтэй санал санаачилга гаргаж, бидэнтэй хамтран ажиллаж байгаад гүнээ талархаж байна. “Улаанбаатар сонсож байна” лавлах үйлчилгээний нээлтийг хийж үйл ажиллагааг эхлүүлээд удаагүй ч ирсэн 2817 дуудлагын 35 хувийг иргэдийн санал эзэлж байна. Энэ нь нийслэлийн иргэд Та бүхний шууд ардчиллыг дэмжиж, нийслэлийн хөгжлийн төлөө хамтдаа урагшлах их урам зориг гэж бид үнэлж байна. Нийслэлийн өнгө өдрөөс өдөрт өнгө засч, хөгжил дэвшлийн шинэ үйлчилгээт нийслэлийг хамтдаа бүтээлцэхэд иргэд Та бүхний санал санаачилгад тулгуурласан оновчтой шийдвэр, хамтын ажиллагаа чухал” гэж онцлон тэмдэглэлээ.
Мэлхийт хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт морин хуурыг Төрийн хан хуурч Ц.Цэрэндорж цэнгүүлж, магтаал айлдан, “Түмэн эх” чуулгын бүжигчид “Хүрээ цам” бүжгийн хэсгээс толилууллаа.
Ойн арга хэмжээ Сүхбаатарын талбайд үргэлжилэн, Нийслэлийн тугийг анх удаа мандууллаа. Сүлд, хийморь, цог жавхлангийн илэрхийлэл болсон Нийслэлийн туг нь мөнх хөх тэнгэрийн өнгөтэй, хөх дэвсгэр дээр нийслэлийн сүлд тэмдэгийг цагаан торгоор дүрслэн алтлаг мөнгөн утсаар зээглэн урласан байдаг. Нийслэлийн туг нь нийслэлчүүд ариун цагаан сэтгэлээр төрт ёсоо дээдлэн, мандан бадрахын утга санааг бүхэлдээ агуулдаг юм. Тугийн өргөн, урт нь 1:1,5-ын харьцаатай байна. 1995 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Нийслэлийн сүлд, далбааны загвар, хэрэглэх журмыг баталсан юм.
Төрийн дуулал эгшиглэн, хүндэт харуул Нийслэлийн тугыг мөнх хөх тэнгэрт мандуулсаны дараа Соёлын төв өргөөнд 1300 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй Найрал дууны уралдаан боллоо. Энэхүү найрал дууны уралдаан нь 20 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин, хөдөлмөрийн баатар, ардын жүжүигчин Д.Лувсаншаравын нэрэмжит хүүхдийн найрал дууны наадам болон өргөжиж байгаа юм. Хүүхдийн найрал дууны наадмыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-үүл хэлсэн үгэндээ: Хүүхдүүд та бүхний өсөн торинох нийслэл хотыг бид улам илүү хөгжүүлэн, айх аюулгүй, амар амгалан хот болгоно гэдгээ амлаж байна” гэлээ. Хүүхдийн найрал дууны наадмын үеэр хөгжмийн зохиолч, гавьяат жүжигчин, хөдөлмөрийн баатар, ардын жүжүигчин Д.Лувсаншаравт нийслэлийн удирдлагууд хүндэтгэл илрэхийлж, талархал гардуулаа.

No comments:
Post a Comment