Монгол Улсын Архивын тухай хуулийн 15.1.5, 15.1.12 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн Газрын 2006 оны 64 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх” үндэсний хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн хэмжээнд архив, албан хэрэг хөтлөлтийн цахим тогтолцоог бүрдүүлж, төрийн ажил үйлчилгээг хөнгөн шуурхай шийдвэрлэх, мэдээллийн урсгалыг цахимжуулах, мэдээллийн аюулгүй байдлыг сайжруулах зорилго бүхий “Нийслэлийн цахим архив” төслийг боловсруулж 2012 оны 10 дугаар сарын 19-ны өдөр Төр захиргааны “Хангарьд” ордны их танхимд нээлтийн арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд:
• НЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун
• НЗДТГ-ын удирдлагууд
• Архивын Ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд
• Монгол улсад төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч Олон улсын байгууллагууд
• Монгол улсын нийгмийн хариуцлагатай пүүс компаниуд
• Мэдээллийн технологийн тэргүүлэгч компаниуд
• Хэвлэл мэдээллийн байгууллагууд
• Нийслэлийн Архивын газарт хөмрөг үүсгэгч байгууллагуудын нийт 120 гаруй зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, Монгол улсад тоон гарын үсгээр баталгаажсан цахим баримт бичгийн солилцоог нэвтрүүлэх гэж зориж буй томоохон ажлын цаашид шийдвэрлэх асуудал болон төсвийн гарцыг тодорхойлсон, үр дүнтэй арга хэмжээ боллоо.

No comments:
Post a Comment