Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улаанбаатар хотод зохион байгуулсан “Шууд Ардчилал, иргэдийн оролцоотой төсвийн менежмент” үндэсний сургалтад Хэнтий аймгаас хамрагдагсад аймгийнхаа төвд сум бүрийн иргэдийг төлөөлсөн 143 хүнд сургалт хийлээ.
Тус сургалтаар Хэрлэн сумын сургагч багш Н.Уртнасан, А.Буянжаргал, Б.Ганхуяг нар хамт олныг чадавхжуулах, иргэдийг оролцоог бий болгох сэдвүүдээр хичээл зааж, оролцогчидтой санал солилцов. Энэ үеэр Хэнтий аймгийн “Шууд ардчилал” сургалтын зохицуулагчаар олонхийн саналын дагуу Б.Өнөрцолмонг, зөвлөх багшаар Н.Уртнасанг тус тус сонголоо.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар сургалтад оролцогчдод батламж гардуулан, шууд ардчиллын үзэл санааг иргэдэд ойлгуулах ажилд нь амжилт хүсэв.
Мэдээллийн эх : Хэнтий аймагт шууд ардчиллын сэдвээр сургалт зохиов.
Мэдээллийн эх : Хэнтий аймагт шууд ардчиллын сэдвээр сургалт зохиов.
No comments:
Post a Comment