Sunday, September 20, 2015

Дарь-Эх цогцолборын нээлт боллоо.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд дүүргийн Засаг даргын Тамгын газраас томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийж байгаа бөгөөд үүний нэг нь Дарь-Эх цогцолбор юм. Тус дүүргийн Засаг даргын санаачилгаар хэрэгжиж байгаа энэхүү бүтээн байгуулалтын ажил нь гурван жил үргэлжилж, 2018 он гэхэд бүрэн дуусах төлөвлөгөөтэй байгаа юм. Өнөөдрийн байдлаар тус цогцолборын 2015 оны бүтээн байгуулалтын ажил 90 орчим хувьтай байна. Дарь-Эх цогцолборыг Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт Суваргатай уул хэмээн нэрлэж заншсан толгод дээр байгуулсан бөгөөд эргэн тойрны 20 га газрыг бүрэн цэцэрлэгжүүлж, дугуйн, явган хүний, гүйлтийн зам бүхий томоохон талбайг тохижуулна.

Saturday, September 19, 2015

Хубилай сэцэн хааны мэндэлсний 800 жилийн ойн нэгдсэн хөтөлбөр

Агуу их Хубилай хаан мэндэлсний 800 жилийн ой тохиож байгаа билээ. Хубилай хааны мэндэлсний ойд зориулсан ёслолын арга хэмжээ энэ сарын 15-нд Чингисийн талбайд болсон бөгөөд энэ оныг дуустал түүхт баатрын тэгш ойг тэмдэглэх юм байна. 

we love books

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг Номын баярын өдөр болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.

Thursday, September 17, 2015

Иргэдийн 70 бүлэг байгуулагдаж үүсмэл хог хаягдлыг багасгалаа.

Хог хаягдлын менежментийн ажлын хэсэг хуралдлаа. Ажлын хэсгийн хурлаар тохижилт үйлчилгээний компаниудтай иргэдийн бүлэг, олон нийтийн байцаагч нар хэрхэн хамтарч ажиллаж байгаа талаар ярилцсан. Нийслэлийн хэмжээнд 487 иргэн хамрагдсан 70 иргэдийн бүлэг байгуулагдаж хог хаягдлыг багасгахад тохижилт үйлчилгээний компаниудтай хамтран ажиллаж байгаа юм.

Monday, September 14, 2015

Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлын талаарх Улаанбаатар хотын иргэдийн үнэлгээ

Энэхүү судалгааны мэдээллийг 2015 оны 9-р сарын 5-10-ний өдрүүдэд Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 1000 иргэнээс авсан болно.

Thursday, September 10, 2015

Өнөөдөр Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр.

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Улсын Их Хурлын дэд дарга Л.Цог, М.Энхболд, Улсын Их Хурлын гишүүд, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга бөгөөд Хурлын ажлын албаны дарга Б.Энхболд тэргүүтэй нийслэлийн удирдагууд болон бусад төр захиргаа, олон нийтийн байгууллагууд, хэлмэгдэгсэд, хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн, тэдний төрөл төрөгсөд Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Улсын Их Хурлаас баталсан хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг 20 дахь удаагаа тэмдэглэж байна.
Цагаатгах ажиллагаа эхэлсэн 1939 оны 04 дүгээр сарын сүүлчээс хойш 2015 оны эхний 07 дугаар сарын байдлаар 31.1 мянга гаруй хүнийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн болохыг албан ёсоор тогтоон, цагаатган нэр төр нь сэргээгдээд байгаа юм байна.

Friday, September 4, 2015

Сансрын тунелийг зургаар чимжээ

Франц, ХБНГУ-аас ирсэн таван уран бүтээлч Сансрын тунелийн ханыг урлагийн бүтээл болгожээ. Монгол Францын төв, Үндэсний Соёл амралтын хүрээлэн болон Гёте институт хамтран Street art хэмээх урлагийн төрлийг Улаанбаатар хотноо хөгжүүлэх шинэ төслийг эхлүүлээд байгаа юм. Төслийг нийслэлийн Соёл урлагийн газраас дэмжин ажиллаж байгаа бөгөөд төслийн хүрээнд Франц, Германы хамтарсан олон улсын нэр хүнд бүхий мэргэжлийн түвшний таван уран бүтээлчийг Улаанбаатар хотноо ийнхүү урьсан байна.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл