Wednesday, October 16, 2013

Шинэ бүтээл

Энэхүү бүтээл нь эрх, эрхийн философи, Үндсэн хуулийн асуудлаар судапгааны ажил болон сонирхон судлагч оюутан, хэн бүхэнд зориулагджээ.
Аливаа улсын хууль, эрхийн баримт бичиг, тэдгээрийн ур хийц, хэл найруулга, хэрэглэж байгаа үг хэллэг, нэр томъёо, зохицуулж буй харилцаанаас тухайн улс үндэстний хөгжлийн ерөнхий төлөв байдал, улс төрийн дэглэм, эдийн засаг, нийгмийн хөгжлийн төвшин, хүмүүсийнх нь сэтгэлгээний онцлогийг олж харж болно.
Өнгөрсөн хорь гаруй жилийн хугацаанд монголын нийгмийн бүхий л салбарын нэг адил эрхийн шинжлэх ухааны салбар ч хуучин байрандаа байгаагүй нь тодорхой. Гэхдээ үлэмж хэмжээгээр урагшилсан гэвэл үг дутмаар хэдий ч дэвшил байсныг тэмдэглэх хэрэгтэй. Бид энэ хугацаанд эрхийн ухаанаар гадаад, дотоодын их дээд сургууль дүүргэсэн, энэ салбарын хөгжлийн өнөөгийн төвшин, түүнд тулгамдаж буй асуудлыг тодорхойлж чадахуйц өөрийн гэсэн үндэсний мэргэжилтнүүдтэй болжээ. Тодруулбал бид юуг эрх, эрх зүй гээд байгааг, эрхийн зохицуулалттай нийгмийн байгуулал, улс үндэстэн гэж ямар байдгийг эрх биш гадарладаг болж чаджээ.

Monday, October 14, 2013

Өнөр уулзвар ашиглалтад орлоо.

ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Нэгдүгээр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон шинэ уулзвартай болгож, ашиглалтад орууллаа.

Saturday, October 12, 2013

Өнөр уулзварын бүтээн байгуулалт

ЭЗХЯ-ны Гудамж төслийн хүрээнд Өнөр хорооллын арын замыг Гэмтлийн эмнэлгээс уруудсан замтай шууд холбосон 4 замын уулзвартай боллоо.

Wednesday, October 9, 2013

Ажлын туршлагаа солилцлоо.

Ховд аймгийн Жаргалант сумын ИТХ-ын төлөөлөгчид Нийслэлд айлчлан ирж ажиллах явцдаа Нийслэлийн ИТХ-ын ажлын албаны Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
 Сумын ИТХ-ын дарга Н Энхтөр,ИТХ-ын нарийн бичгийн дарга Д Оюунтунгалаг нар  сумынхаа хөгжлийн сангийн мөнгийг зарцуулахдаа иргэдээ хэрхэн оролцуулж байгаа,хөгжлийн сангийн мөнгөөр хийсэн бүтээн байгуулалтынхаа талаар танилцуулж НИТХ-ын зохион байгуулагч Б Ганболд  хэлтсийнхээ үйл ажиллагаанд мэдээллийн технологийг ашиглах,нэвтрүүлэх, С Энхманлай НИТХ-ын Иргэний оролцооны хэлтсийн үйл ажиллагааны чиг баримтлал,зохион байгуулалт,санхүүгийн боломж,хийж байгаа ажлуудын эхлэл үр дүн, Ж Хэрлэнтуул Хэвлэл мэдээллийн байгууллага,хэлтсийн үйл ажиллагааны уялдаа холбоо,гадаад харилцаа хамтын ажиллагаа,Н Болормаа Иргэний танхим ба иргэдийн хэлэлцүүлэг сэдвүүдээр танилцуулга хийж харилцан санал бодлоо солилцлоо.

Tuesday, October 8, 2013

Хороодын байршил

Улаанбаатар нь Монгол Улсын Нийслэл бөгөөд Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай гэсэн 9 дүүрэгт хуваагддаг. Дүүрэг бүр нь хороодод хуваагдана.

Tuesday, October 1, 2013

Олон улсын болон монголын ахмадын өдрөөр Нийслэлийн Ардчилсан ахмадын холбооны дарга Д Хархүүгийн хэлсэн үг

Монгол орондоо  Ардчилсан хувьсгалыг очийг бадраасан өдрөөс эхлэн ардчилсан хувьсгалын тугийг өргөж, Ардчилсан намын ялалт ялагдал бүрийн баяр гунигийг амсаж хорь гаруй жилийг өнгөрөөж, 1990 онд  идэр залуухан гялалзаж явсан, өнөөдөр үсэнд нь мөнгөн сор суусан ардчиллын он жилүүдийн амьд түүхүүд болсон та бүхэндээ  олон улсын болон Монголын ахмадын өдрийн халуун мэндчилгээг дэвшүүлье
Монголын Ардчилал, Ардчилсан нам ялахаас ялагдах нь илүү байсан энэ хорь гаруй жилд Ардчиллын ариун үйлс, Ардчилсан намынхаа чиг баримтлалаас итгэл сэтгэлээ нэгэн үзүүрт хандуулан зүтгэж  Монголын ардчиллын, Ардчилсан намын гол тулгуур баганууд байсан та бүхэндээ нийслэлийн Ардчилсан нам, Ардчилсан ахмадын холбоо гүнээ хүндэтгэж явдгаа илэрхийлье.

Олон улсын болон Монголын ахмадын өдрийн мэнд хүргэе.

Олон улсын Ахмадын эрх ашгийг хамгаалах өдөр, Монголын ахмадын өдрийг тохиолдуулан нийслэлийн ардчилсан Ахмадын холбоо хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа. Нийслэлийн ардчилсан Ахмадын холбооны дарга Д.Хархүү хүндэтгэлийн арга хэмжээг үг хэлж нээв.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл