Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын дэргэдэх Удирдлагын академи зохион байгуулав.
Тус хуралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын Их Хурал, Засгийн газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Гадаад харилцааны яам, Монгол Улсын Шинжлэх Ухааны академи, НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс зэрэг төрийн байгууллагуудаас гадна ТББ-уудын төлөөлөл, мөн Монголд үйл ажиллагаа явуулдаг Германы байгууллагуудын төлөөлөл бүхий өргөн бүрэлдэхүүнтэй, нийт 120 гаруй хүн оролцсон бөгөөд ХБНГУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Герхард Тийдеманн өөрийн биеэр хүрэлцэн ирж эрдэм шинжилгээний хурлыг нээж үг хэллээ.
Хурлыг Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдон ажиллаж байгаа Доктор Даниел Шмюкинг хамтран ажиллагч байгууллагуудтайгаа танилцаж, цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцах зорилготой зохион байгуулсан байна.
Ардчилалд иргэдийн идэвхи, оролцоо чухал болох нь сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлаар шууд ардчилал, иргэдийн оролцооны чиглэлээр сүүлийн жилүүдэд яригдаж буй асуудлуудыг хөндөн ярилцаж, түүнийг ул үндэстэй судалж зөв хөгжүүлэх, олон улсад түгэн дэлгэрсэн оролцооны олон хэлбэр, арга хэрэгслүүдийг туршин нэвтрүүлэх шаардлага байгаа тухай хэлэлцлээ.
No comments:
Post a Comment