Шуудангийн үйлчилгээ эрхлэгчдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд сэдвээр Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал Б.Золбадрал: Олон улсад нэг хүнд жилдээ 99 шуудан илгээдэг бол манайд нэг хүнд жилд нэг шуудан ноогддог.
Мэдээлэл технологийн анхны эх үүсвэр болсон шуудан одоогоос 850 жилийн тэртээ өртөөлөн мэдээ, мэдээллийг хүргэдэг байсан түүхтэй. Зарим хүмүүс шууданг мэдээлэл технологийн салбар биш гэж боддог. Гэвч шуудан нь мэдээллийн салбаруудын ууган нэгж юм. 1990 оныг хүртэл шуудангийн салбар огцом уналтанд орсон боловч үүнээс хойш эрчимтэй хөгжсөөр байна. Одоогоор Монгол улсад тусгай зөвшөөрөлтэй буухиа шуудангийн зургаан компани, захиалгат болон нэмэлт үйлчилгээ зэрэг нийт 36 компани үйл ажиллагаа явуулж байгаа аж. Эдгээрээс ихэнх нь улс хоорондынх буюу Монгол, БНСУ, АНУ-ын хооронд байдаг. Манай улсын шуудангийн салбар олон улстай харьцуулахад хэд дахин доогуур байдаг гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, Олон улсад нэг хүнд жилдээ 99 шуудан илгээдэг байна. Харин манай улсад энэ тоо 100 дахин бага буюу нэг хүнд жилдээ нэг шуудан ирдэг аж. Өнөөдөр тэгэхдээ байдал харьцангуй сайжирсан байна. Учир нь бид энэ онд торгуулийн хуудсыг гэрт нь хүргүүлдэг болсон.
No comments:
Post a Comment