Харилцаа холбооны зохицуулах хороо 2014, 2015 оны зорилтуудаа дүгнэлээ. Тус компаниас өнгөрсөн онд хэд хэдэн чухал ажлыг хийсэн нь шуудан хэрэглэгчдийн татварыг УИХ-аар батлуулсан явдал аж. Түүнчлэн 21 аймгийг хоёр удаагийн давталттайгаар радио давтамжийн хяналт, шалгалтыг хийсэн байна. Энэ нь маш чухал ажил гэдгийг онцоллоо. Зорилтот тоон телевизийн технологи, тэдгээрийн хэрэглэгчийн баталгаажуулалтыг хийснээр стандартын шаардлага хангасан чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэжээ. Мөн анх удаа шуудангийн статистик мэдээлэлтэй болсон байна. Харилцаа холбооны зохицуулах хорооноос өнөө үед тулгамдаж буй гол асуудал нь хүүхэд залуус цахим ертөнцийг хэрхэн зөв зохистой хэрэглэх талаар төр хувийн хэвшлийнхэн анхаарал хандуулах цаг нь болсон гэв.
Салбарын зохицуулалтын асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ сэдвээр Харилцаа холбооны зохицуулах хорооны дарга Б.Балгансүрэн: Шуудангийн статистик мэдээллийг нэвтрүүллээ.
No comments:
Post a Comment