Салбарын бодлого, 2015 оны үндсэн зорилтууд сэдвээр МТШХХГ-ын дарга Ц.Жадамбаа: Би Мэдээллийн технологи шуудан харилцааны холбооны салбараа яам гэж хардаг
Энэ жилийн өдөрлөгийн хувьд амьдралаа ярилцсан, асуудлаа ярьсан жил болж байна. Хүмүүс манай салбарыг ийм өргөн цар хүрээтэй, олон асуудлыг шийддэг гэдгийг бас мэддэггүй юм байна. Ерөнхийдөө дөрвөн оператор байдаг, дунд нь хэдэн компани байдаг гэж л ойлгодог. Гэтэл Мэдээллийн технологи шуудан харилцааны холбооны газар манайхаас өөр газарт бол яам байдаг. Тэгэхдээ би энэ салбараа яам гэж хардаг. Манай хууччуул ч гэсэн дандаа манай яамныхан гэж ярьдаг. Тийм учраас ирээдүйд манай салбар яам болно гэдэгт би итгэлтэй байдаг.
Мэдээллийн технологийн хөгжил нь бидний хөгжилтэй салшгүй холбоотой. Өнөөдөр салбарын төлөөллүүд маань бидэнд олон асуудлыг ний нуугүй ярьж байна. Энэ бүхнийг товчлоод 2015 онд хийгдэх салбарын гол ажлуудыг танилцуулъя гэж бодож байна. Та бүхнийг орж ирэхэд тараасан Бодлогын баримт бичиг гээд цаас тараасан. Энэ нь та бүхнийг салбараа хөгжүүлэхэд үнэтэй саналаа ойрын сарын хугацаанд өгөөч ээ гэсэн хүсэлт юм. Өнөөдөр мэдээллийн технологийн хөгжил сар жилээр гэхээсээ илүү өдрөөр цаг минутаар хөгждөг болсон байна. Тиймээс бид ч гэсэн үүнтэй мөр зэрэгцэн алхах хэрэгтэй. Хэт олон жилээр ажлаа төлөвлөх нь бидэнд эрсдлийг дагуулах учраас бид нар 2020 он хүртэл бодлогын баримт бичгийг хийх гэж байгаа юм. Дараагийн нэг зүйл бол харилцаа холбооны салбар. Өнөөдөр Монгол улсын 296 сум шилэн кабельд бүрэн холбогдсон байна. Эндээс цаашаа салбарлаад бусад байгууллагаруу очих үйл явцыг Монголын цахилгаан холбоо гүйцэтгэж байгаа. Улс хоорондын ажлыг авч үзвэл ОХУ болон БНХАУ-ыг холбосон 1600 км шилэн кабель явж байна. Улс орны интернетийн хурдыг бид нэмэгдүүлэх тал дээр анхаарч ажиллана. Цаашлаад Монгол улсын шилэн кабель дахь сүлжээний давхардлын талаар асуудал тавин ажиллаж байна.
No comments:
Post a Comment