Thursday, September 26, 2013

Гудамж төслийн дэд захирал С.Гонгор

Гудамж төслийн дэд захирал С.Гонгор SBN телевизийн Зочны цагаар ярилцлага өглөө.

НИТХ шинэ тэрүүлэгчдээ баталлаа

Өнөөдрийн НИТХ-ын ээлжит 12-р чуулганаар хэлэлцсэн хамгийн эхний асуудал нь НИТХ-ын тэргүүлэгчдийг өөрчлөх асуудал байв. Хурлын эхэнд НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Т.Бат-Эрдэнэ, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэлийн бүлгийн дарга Н.Баяраа нар тэргүүлэгчдийг радацийн шугамаар өөрчлөх шийдвэрээ уншиж танилцуулсны дараагаар НИТХ-аас тогтоол гаргаж шинэ тэргүүлэгчдийг албан ёсоор баталлаа. 2013-2014 онд НИТХ-ын тэргүүлэгчдээр С.Ононбаяр, Д.Байдраг, Б.Отгонбаяр, Д.Оросоо, Ш.Одгэрэл, Д.Хүрэлбаатар нар ажиллахаар боллоо. Харин НИТХ дахь Ардын намын бүлэг тэргүүлэгчдээ он дуустал өөрчлөх шаардлагагүй гэж үзсэн байна.

Friday, September 20, 2013

“Төрийн орон сууцны корпораци” болгон өөрчлөх саналыг НИТХ-аар шийдвэрлэнэ

“Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай” асуудлыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат танилцууллаа.
“Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК нь Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 200 дугаар тогтоол, Барилга, хот байгуулалтын сайд, Сангийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2006 оны 196/ 372/ 567 тоот хамтарсан тушаал, захирамжаар байгуулагдсан бөгөөд дүрмийн сангийн 51 хувийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, 24,5 хувийг Сангийн яам, 24,5 хувийг Барилга, хот байгуулалтын яам эзэмшиж байгаа юм.

Нийслэл 374 жилийн ойгоороо иргэддээ ажлаа тайлагнана

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 09 сарын 20-ны өдөр боллоо. Хуралдаанаар Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай, Хуулийн этгээдийг өөрчлөн зохион байгуулж, орон нутгийн өмчийн хөрөнгийг төрийн өмчид шилжүүлэх тухай асуудлуудыг хэлэлцлээ.
“Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын төлөвлөгөө, төсвийг батлах тухай” асуудлыг нийслэлийн ЗДТГ-ын дарга Ё.Гэрэлчулуун танилцууллаа.

Monday, September 9, 2013

Иргэдээс авсан саналын дагуу 42 багц ажил хийгдэж байна.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Баасанбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Дүүрэг шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаад даруй гурван улирал өнгөрчээ. Энэ хугацаанд хийж, хэрэгжүүлсэн ажлын талаар яриагаа эхэлье?
-Он гараад нийслэлийн Засаг даргын захирамжаар шинэ бүтэц орон тоо батлагдсаны дагуу үйл ажиллагаа явуулаад хагас жил орчим боллоо. Манай дүүргийн онцлог бол нийслэл хотын зүрх болсон төвийн дүүрэг. Нийтдээ 20 хороотойгоос арав нь байшин хороолол, үлдсэн нь гэр хороолол байдаг. Манай дүүрэг 138 мянга орчим хүн амтай. Бидний хамгийн түрүүнд төлөвлөсөн зүйл бол Орон нутгийн хөгжлийн сангийн ажил байлаа. Дүүргийн хэмжээнд нийтдээ 2.4 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас хуваарилж өгсөн. Энэ мөнгөөр бид дүүрэгтээ ямар ажил хийх талаар хороо тус бүрээр иргэдээсээ санал авсан. Ингэж санал авахдаа дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон нийслэл, дүүрэгт сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, Засаг даргын тамгын газрын ажлын алба бүгдээрээ хамтран ажилласан.

Friday, September 6, 2013

Маргаантай газрыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйтэй.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Гадаад Харилцааны сайд Л.Болд Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинат, 13-р хороо Туул тосгоны иргэд сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр хороодод тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх үүднээс шат шатны байгууллагын холбогдох хүмүүст асуудлуудлыг хүргүүллээ. Ялангуяа иргэдэд бухимдал үүсгэж буй нийслэл Улаанбаатар хотын газар өмчлөлтэй холбоотой асуудлыг ярилцаж, маргаантай газрыг иргэдийн оролцоотойгоор шийдвэрлэх нь зүйтэй хэмээн сайд Л.Болд цохон тэмдэглэсэн юм.

Tuesday, September 3, 2013

Ажилчны уулзвар нээгдлээ

Гурвалжингийн гүүрний урд Ажилчны гудамжны уулзварыг Гудамж төслийн хүрээнд гэрлэн дохиотой, хөдөлгөөний зөв зохион байгуулалттай болгож, өргөтгөн шинэчиллээ.

10 хорооллын уулзварын шинэчлэлийн нээлтийн ёслол

10 хорооллын уулзварын шинэчлэлийн нээлтийн ёслол

Sunday, September 1, 2013

Хүүхдэд асуудлаа ойлгуулж чадахгүй бол, том хүмүүст ойлгуулж чадахгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр 2013-2014 оны хичээлийн шинэ жилд зориулан “Хуулийн засаглал ба Хүүхдийн оролцоо” сэдэвт хичээлийг МҮОНРТ-ийн сувгаар орон даяар заалаа. Уламжлал болон орж буй энэ удаагийн хичээл нь Ерөнхийлөгчийн хувьд 5 дахь хичээл нь юм.
Ерөнхийлөгчөө, энэ удаагийн хичээлийн сэдэв тань “Хуулийн засаглал ба Хүүхдийн оролцоо” сэдэвд хичээл байлаа. Яагаад энэ сэдвийг энэ жил сонгох болсон талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
Хүүхдүүдийн дунд судалгаа явуулахад, хүн харахгүй л бол хууль зөрчиж болдог гэсэн буруу хандлага түгээмэл бий болчихсон байна. Тиймээс энэ хандлага өөрөө буруу байна. Өөрөөр хэлбэл бидний ирээдүй болсон үр хүүхдүүд маань буруу ойлголттой явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2013-2014 оны хичээлийн шинэ жилийг тохиолдуулан уламжлал ёсоор тав дахь удаагаа теле хичээл заав. Тэрээр МҮОНТ-ийн 600-гийн студид ерөнхий боловсролын дунд сургуулиуд, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын тусгай сургуулиудын ахлах ангийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр хичээл заасан юм. Уг хичээлийг МҮОНТ, UBS телевиз орон даяар шууд дамжуулан үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн хичээл 10.00 цагаас 45 минут үргэлжлэв.
Хичээлийн хонх дуугарсны дараа хөтлөгч, МҮОНТ-ийн нэвтрүүлэгч С.Чимгээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ерөнхий боловсролын дунд сургуулийн ахлах ангийн сурагчдад “Хуулийн засаглал-хүүхдийн оролцоо” сэдвээр теле хичээл заахаар ирснийг дуулгалаа. 

Монгол Улсын бүх ерөнхий боловсролын сургуулиуд цахим ангитай болно

Улсын Их Хурлын дарга З.Энхболд өнөөдөр /2013.09.01/ 84-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тэрээр өнгөрсөн жил мөн тус сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэнд оролцож байсан юм. 84-р сургууль нь нийслэлийн тэргүүний сургууль бөгөөд анхны цахим сургууль гэдгээрээ онцлогтой. Тиймээс энэ үеэр УИХ-ын тамгын газраас тус сургуульд I MAC компьютерыг багш нарын  ном, сурах  бичиг бэлтгэдэг программын хамт  бэлэглэлээ.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл