Энэ удаагийн « Нийслэлийн зочин » буландаа НИТХ-ын дарга Д.Баттулгыг урьж, ярилцлаа.
-Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр.
Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж
байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр
өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй
могой жил нийслэл хотод маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй жил болох
байх.
-НИТХ-ын шинэ бүрэлдэхүүн нэг жил болоогүй ч багагүй ажил хийлээ. Энэ бүхнийг луу жилийн эцэст дүгнэж хэлбэл?
-Бид ажлаа хүлээн авсан цагаас эхлэн ханцуй шамлан зүтгэж байна. Нэг их
том биш ч иргэдийн сэтгэлд нийцсэн ажлыг тодорхой хэмжээнд хийж чадсан.
Мөн тэдний санал бодлыг сонсож, шийдвэр гаргах түвшинд ажилласан. Гэхдээ
жинхэнэ үнэн зөв үнэлэлтийг иргэд л өгдөг шүү дээ. Цаашид илүү их
зорилго тавина. Ирж буй могой жил нийслэлийн иргэдийн хувьд ч, удирдах
ажилтны хүрээнд ч бүтээн байгуулалт ундарсан, амжилтын эхлэл болно гэж
найдаж байна. Тиймээс бидэнд иргэн бүрийн дуу хоолойг сонсож, хамгийн
оновчтой шийдвэрийг гаргах үүрэг, хариуцлага нэмэгдэж байгаа юм.
-Бүтээн байгуулалтын жил болно гэж тодорхойллоо. Үүний эхлэл нь «Гэр
хорооллыг дахин төлөвлөж, амины тохилог орон сууцтай болгох хөтөлбөр»
байх. Гэхдээ иргэд энэ талаар бүрэн ойлголтгүй байна?
-Энэ бол олон жил яригдаж байгаа ч хэрэгждэггүй ажлын нэг. Сонгууль
бүрийг дамжин иргэдэд буруу , зөв ойлголт өгсөөр ирсэн. Тухайлбал, 2008
онд Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байсан тухайн үеийн МАХН-ын
төлөөлөгчид «Танай газрыг гурван өрөө байраар солино» гэж ярьсныг санаж
байна. Гэр хорооллын иргэдэд эл асуудал ойр санагдаж, итгэж, саналаа өгч
байлаа. Харамсалтай нь, дөрвөн жилийн хугацаанд нэг нь ч хэрэгжээгүй.
Хамгийн энгийн үгээр тайлбарлавал «Гэр хорооллыг дахин төлөвлөнө» гэдэг
нь энэ асуудлыг бодит ажил болгож, хэрэгжүүлэх төлөвлөгөө юм. Өөрөөр
хэлбэл, газрын эзэн иргэний зөвшөөрлийн дагуу дахин шинэчилж, төлөвлөх
юм.
-Дахин төлөвлөлт хийгдсэний дараах гэр хороолол ямар байх бол?
-Улаанбаатар хотын нэг га газарт 33 өрх, орон сууцны нэг га газар 270
өрх амьдардаг. Эдгээрийг дахин төлөвлөснөөр цаана нь илүү талбай гарна.
Тэнд нь дэд бүтцээ татаж, цахилгаан, дулаан, бохир усыг шийдэх юм. Мөн
сургууль, цэцэрлэг, худалдааны төв, орон сууцны хороолол, үйлчилгээний
төв зэргийг барьж, байгуулъя. Ингэснээр хотын төвдөө бөөгнөрсөн энэ их
нягтарлыг тарааж, хотыг задална гэсэн үг. Тиймээс л бид энэ бүхэнд ач
холбогдол өгч, шат бүхэнд хэлэлцүүлэг зохион байгуулсан.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт хэрэгжихийн гол суурь нь инженерийн
шугам, сүлжээ, цахилгааны эх үүсвэр. Энэ асуудлыг яаж шийдвэрлэнэ гэж?
-Иргэдэд жишиг болгож харуулах зорилгоор гэр хорооллын долоо, орон
сууцны таван байршилд дахин төлөвлөлт хийнэ. Эдгээр байршлуудыг
төвлөрсөн дулаан хангамж, цэвэр, бохир усны шугамд холбохоор төлөвлөсөн.
Гэхдээ зарим хэсэгт нь бие даасан дулааны станц байгуулах шаардлагатай.
Цахилгааны эх үүсвэрийн талаар Эрчим хүчний яамтай ярилцаж, зөвшилцсөн
юм бий. Мэдээж төлөрсөн системээс авч таарна. Эх үүсвэр хомсдолтой гээд V
цахилгаан станцыг хүлээнэ гэсэн үг биш. Удахгүй «Ус-15» цахилгаан
станц, «ТЭЦ-4»-ийн дэд станц ашиглалтад орно. Шийдвэрлэх гарцыг энэ
мэтчилэн хайж, бүтээхийг л зорьж байна.
-Иргэдийн дунд НИТХ ямар шийдвэр гаргах бол гэсэн хүлээлт бий болж.
Харин засаг захиргааны анхан шатны нэгж дүүрэг, хороодын нргэдийн
төлөөлөгчдийн шийдвэр, саналыг тусгах, хамтран ажиллах тал дээр ямар
бодлого барьдаг вэ?
-Дүүргийн бүтэц, зохион байгуулалт одоо л жигдэрч байна. ИТХ, хорооны
ИНХ-ын хэлэлцэх асуудал, шийдвэр чухал. Нийслэлийнх ч, дүүргийнх ч адил,
ямар ч үед иргэдийнхээ дуу хоолой нь байх үүрэгтэй. Тэдний нүд, чих нь
болж, шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх хэрэгтэй. Тиймээс хуулийн хүрээнд
үйл ажиллагаа явуулж, хамгийн гол нь, иргэдээ сонссоны дараа шийдвэр
гаргадаг байгаасай. НИТХ энэ зарчмын дагуу л ажиллаж байна.
-Өнгөрсөн хугацаанд анхаарал татсан хэд, хэдэн асуудлыг хэлэлцэж ,
шийдвэрлэсэн. Гэхдээ гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд анхаарал
тавихгүй байна уу гэж харж байна. Тухайлбал, хог хаягдлын тээвэрлэлт
болон нийтийн эзэмшлийн 50 метр хүртэлх зам, талбайг цэвэрлэх тал дээр
хангалтгүй ажилласан?
-Энэ бол яах аргагүй бодох асуудлын нэг. Шийдвэр, журам, тогтоолыг
хангалттай хэмжээнд гаргадаг. Харамсалтай нь, хэрэгжилтийн үр дүн
харагдахгүй байна. Нийслэлийн хог хаягдлыг ачиж, тээвэрлэхэд зориулж нэг
тэрбум орчим төгрөг төсөвлөж, багагүй анхаарал тавьсан. Гэр хорооллын
хог хаягдлыг бүрэн хэмжээнд цэвэрлэж чадаагүй ч өнгөрсөн оны мөн үетэй
харьцуулахад байдал өөрчлөгдсөн. Харин энэ өвлийн тухайд аж ахуйн нэгж,
байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх талбайг арчилж, цэвэрлэх тухай
журмын биелэлт туйлын хангалтгүй байсан. Цаашид хяналтыг эрчимжүүлэх,
хариуцсан албадын үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон шийдвэрийг
хурлаас гаргана.
О.Номин-Эрдэнэ
- НИТХ
- Тэргүүлэгчид
- Төлөөлөгчид
БААТАРХҮҮ
БАТ-ҮҮЛ
БАТ-ЭРДЭНЭ
БАЯРАА
САНДАГ-ОЧИР
ҮНЭН
- Фото альбом
- Шууд ардчилал
- Иргэний танхим
- АА-ИОХ
1945
2012.09.08
2013
2014
2015
2020-2030 хөгжлийн чиг хандлага
373
374
376
a fine painting
Ann Altman Ph.D.
concert
contrivance
Deliberative Dеmосгасy
Deliberative Dеmосгасу
Deliberative Polling
eagle-tv
election
email
facebook
gercity.mn
Happy City
http://ulaanbaatar.mn
http://usip.mn
map
neutrality
New year
on-line
praesidium
Prezi
referendum
Smart UB
street view
think-tank
tv
Urban park
workshop
Алтан Хангарьд
Ардчилал
Ахмадын зөвлөл
Аюушийн ГАНТУЛГА
Б.Зууннаст
БААТАРХҮҮ
Бага нуур дүүрэг
Багахангай дүүрэг
Байршил
Батлутын ӨЛЗИЙСАЙХАН
Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН
БАТТҮВШИН Бат-Очир
Баянгол дүүрэг
Баянзүрх дүүрэг
Баяр
Боловсрол
Бүтээл
видео
Газар
ГАНБОЛД Бат-Очир
Ганболдын ГАНБАЯР
гарын авлага
Гудамж төсөл
Гэр хорооллын орон сууцжуулах төсөл
Дамбийжавын Хүрэлбаатар
Дархан-Уул
дүрэм
Дэлхийн Хот Улаанбаатар
Ерөнхийлөгч
Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим
ёслол
жагсаал
Журам
Заавал хэвшүүлэх 21 дадал
зар
Захирагчийн Ажлын Алба
Захирамж
ЗГ
Зочин
Зөвлөлдөх Ардчилал
Зураглал
ИНХ
Иргэдийн бүлэг
Иргэдийн нийтийн хурал
Иргэдийн оролцоо
иргэдийн оролцоотой газрын зураглал
Иргэдийн оролцоотой төсвийн менежмент
Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт
Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам
Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд
Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм
Иргэн ба 45
Иргэний оролцооны хэлтэс
Иргэний танхим
ИТХ
Ламжавын ШАГДАРРАГЧАА
Манай хороо-Миний оролцоо
мод тарив
Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил
МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир
МУ-ын Засгийн газар
МУ-ын Засгийн газрын тогтоол
Мэдэгдэл
Мэдээ
Мэндчилгээ
Налайх дүүрэг
Нийслэл guide
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Нийслэлийн иргэний танхим
Нийслэлийн ой
Нийслэлийн онцлох 55 шинэчлэл
Нийслэлийн өмчийн харилцааны газар
Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам
НИТХ
НИТХ-ын АА
НИТХ-ын Ажлын алба
НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс
НИТХ-ын дарга Д. Баттулга
НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан
Ном
Нутгийн захиргаа
Нээлттэй нийгэм форум
нээлттэй Улаанбаатар
Нээлттэй цаг-UBtv
Нямдаваагийн ГАНТӨМӨР
Орон нутгийн үндсэн дүрэм
Орон нутгийн хөгжлийн сан
Орон нутгийн эрх зүй
Өглөөний цай
С.Зориг
Санал хураалт
Санамж бичиг
семинар
Сонгинохайрхан дүүрэг
Сонгууль
Сорогжоогийн ОЧИРБАТ
судалгаа
Сургалт
Сүхбаатар дүүрэг
тайлан
татвар
ТББ
Технологи
Тогтоол
Төлөвлөгөө
Төлөвлөлт
Төр хувийн хэвшлийн түншлэл-2015
төсөв
төсөл
Транспэрэнси Интернэшнл Монгол
УИХ
Улаанбаатар хот
Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам
Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг
Улаанбаатар чуулга
Урилга
Уулзалт
Ухаалаг Улаанбаатар
үзэсгэлэн
үлгэрчилсэн журам
Үндэсний шуудан
форум
Хамтын ажиллагаа
Хан-Уул дүүрэг
Хандив
ХАРХҮҮ Доноров
Ховд аймаг
Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах
Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм
Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль
Хөвсгөл аймаг
хөтөлбөр
худалдаа
хууль
Хүн ам
Хүүхдийн оролцоо
Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал
Хэвлэлийн тойм
Хэлтсийн үйл явдлын тойм
Хэлэлцүүлэг
ХЭРЛЭНТУУЛ Жагдаг
Цахим сум
Чингэлтэй дүүрэг
шагнал
Шилэн дансны тухай хууль
Шинэ жил
Шууд ардчилал
Шууд ардчилал - Иргэдийн оролцоо
Э. Бат-Үүл
эмгэнэл
ЭНХМАНЛАЙ Сүхээ
Эрдэм шинжилгээний бага хурал
ЭРДЭНЭБУЛГАН Бээжин
эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил
Эрүүл мэнд
яармаг
No comments:
Post a Comment