Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголын төслийг УИХ намрын чуулганы отгон хуралдаанаараа баталсан билээ.
Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан дахин төлөвлөлт хийх гэр хороолол буюу СХД-ийн 5, 6, 7-р хороо Ханын материал орчим, СХД-ийн 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, СБД-ийн 15-р хороо Дамбадаржаагийн 58-р сургууль, ЧД-ийн 12, 15-р хороо 72-р сургууль ,7-р хороо МҮОНРТ-ийн орчим, БЗД-ийн 7-р хороо Цэргийн их сургууль ,12-р хорооны Амлгалан орчмын гээд нийт 12 байршилд бүтээн байгуулалтын ажил 4 дүгээр сард эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай А/99 дугаар захирамжийг гаргалаа.

Энэхүү захирамжинд: Гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэхээр батлагдсан 12 байршлын нэгж талбарт хамрагдсан газар эзэмшигч, ашиглагч, өмчлөгч иргэд, аж ахуйн нэгжийн судалгааг 2013 оны 02 дугаар сарын 15-ны дотор гаргахыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т, Гэр хорооллын хөгжлийн газар /Ш.Ганхуяг/-т тус тус даалгасугай, тухайн байршилд газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэх үйл ажиллагааг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулан батлуулах хүртэлх хугацаанд түр зогсоохыг нийслэлийн Өмчийн харилцааны газар /Ш.Төмөрбаатар/-т даалгасугай. Дээрх Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолтой холбогдуулан дахин төлөвлөлт хийгдэх гэр хорооллын байршлын талбайд хамрагдсан иргэдийн шилжилт, хөдөлгөөнийг түр зогсоож, бүртгэлд өөрчлөлт оруулахгүй байхыг нийслэлийн Улсын бүртгэлийн газар /С.Содномдорж/-т, Дүүрэг, хороодын Засаг дарга нарт үүрэг болгосугай гэсэн байна
No comments:
Post a Comment