Tuesday, February 26, 2013

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид

НИТХ 45 суудалтай. НИТХ-ын сонгуульд тойрогт нэр дэвшигчдээс АН 20, МАН 10 суудал авчээ. Харин хувь тэнцүүлсэн хувилбараар  АН 157 072 сонгогчийн дэмжлэг авч 35.59 хувийн саналаар 6, МАН 115 869 санал авч 26.09 хувиар 4, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 101 239 саналаар 22.80 хувиар 4, ИЗНН 35735 иргэнээс 8.05 хувийн санал авч нэг суудал авахаар болжээ. Ингээд НИТХ-д АН 26, МАН 14, МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвсэл 4, ИЗНН нэг суудалтай болсон байна.

Сонгууль

Сонгуулийг шударга, нээлттэй болгоход төрийн төдийгүй олон нийтийн болон хэвлэл, мэдээллийн байгууллагын оролцоо, хувь нэмэр, эрх үүрэг ихээхэн өргөжлөө.

"Орон нутгийн төсвийг ил тод болгох" загвар боловсруулах төслийн хүрээнд веб сайт болон номын санд байгуулсан төсвийн мэдээллийн буланг танилцуулна

Дэлхийн банкны дэмжлэгээр Нээлттэй нийгэм форум, "Иргэд төсвөө хянья" Үндэсний сүлжээ хамтран хэрэгжүүлж байгаа "Орон нутгийн төсвийг ил тод болгох" загвар боловсруулах төслийн хүрээнд веб сайт болон номын санд байгуулсан төсвийн мэдээллийн буланг танилцуулах үйл ажиллагаа болно. Хөтөлбөрийг ...

Thursday, February 21, 2013

Нийгмийн хариуцлагыг дэмжих

video platformvideo managementvideo solutionsvideo player
2013 оны 02-р сарын 21 өдөр, Улаанбаатар хот - Монгол Улс нь уул уурхайн салбарын огцом өсөлтийн үр дүнд нүүдлийн иргэншлээс орчин үеийн эдийн засгийн тогтолцоонд хурдацтай түрэн орж ирж буй улс бөгөөд Монгол Улсын иргэд төрийн албанд ч мөн ийм өсөлт гарна гэдэгт итгэдэг.  

Tuesday, February 19, 2013

Шинээр баригдаж буй зөвшөөрөлтэй орон сууцнуудын байршил

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар. Хот байгуулалт, газрын кадастр, мэдээллийн хэлтсээс мэдээлж байна.

Хорооны Иргэний танхимын нээлт

   Сонгинохайрхан дүүргийн 7-р хороонд НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс, Улаанбаатар хотын НААСТөслийн хүрээнд ЯНХС-ийн буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгждэг "Иргэдийн оролцоог дэмжих төсөл" хамтран Нийслэлийн анхны Хорооны Иргэний танхим байгууллаа.

МОНГОЛ УЛСАД ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛАА ИРҮҮЛЭХ УРИЛГА

Саналаа ирүүлэх хугацаа: 2013 оны 3-р сарын 14, Пүрэв гариг
Санхүүжилтийн хэмжээ: US$500,000-US$1,000,000
Нийгмийн Хариуцлагын төлөөх Дэлхий Нийтийн Түншлэл (НХДНТ) нь иргэдийн оролцоо, хувь нэмрийг дээшлүүлэхийн тулд иргэдийн чадавхыг бэхжүүлэх аливаа санал санаачилгыг дэмжих замаар  хөгжлийн үр дүнг нэмэгдүүлэх зорилго бүхий олон улсын хандивлагч байгууллагууд, төр засгийн газар болон иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) эвсэл юм.  НХДНТ нь тухайн улс орны засаглалын шинэчлэлд хувь нэмрээ оруулж төрийн үйлчилгээг сайжруулна. Энэхүү зорилгыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд НХДНТ нь ил тод байдал, хариуцлагыг бэхжүүлэхэд чиглэсан ИНБ-уудын нийгмийн хариуцлагын санаачилгыг тогтвортой системтэйгээр дэмжинэ.  

Friday, February 15, 2013

Парламентын сэтгүүлчид Щвейцарийн шууд ардчиллыг судална

Парламентын сэтгүүлчдийн холбоо Щвейцарийн холбооны улсыг гадаадад сурталчлах агентлагтай хамтран шууд ардчилал, иргэний оролцооны талаар сэтгүүлчдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх үүднээс туршлага судлахаар болжээ.

Дахин төлөвлөлт хийх байршлуудад газар эзэмших, ашиглах, өмчлөх эрх шилжүүлэхийг түр зогсооно.

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотголын төслийг УИХ намрын чуулганы отгон хуралдаанаараа баталсан билээ.
Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан дахин төлөвлөлт хийх гэр хороолол буюу СХД-ийн 5, 6, 7-р хороо Ханын материал орчим, СХД-ийн 10-р хороо Арьс ширний үйлдвэрийн ажилчдын нийтийн байр орчим, СБД-ийн 15-р хороо Дамбадаржаагийн 58-р сургууль, ЧД-ийн 12, 15-р хороо 72-р сургууль ,7-р хороо МҮОНРТ-ийн орчим, БЗД-ийн 7-р хороо Цэргийн их сургууль ,12-р хорооны Амлгалан орчмын гээд нийт 12  байршилд бүтээн байгуулалтын ажил 4 дүгээр  сард эхэлнэ.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухай А/99 дугаар захирамжийг гаргалаа. 

Thursday, February 14, 2013

Хернандо Гарзон: Нийслэл төсвийн нэгдсэн мэдээллийн сантай болох хэрэгтэй

Дэлхийн банкны эдийн засагчид  “Улаанбаатар хотын санхүүжилт” судалгааг НЗДТГ-ын захиалгаар хийж, дүнгээ танилцуулсан. Судалгааны ажлын хэсгийн мэргэжилтэн Төрийн санхүүгийн эдийн засагч, олон улсын зөвлөх Хернандо Гарзоноос судалгааны үр дүнгийн талаар сонирхлоо.
-Улаанбаатар хотын санхүүжилтийн тогтолцоо, төсвийг судалж үзэхэд тулгамдаж буй гол асуудал нь юу байна вэ?
-Улаанбаатарын хувьд олон давуу талтай хот. Нийслэлийн санхүүжилтийн өнөөгийн нөхцөлд судалгаа хийлээ. Нийслэл төсвөө юунд хэрхэн зарцуулж буйгаа иргэдэд тайлагнадаг систем алга. Улаанбаатар хотын орлого, үүнийг дагаад зарцуулалт нь нэмэгдэж буй нь сайн үзүүлэлт.  Хөрөнгийг юунд,  яаж зарцуулсанаа иргэдэд тайлагнадаг, ил тод нээлттэй төсвийг олон улсад сайн туршлага гэж хэлдэг. Дүүрэг болон хотын захиргааны чиг үүргийн давхардал их байгаа нь үйлчилгээний зардлыг өсгөж байна. Тухайлбал, орон сууц, нийтийн аж ахуй, зам гүүр барих, хот тохижилт, байгаль орчин хамгаалах зэрэг асуудалд давхцаж байна. 

Tuesday, February 12, 2013

Сар шинийн золголт

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхан Билгийн тооллын XVII жарны Тийн ялгуусан хэмээх усан могой жилийн шинийн гуравны билэгт өдөр Хангарьд ордонд золгоцгоолоо. Нийслэлийн харъяа газар, алба агенлагийнхан оролцсон сар шинийн золголтод үе үеийн хотын дарга нарыг урин авчирсан нь урьд өмнө болж байгаагүй онцлог үйл явдал болсон байна. Хотын ахмад дарга нар хотын удирдлагуудад талархлаа илэрхийлж, хийж бүтээхээр эхлүүлсэн ажилд нь амжилт хүслээ.

Thursday, February 7, 2013

Хан-Уул дүүргийн иргэд төсвөө өөрсдөө захирах эрхтэй боллоо.

Баг, хорооны хурал гэж Засаг даргаа сонгохоос өөр ажил бараг хийдэггүй, 20-30 хүний бүрэлдэхүүнтэй хурал болдог, иргэд нь түүнийг төдийлөн тоодоггүй байсан бол өнөөдрөөс байдал өөр болжээ. Иргэдийн нийтийн хуралд иргэн бүр оролцоод, өөрийн хороонд хувиарлагдсан төсвийн мөнгөөр тулгамдсан асуудлаа шийдвэрлэх хуул эрх зүйн орчин бүрдсэн байна.
Хан-Уул дүүргийнхэн үүнийг бодит байдал дээр хэрэгжүүлж эхэлсэн талаараа Ардчилсан намын Сэтгүүлчидтэй уулзах цаг-4/11 уулзалтын үеэр танилцууллаа.

Wednesday, February 6, 2013

Могой жил нийслэлчүүдэд бүтээн байгуулалт ундарсан , амжилтын эхлэл байх болно.

Энэ удаагийн « Нийслэлийн зочин » буландаа НИТХ-ын дарга Д.Баттулгыг урьж, ярилцлаа.

-Удахгүй cap шинийн баяр болох гэж байна. Гарч буй могой жилд хотын өнгө ямар байх бол. Энэ талаарх бодлоо хуваалцахгүй юу?
-Cap шинийн баяр гэдэг монголчуудын уламжлалт ёс заншил, ёслолын өдөр. Мөн энэ баяраар бид бүтән жилийн хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, ирж байгаа онд юу хийж бүтээхээ төлөвлөдөг. Өөрөөр хэлбэл, хувь хүн бүр өөрийнхөө ажил, амьдралыг сонжиж, үнэлэлт өгдөг үе шүү дээ. Гарч буй могой жил нийслэл хотод маань өнтэй, өгөөжтэй, үр бүтээлтэй жил болох байх.

Нийслэлийн багш нарт хүндэтгэл үзүүллээ.

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга Монголын багш нарын 47 дахь баярыг тохиолдуулан нийслэлийг хөгжүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагыг бэхжүүлэх үйлсэд онцгой хувь нэмэр оруулсан багш, ажилтнууд болон өөрийн биеийг үл хайрлан бусдын амь насыг аварч цусаа харамгүй бэлэглэдэг трансфизилогичдын холбооны хүндэт доноруудыг шагнаж урамшууллаа. Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн багш Ш.Бямбасүрэн, Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн багш, дасгалжуулагч Б.Гунгаа нарыг “Хангарьд” одонгоор, БЗД-ийн 55-р сургуулийн багш Я.Туяа, СБД-ийн 71-р сургуулийн багш Ю.Цогзол нарын 12 хүнийг Нийслэлийн ИТХ-ын Хүндэт тэмдгээр, СБД-ийн 71-р сургуулийн багш Б.Энхтуяа, СБД-ийн 25 цэцэрлэгийн багш М.Гэрэл-Од нарын 8 хүнийг “Хүндэт өргөмжлөл”-өөр, СБД-ийн 25-р цэцэрлэгийн туслах багш Н.Ичинхорлоо, СБД-ийн бүртгэлийн хэлтсийн улсын байцаагч С.Дуламсүрэн нарыг “Хүндэт үнэмлэх”-ээр тус тус шагналаа.
Дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.

“Олон нийтийг зохион байгуулах онол арга зүй” сэдэвт лекц болж өнгөрлөө

Ахлах мэргэжилтэн Б.Нямсүрэн- Олон нийтийг хэрхэн давуу тал дээр нь тулгуурлаж зохион байгуулах, тэдний өөрсдийнх нь оролцоо идэвхи санаачлагаар нь хөгжүүлэх талаар өөрийн туршлага мэдлэгээ Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн Боловсрол Судлалын сургуулийн нийт оюутануудтай хуваалцаж харилцан санал зөвлөмж туршлагаа солилцлоо.Мөн тус лекцийн үеэр Иргэдийн үүсгэл санаачлагаар байгуулагдсан “Ирээдүйн гарц холбоо” ТББ-н тэргүүн Л.Намсрайжав хүрэлцэн ирсэн бөгөөд нийт оюутануудад иргэдийн оролцооны талаар илтгэл тавьж, иргэд өөрсдөө нэг зорилго, хүсэл эрмэлзлэлтэй байж нэгдэж чадвал амжилтанд хүрэх боломж илүү байдаг талаар өөрийн төрийн бус байгууллагын жишээгээр харуулхын зэрэгцээ, харилцан санал зөвлөмж солилцсон үйл ажиллагаа болж өнгөрлөө.

Tuesday, February 5, 2013

Төлөөллийн ардчиллыг шууд ардчилал болгоно.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Иргэний санаачилгын тухай” хуулийн төсөл санаачилж өргөн барихад бэлэн болсноо танилцуулж, сэтгүүлчдээс болон тэднээр дамжуулан иргэдээс санал авах зорилгоор Төрийн ордны хуралдааны Г танхимд өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэхүү хуулийн зорилт нь Монгол Улсын иргэн хууль, тогтоол, УИХ-ын шийдвэрийн тухай саналаа хууль санаачлагчид уламжлах арга, хэлбэр, зарчим болон уг саналыг хэлэлцүүлэх журмын талаарх харилцааг зохицуулахад орших аж.
1945 2012.09.08 2013 2014 2015 2020-2030 хөгжлийн чиг хандлага 373 374 376 a fine painting Ann Altman Ph.D. concert contrivance Deliberative Dеmосгасy Deliberative Dеmосгасу Deliberative Polling eagle-tv election email facebook gercity.mn Happy City http://ulaanbaatar.mn http://usip.mn map neutrality New year on-line praesidium Prezi referendum Smart UB street view think-tank tv Urban park workshop Алтан Хангарьд Ардчилал Ахмадын зөвлөл Аюушийн ГАНТУЛГА Б.Зууннаст БААТАРХҮҮ Бага нуур дүүрэг Багахангай дүүрэг Байршил Батлутын ӨЛЗИЙСАЙХАН Батмөнхийн ТӨМӨРЧУЛУУН БАТТҮВШИН Бат-Очир Баянгол дүүрэг Баянзүрх дүүрэг Баяр Боловсрол Бүтээл видео Газар ГАНБОЛД Бат-Очир Ганболдын ГАНБАЯР гарын авлага Гудамж төсөл Гэр хорооллын орон сууцжуулах төсөл Дамбийжавын Хүрэлбаатар Дархан-Уул дүрэм Дэлхийн Хот Улаанбаатар Ерөнхийлөгч Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхим ёслол жагсаал Журам Заавал хэвшүүлэх 21 дадал зар Захирагчийн Ажлын Алба Захирамж ЗГ Зочин Зөвлөлдөх Ардчилал Зураглал ИНХ Иргэдийн бүлэг Иргэдийн нийтийн хурал Иргэдийн оролцоо иргэдийн оролцоотой газрын зураглал Иргэдийн оролцоотой төсвийн менежмент Иргэдийн оролцоотой төсвийн менежментийн үндэсний хэмжээний сургалт Иргэдийн санаачилгаар санал хураалт явуулах үлгэрчилсэн журам Иргэдийн санаачлага - Ирээдүйн нийслэлд Иргэдийн санаачлагаар санал хураалт явуулах үлгэрчилсэн дүрэм Иргэн ба 45 Иргэний оролцооны хэлтэс Иргэний танхим ИТХ Ламжавын ШАГДАРРАГЧАА Манай хороо-Миний оролцоо мод тарив Монголын Ардчилсан хувьсгалын 25 жил МӨНХ-ЭРДЭНЭ Чулуун-Очир МУ-ын Засгийн газар МУ-ын Засгийн газрын тогтоол Мэдэгдэл Мэдээ Мэндчилгээ Налайх дүүрэг Нийслэл guide Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Нийслэлийн иргэний танхим Нийслэлийн ой Нийслэлийн онцлох 55 шинэчлэл Нийслэлийн өмчийн харилцааны газар Нийтийн зар мэдээний үлгэрчилсэн журам НИТХ НИТХ-ын АА НИТХ-ын Ажлын алба НИТХ-ын Ажлын албаны Иргэний оролцооны хэлтэс НИТХ-ын дарга Д. Баттулга НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан Ном Нутгийн захиргаа Нээлттэй нийгэм форум нээлттэй Улаанбаатар Нээлттэй цаг-UBtv Нямдаваагийн ГАНТӨМӨР Орон нутгийн үндсэн дүрэм Орон нутгийн хөгжлийн сан Орон нутгийн эрх зүй Өглөөний цай С.Зориг Санал хураалт Санамж бичиг семинар Сонгинохайрхан дүүрэг Сонгууль Сорогжоогийн ОЧИРБАТ судалгаа Сургалт Сүхбаатар дүүрэг тайлан татвар ТББ Технологи Тогтоол Төлөвлөгөө Төлөвлөлт Төр хувийн хэвшлийн түншлэл-2015 төсөв төсөл Транспэрэнси Интернэшнл Монгол УИХ Улаанбаатар хот Улаанбаатар хотын нийтийн зар мэдээний журам Улаанбаатар хотын нээлттэй хэлэлцүүлэг Улаанбаатар чуулга Урилга Уулзалт Ухаалаг Улаанбаатар үзэсгэлэн үлгэрчилсэн журам Үндэсний шуудан форум Хамтын ажиллагаа Хан-Уул дүүрэг Хандив ХАРХҮҮ Доноров Ховд аймаг Хороодтой хамтран ажиллах төлөвлөгөө боловсруулах Хорооны иргэдийн нийтийн хурлын үлгэрчилсэн дүрэм Хотыг дахин хөгжүүлэх тухай хууль Хөвсгөл аймаг хөтөлбөр худалдаа хууль Хүн ам Хүүхдийн оролцоо Хүүхдийн оролцоотой - Шууд ардчилал Хэвлэлийн тойм Хэлтсийн үйл явдлын тойм Хэлэлцүүлэг ХЭРЛЭНТУУЛ Жагдаг Цахим сум Чингэлтэй дүүрэг шагнал Шилэн дансны тухай хууль Шинэ жил Шууд ардчилал Шууд ардчилал - Иргэдийн оролцоо Э. Бат-Үүл эмгэнэл ЭНХМАНЛАЙ Сүхээ Эрдэм шинжилгээний бага хурал ЭРДЭНЭБУЛГАН Бээжин эрс шинэчлэл хийсэн дөрвөн жил Эрүүл мэнд яармаг

Санал, сэтгэгдэл, шүүмжлэл